2012
2 Tимот 3:16–17
2012 оны дөрөвдүгээр сар


Шат шатаар

2 Tимот 3:16–17

Судрууд бидний амьдралыг хэрхэн адисалдаг тухай Төлөөлөгч Паул ийн бичсэн байдаг.

16 “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай” (2 Tимот 3:16).

17 Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.

Судар бүр

Зураг
Ахлагч Роберт Д.Хейлс

“Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Мөн Түүнийг бидэнд хандан ярихыг хүссэн үедээ бид судруудыг судалдаг; учир нь Түүний үгс бошиглогчдоор дамжин бидэнд ирдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг анхааран сонссон үед Тэрбээр бидэнд заах болно.

“Хэрэв та өөрт чинь хандан ярьсан Түүний дуу хоолойг сүүлийн үед сонсоогүй бол, Сүмдээ эргэн ирж, судруудыг дахин унш. Судрууд сүнслэг байдлаа насан туршид хадгалахад бидэнд тусалдаг.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Лиахона, 2006 оны 11-р сар, 26–27.

(Сургаалыг) заах

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакер

“Үнэн сургаал ойлгомжтой байх юм бол хүмүүсийн зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилж чадна. Сайн мэдээний сургаалуудыг судлах нь зан төлөвийг судлах замаар үүнийг сайжруулахаас илүү түргэнээр зан төлөвийг сайжруулна.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид K.Пакер, “Do Not Fear,” Лиахона, 2004 оны 5-р сар, 79.

Зэмлэл

Зэмлэл бол ихэвчлэн найрсаг байдлаар сануулах, шүүмжлэх, хатуухан үг хэлэх, дутагдлыг засч залруулах явдал юм.

Залруулга

Библи дэх анхны грек үг нь “дахин цэх шулуун болгох” гэсэн утгатай ажээ. Иймээс зөв чиглэл дээр байж, нарийн бөгөөд шулуун замыг дагахад тань судрууд тусална (2 Нифай 9:41-ийг үз).

Бүрэн бэлтгэгдсэн байх

Бүрэн бэлтгэгдсэн байх гэдэг нь арга зам буюу арга хэрэгслээр хангагдсан байх гэсэн утгатай.

Сайн үйлс

Ямар сайн үйлсийг хийхэд судрууд танд тусалдаг вэ? Нэн тодорхой цөөн сайн үйлсийг дор жагсаав. Өөр ямар сайн үйлсийг та нэрлэж чадах вэ? Энэ тухай тэмдэглэлдээ бичнэ үү.

  • Бүрэн цагийн номлогчоор үйлчлэх

  • Сүмийн дуудлагаа (чуулгын болон ангиудын ерөнхийлөгчийн зөвлөлийн гэхчлэн) биелүүлэх

  • Сайн мэдээг заах

  • Гэрчлэлээ хуваалцах

  • Сайн мэдээг хуваалцах

  • Сүмийн тухай найз нарынхаа асуултанд хариулах

Пол Манны уран зураг © 2002 IRI