2012
Сүмийн эргэн тойронд
2012 оны дөрөвдүгээр сар


Сүмийн эргэн тойронд

Пуэрто Рикод болсон концертыг олон мянган хүн үзэв

2011 оны 12-р сарын 18-нд Кагуас хотын Пасео де лас Артесд болсон Христийн мэндэлсний баярын концертэнд Пуэрто Рикогийн 5 гадасны гишүүд оролцов. 85 орчим Сүмийн гишүүд, орон нутгийн 2500 гаруй хүмүүстэй хамт урлагийн тоглолт үзүүлэв.

Залуу насанд хүрэгчдийн шинэ байр нь Африкийн гурав дахь байр боллоо

2011 оны 11-р сарын 4-нд Өмнөд Африкийн Совето гадасны залуу насанд хүрэгчид уг шинэ байранд анхны үйл ажиллагаагаа хийлээ.

Ийм төв Европ даяар 140 гаруй байдаг бөгөөд АНУ-д цөөн хэд байдаг юм. Советогийн төв нь Африкийн гурав дахь төв бөгөөд үлдсэн хоёр нь Конгийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс болон Зимбабвед байдаг.

Өвөрмөц үйл ажиллагаа хүмүүсийг асуулт тавихад хүргэв

Хуйлдаг цаасыг анх 2011 оны 10-р сарын 9-нд Оросын Нижный Новгород хотын номлогч нар сэджээ.

Хотын хөдөлгөөн ихтэй гудамжинд 2 цагийн туршид150 гаруй хүн өөрсдийн асуултыг бичиж ширээн дээр үлджээ. Хуйлдаг цаасан дээр нийт 84 асуулт бичсэн байв. Тэнд байсан номлогчдоос олон хүн өөрсдийн сонирхсон зүйлсээ асуусан байна.