2012
Дэлхий даяарх удирдагчдын сургалтаас жинхэнэ өсөлтөнд хүрэх замыг тодруулж өглөө
2012 оны дөрөвдүгээр сар


Дэлхий даяарх удирдагчдын сургалтаас жинхэнэ өсөлтөнд хүрэх замыг тодруулж өглөө

Сүмийн удирдагчид 2012 оны 2-р сарын Дэлхий даяарх удирдагчдын сургалтаар “жинхэнэ өсөлт”-ийн чухал болох мөн үүнийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар тайлбарласан.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд, Далын Ерөнхийлөгчийн зөвлөл болон Сүмийн Туслах бүлгүүдиин ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн дэлхий даяарх удирдагчидтай хамт энэхүү сургалтанд оролцсон юм.

“Сүмийн хэллэгэнд өсөлт гэдгийг шинэ гишүүн хэмээн тодорхойлж болно. Харин… жинхэнэ өсөлт гэдэг нь идэвхтэй гишүүдийн өсөлтийг тодорхойлдог” хэмээн Ерөнхийлөгч Угдорф тайлбарласан.

“Сайн мэдээний хувийн, насан туршийн хөрвөлт нь хувь хүн ба гэр бүлийн итгэлийг өсгөхөд жинхэнэ өсөлт гардаг” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассел Баллард нэмж хэлсэн.

Өсөн нэмэгдсэн итгэлтэй байдалд өдөр тутмын залбирал, судраас суралцах, гэр бүлийн цуглаан, гэр бүл дэх хайр мөн Цагаатгалтай холбоотой хувийн туршлага зэрэг амархан хэмжигдэж болдоггүй зүйлсүүд ордог гэж Ерөнхийлөгч Угдорф өгүүлсэн.

Бид Есүс Христийн сайн мэдээний энгийн бөгөөд сайхан байдлыг өөрсдийн нарийн төлөвлөгөөний жагсаалтаар төвөгтэй болгох нь олонтаа. Гэсэн хэдий ч хэрэв бид сайн мэдээний зорилго юу вэ гэдэгт анхаарлаа хандуулах аваас ихэнх төөрөгдөл маань замхран одох болно.

Уг нэвтрүүлэг нь “яагаад” гэдэг асуултанд хариулах гол сургаал ба зарчмуудад чиглэсэн байв.

Сайн мэдээний зорилгийн талаарх зөв асуултууд нь биднийг энэ нь хэнд хамааралтай, энэ талаар юу хийх хэрэгтэй, хэзээ хийх хэрэгтэй, яагаад эдгээр зүйлийг хийх ёстой болон хэрхэн хийх ёстой гэдэг шийдлүүдэд чиглүүлэх болно гэж Ерөнхийлөгч Угдорф хэлсэн.

Төлөвлөгөөн дэх гэрлэлт ба гэр бүл

“Сүм бол гэр бүлүүдээс бүрддэг юм” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Боид К.Пакер хэлсэн. Тойрог ба гадас хоёр нь холбоотой байдаг. Бид Сүм дэх жинхэнэ өсөлтийг гэр бүлүүдийн талаар ярилцахдаа олж харж чаддаг.

Тэрээр “нөхөр буюу эцэг хүн бүр гэр бүлдээ санваарын удирдагч нь байж, зөв шударга байдалд гэр бүлээ удирдах ёстой” гэж хэлсэн. Үүнтэй адилаар санваарын алба өөр өөр байдаг боловч бүх санваарын удирдагчид зүй зохистойгоор удирдах хэрэгтэй. Учир нь бүх санваар атгагч ижил эрхтэй (С ба Г 1:20-г үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассел М.Нелсон “Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөө” гэр бүлийг хүчирхэгжүүлж, хамгаалахын тулд эхнэр, нөхөр ба эцэг, эхчүүд хайр, наманчлал болон залбирлын харилцааг үүсгэх хэрэгтэй гэж тэмдэглэн хэлсэн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Лиахона ба Ensign, 2010 оны 11-р сар, 129).

Мөн тэрээр “зарим зүйлсийг хийгээгүй аваас Их Эзэний ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно хэмээн ариун судруудад гурвантаа анхааруулсан байдаг” гэж хэлсэн. Эдгээр бүх анхааруулга нь ариун сүмийн ёслолоор лацдан холбуулаагүй гэр бүлүүдтэй холбогдсон байдаг. Эдгээр авралын ёслолгүйгээр Бурханы алдар сууг ойлгож чадахгүй.

Бурханы хүүхдүүдийн эцсийн зорилт болох үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралд хүрэхийн тулд бидний гэр орон, тойрог, гадас мөн Сүмд жинхэнэ өсөлт явагдаж байх ёстой.

Сайн мэдээг хэрэгжүүлэх нь

Жинхэнэ өсөлт ба хөрвөлт нь сайн мэдээг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлсэнээр ирдэг. Асуулт, хариултын ярилцлагаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Перри, ахлагч Д.Тодд Кристофферсон нар ариун сүмийн гэрээнүүдийг хийж мөн сахих нь сайн мэдээг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж байгаа хэрэг мөн гэдгийг тайлбарласан. Гэрээнүүдэд дуулгавартай байх нь энгийн хүнийг аажмаар Гэгээнтэн болгон өөрчилж чаддаг.

Бусдад туслах нь сургаалийг хэрэгжүүлэх бас нэгэн чухал хэсэг юм. Гишүүд нь хувь хүн болон Сүмийн гишүүний үүднээс материаллаг ба сүнслэг хэрэгцээтэй тэдгээрийг аврахын тулд туслах үүрэгтэй.

Бид ядуус болон гачигдалтай хүмүүсийг халамжлахын тулд бусад шашны хүмүүс түүнчлэн үйлчлэл үзүүлдэг байгууллагуудтай нэгдэхдээ тээнэгэлзэх ёсгүй хэмээн ахлагч Кристофферсон хэлсэн. Санваартны удирдагчид эдгээр үйл ажиллагаанд тэргүүлэн оролцох ёстой ба номлогчид болон гишүүд тэдэнд тусалж дэмжих үүрэгтэй.

Ярилцлагаар гэр бүлүүдэд үйлчлэх, Мелкизедек санваар атгагчдыг хүчирхэгжүүлэх болон залуучуудын итгэл, гэрчлэлийг өсгөхөд туслах зэрэг асуудлыг голлон авч үзлээ. Энэ ярилцлаганд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Баллард, ахлагч Нейл Л.Андерсен, Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Роналд А.Расбанд, Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Элайн С.Далтон эгч, Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Роземэри М.Виксом эгч нар оролцлоо.

Ахлагч Расбанд бүх удирдагчид гишүүдийг бүрэн идэвхтэй болгоход гар бие оролцох ёстой гэлээ. Мөн Ахлагч Андерсен залуучууд бусад залуучуудаа эргэж идэвхтэй болж, бат бэх итгэлтэй болоход нь илүү их оролцох хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Жинхэнэ өсөлтөнд хүрэх нь

Сайн мэдээг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлсэнээр жинхэнэ өсөлт ирдэг гэж Ерөнхийлөгч Угдорф цохон тэмдэглэсэн.

Эдгээр сэдвийг эргэцүүлэн бодохдоо та яагаад үйлчлэл хийдэг болохоо мөн хувь хүн бас зөвлөлийн гишүүний хувьд юу хийх ёстой вэ? гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй гэж тэр хэлсэн.

Илүү ихийг сур

Хувь хүмүүс уг нэвтрүүлгийг lds.org/study/other-addressesWorldwide Leadership Training уруу нэвтэрч олон хэл дээр үзэж, сонсож, хэвлэж мөн хуулбарлан авч болно.

2012 оны 2-р сарын Дэлхий даяарх удирдагчдын сургалтын нэг хэсэг болсон ярилцлага дээр Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулгын ахлагч М.Рассел Баллард ярьсан.

© IRI