2012
Яагаад семинарт явах хэрэгтэй юм бэ?
2012 оны дөрөвдүгээр сар


Яагаад семинарт явах хэрэгтэй юм бэ?

Семинар, институтээс суралцагчийн олж авдаг хамгийн чухал зүйл таныхаар бол юу вэ?

Семинар, институтээс суралцагчийн олж авдаг хамгийн чухал зүйл таны бодлоор юу вэ? Семинарын хэсэг суралцагч Сүмийн Боловсролын Системийн Бүрэн эрхт төлөөлөгч, Далын Ахлагч Пол В.Жонсоноос дээрх асуултыг асуухад, семинараас та нарын олж авах хамгийн чухал зүйл бол “Есүс бол Христ болох тухай үнэн бодит гэрчлэл” хэмээн тэрээр хариулжээ. Үнэн бодит мэдлэг бол сүнсний мэдлэг гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү мэдлэг Ариун Сүнснээс бид бүгдэд ирдэг. Энэ бол семинар, институтээс бидний олж авдаг хамгийн чухал үнэн, хамгийн чухал зүйл мөн. Энэ нь зөвхөн мэддэг зүйлийг чинь өөрчилдөггүй, харин таныг өөрийг чинь өөрчилдөг, бас дэлхийг үзэх үзлийг чинь өөрчилдөг. Энэхүү дээд боловсрол таны бусад боловсролыг бүрэн гүйцэд болгоход тусалдаг” (“A Higher Education,” New Era, 2009 оны 4-р сар, 15).

Ахлагч Жонсон бол семинар, институтэд явснаас ирдэг гайхамшигтай адислалуудын тухай ярьсан олон Ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэг юм. Иймээс та яагаад семинарт явах хэрэгтэй юм бол гэж боддог бол үүний шалтгааныг бошиглогчид, төлөөлөгчид юу гэж үздэгийг доор өгүүлэв.

Спенсер В.Кимбаллын гэрэл зургийг ХҮГ Сүмийн Архивын зөвшөөрлөөр нийтлэв