2012
Нэр болон итгэл нэгт эгч дүү хоёр
2012 оны дөрөвдүгээр сар


Нэр болон итгэл нэгт эгч дүү хоёр

Мария Урсу, Диана Урсу нар эгч дүүс төдийгүй бас дотны найзууд ажээ. Диана 10-тай бол Мария өнгөрсөн наймдугаар сард 12 хүрчээ. Энэ хоёр охин Румынд амьдардаг бөгөөд тэндхийн Сүм 3000 орчим гишүүнтэй. Тэд сүмд явж, судар уншин, залбирснаар Есүс Христэд итгэх итгэлээ бат бөх болгодог ажээ.

“Би сүмд явснаар Бурханд итгэх итгэлтэй болсон” гэж Мария ярилаа. Тэр нэг өдөр шалгалт өгөхдөө Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тусламж гуйжээ. Мария сайн дүн авахаараа Тэнгэрлэг Эцэг түүнд тусалсан юм шиг санагддаг гэнэ.

Итгэлтэй болоход нь Мормоны Ном түүнд тусалдаг гэж Диана хэллээ. “Би Мормоны Номыг өдөр бүр уншдаг. Тиймээс өдрийг сайхан өнгөрүүлдэг” гэж тэр ярив. Түүний дуртай судрын түүх бол Иосеф Смитийн түүх юм. “Иосефыг залбирахад Бурхан, Есүс Христ хоёр түүнд тусалсан” гэж тэр охин хэллээ.

Шоколад

Энэ хоёр эгчийн дуртай амттан бол шоколад: Мария, Диана хоёул шоколадтай бялуунд дуртай гэнэ.

Дуртай дуу нь

Мария, Диана хоёр төгөлдөр хуур тоглох дуртай. Мариагийн дуртай дуу бол “Бие биенээ хайрла.” Энэ бол бусад хүмүүсийг хайрлах тухай Есүсийн тушаал юм. Диана энэ дууг бараг төгс тоглож чадна. Харин төгсгөл нь их хэцүү гэж тэр ярив.

Би ариун сүм харах дуртай

Мариа, Диана хоёр хэзээ нэгэн цагт ариун сүмд гэрлэхийг хүсдэг ажээ. Тэд Украйны Киевийн Ариун сүмийн дүүрэгт амьдардаг.

Диана зохих насанд хүрмэгц нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхээр Украйны Киевийн ариун сүмд явах болно. Мария одоо ариун сүмд явах нас хүрчээ. Ариун сүм 500 бээр (805 км) хол оршдог.

Гэр бүл нэгдүгээрт

Мария, Диана хоёр аав, ээждээ хайртай. “Биднийг өвдөхөд ээж тун сайн асардаг” гэж Мария хэлэв. “Аав биднийг сургуульд хүргэж өгдөг” гэж Диана хэллээ.

дуулал

Дианагийн дуртай дуулал бол “Иудейн нутаг алс хол хээр талд” дуулал. Энэ дуулалд Есүс Христ төрсөн тухай гардаг. Румыны гишүүд Сүмийн дууллын ногоон номыг ашигладаг ажээ. “Имнури” гэдэг нь румын хэлээр “дуулал” гэсэн утгатай.

Адам К.Өүлсоны авсан эгч дүү хоёрын гэрэл зураг; Бялуу, шоколадтай бялууны зургийг Toмас С.Чайльд