2012
Би Түүнийг дахин харна
2012 оны дөрөвдүгээр сар


Залуучуудад зориулав

Би Түүнийг дахин харна

Аав бидний хүүхэд нэг бүрийг онцгой гэдгийг мэдрүүлж, биднийг хайрлан, ямагт уучилдаг байлаа. Хүүхэд бүрийнхээ аз жаргалын төлөө, бидний сайн сайхны төлөө аав минь чадах бүхнээ хийдэг байлаа. Би аавдаа маш их хайртай байсан.

Намайг зургадугаар ангид байхад аав минь машины ослоор нас барсан юм. Манай гэрийнхэн бүгд өнчрөл, хагацлын гашуун зовлон амсаж, гэрийн хойморт том хоосон зай гараад ирж билээ. Аав минь юм болгонд миний өмөг түшиг болдог байсан болохоор ямар нэг асуудал гарвал аав уруугаа л очдог байлаа. Би аавыгаа өөд болсноос хойш хэн нэгнээс тусламж хүсэхийн оронд уур, бухимдлаа дотроо хадгаладаг болж билээ. Бурхан үүнд буруутай юм шиг санадаг байсныг яана. Судар уншихаа, бас залбирахаа ч болив. Зөвхөн ээж л хүсдэг байсан учраас би сүмд явдаг байлаа. Тэнгэрлэг Эцэгээсээ хол хөндий байхыг хичээдэг болов.

Тэгээд Залуу Эмэгтэйчүүдийн аялал зугаалгад анх удаа явлаа. Шинэ найз нөхөдтэй болсон нь таалагдсан ч, судраа уншсангүй. Бид сүүлчийн үдэш гэрчлэлийн цуглаан хийлээ. Удаан хугацаанд өөртөө байгаагүй нэг зүйлийг мэдэрсэн нь Сүнс байлаа. Босч зогсон гэрчлэлээ хуваалцсан охидыг хараад биширсэн ч, надад гэрчлэл байхгүй юм чинь гэж бодоод, суусаар байж билээ. Тэгтэл гэнэт босмоор санагдаад болсонгүй. Юу хэлэх билээ хэмээн бодлогоширсноо, Залуу Эмэгтэйчүүд аялал зугаалгын үйл ажиллагаа зохион байгуулсанд баяртай байна гэв. Тэгээд Есүс Христ миний төлөө нас барсныг, Тэнгэрлэг Эцэг минь надад хайртайг, бас Сүм үнэн гэдгийг мэднэ хэмээн хэлчихлээ.

Гайхалтай амар амгалан цээжинд бялхан байлаа. Би Аврагчийн Цагаатгал болон Амилалтын ачаар аавтайгаа дахин уулзана гэдгийг мэднэ хэмээн хэлэхэд энэ туршлага надад тусалсан юм.