2012
BibleVideos.LDS.org вэб хуудас бол дэлхийд барьсан бэлэг юм
2012 оны дөрөвдүгээр сар


BibleVideos.LDS.org вэб сайт бол дэлхийд барьсан бэлэг юм

2011 оны Христийн мэндэлсний баярт зориулсан онцгой цугларалтын үеэр Сүмийн удирдагчид Есүс Христийн амьдрал Ариун Библийн кино вэб хуудсыг дэлхийн хүмүүст өргөн барих бэлэг хэмээн танилцуулсан.

BibleVideos.lds.org-д тэнгэр элчүүд Христийн төрөлтийг зөгнөн хэлсэн үеэс эхлээд Аврачийн Дахин Амилалт хүртэлх Христийн амьдралыг харуулсан богино хэмжээний кинонууд байдаг.

Онцгой цугларалтын үеэр Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр Зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг уг вэб сайтын талаар зарласан.

“Эдгээр богино хэмжээний кинонууд нь судруудын дагуу хийгдсэн бөгөөд судруудтай адил амар амгаланг танд авчирдаг. Дэлхий ертөнцийг өөрчилсөн үйл явдлууд гардаг эдгээр киног үзсэнээр танд итгэл болон Ариун Сүнсээр дамжин гайхалтай сэтгэгдэл төрөх болно.”

Кинонд ашигласан материалуудыг Гошен Ютагийн шинэ ХҮГ-н зураг авалтын студийн авсан зурагнуудаас ашигласан. Тэр студид 2011 оны 8-р сараас Шинэ Гэрээний судрын номын сангийн хөтөлбөр эхэлсэн юм.

Библийн Хаан Жеймсийн хувилбараас эш татан Христийн амьдралыг харуулсан 100 гаруй богино хэмжээний киног бүтээх болно.

Уг вэб сайтыг зөөврийн хэрэгслээр (гар утас мэт) англи хэлээр үзэх боломжтой (BibleVideos.lds.org), испани хэлээр (videosdelabiblia.org), португали хэлээр (videosdabiblia.org). Мөн iPad ашиглан Ариун Библийн түүхийг үзэх боломжтой боллоо.

Яваандаа Шинэ Гэрээн дэх Христийн амьдралыг харуулсан 100 гаруй богино хэмжээний кино “Ариун Библи дэх Есүс Христийн амьдрал кино” вэб сайтад тавигдах болно.

БАТЛАМЖ: