Судрын түүхүүд
Даниел ба түүний нөхөд


“Даниел ба түүний нөхөд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Даниел ба түүний нөхөд,” Хуучин Гэрээний түүхүүд

Даниел 1

Даниел ба түүний нөхөд

Хааны идээ тэргүүтнийг хүртэхээс татгалзсан нь

Зураг
цэргүүдийн авч явсан хөвгүүд

Вавилоны хаант улс Иерусалимыг эзлэв. Тэд Иерусалимаас хамгийн ухаалаг, хүчирхэг залуу эрсийг гэр бүлээс нь хол, хаанд үйлчлүүлэхээр Вавилонд авчрав.

Даниел 1:1–4

Зураг
хааны үйлчлэлд орсон залуу эрс

Даниел ба түүний нөхөд тэдгээр залуу эрсийн нэг байв. Тэд хааны ордонд үйлчилж, түүний мэргэд болохоор сонгогдсон байв.

Даниел 1:4–6

Зураг
идээ тэргүүтэн ба дарс

Хаан Даниел ба түүний нөхдөд идээ тэргүүтэн мөн дарс өгөв. Тэд хааны өгсөн идээг хүртсэнгүй мөн дарсыг нь ч уусангүй. Энэ нь Бурханы зарлигийн эсрэг байв.

Даниел 1:5–8

Зураг
Хооллож буй залуу эрс

Энэ нь хааны зарцыг амь насаа алдах вий хэмээн эмээхэд хүргэсэн. Зарц Даниел ба түүний нөхдийг халамжилсан бөгөөд хэрвээ тэд хааны идээ ундаанаас татгалзах юм бол бусад залуугаас илүү сул дорой болно гэж тэр бодсон. Тэгвэл хаан уурлаж, зарцыг үхэлд хүргэх байв.

Даниел 1:9–10

Зураг
Даниел зарцтай ярьж байгаа нь

Гэвч Даниел Бурханд итгэж байсан ба Түүний зарлигуудад дуулгавартай байхыг хүсэж байв. Даниел зарцаас 10 өдрийн туршид уух ус, идэх ногоо өгөхийг мөн дараа нь эрүүл мэндийн байдлыг нь бусад залуугийнхтай харьцуулж үзэхийг хүсэв. Зарц зөвшөөрөв.

Даниел 1:11–14

Зураг
Даниел ба түүний нөхөд суралцаж байгаа нь

Арван хоногийн дараа Даниел ба түүний нөхөд бусад бүх залуу эрээс илүү эрүүл байв. Даниел ба түүний нөхөд Бурханы зарлигуудыг дагасан бөгөөд Бурхан тэднийг хааны ордны хамгийн цэцэн мэргэд болгов.

Даниел 1:15–20