Судрын түүхүүд
Бошиглогч Иошуа


“Бошиглогч Иошуа,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Иошуа,” Хуучин Гэрээний түүхүүд

Дэд хууль 10; 3134; Иошуа 1; 3–6; 10–11; 2124

Бошиглогч Иошуа

Амлагдсан нутагт орохоос өмнөх сүүлчийн сорилт

Зураг
Иошуа залбирч байгаа нь

Бошиглогч Мосег өөд болсны дараа Их Эзэн Иошуаг шинэ бошиглогчоор дууджээ. Израилчуудыг Иордан голын ойролцоо буудаллаж байх үед Их Эзэн амлагдсан газар луу нүүх цаг нь болсон хэмээн хэлэв.

Дэд хууль 34:1–9; Иошуа 1:1–4; Алма 45:19

Зураг
Канаан дахь ёс бус хүмүүс

Амлагдсан нутаг нь Канаанд байсан боловч тэнд ёс бус хүмүүс амьдардаг байлаа. Их Эзэн Иошуаг тууштай бөгөөд зоригтой бай гэв. Их Эзэний тусламжтайгаар израилчууд Канаан нутгийг эзлэн авч чадна гэлээ.

Иoшуа 1:1–9

Зураг
израилчууд Иордан гол дээр

Иошуа их цэргээ цуглуулав. Их Эзэн тэдэнд Арван зарлигийг бичсэн чулуун хавтанг болон бусад судрыг авч явахыг тушаажээ. Тахилчид гэрээний авдар буюу ариун зүйлс хийдэг авдрыг дамнаж явав. Их цэрэг Иордан голыг гатлахад бэлдэв. Гол гүнзгий бас ширүүн урсгалтай байлаа.

Дэд хууль 10:5; 31:25–26; Иошуа 1:10–11; 3:1–11

Зураг
Бошиглогч Иошуа

Их Эзэн гол гатлахад нь израилчуудад тусална гэж Иошуа амлав.

Иошуа 3:10–13

Зураг
хөлөө дүрмэгц ус хуваагдаж байна

Иошуа арван хоёр тахилчаас гэрээний авдрыг дамнан ус руу орохыг хүслээ. Тахилчдыг усанд хөлөө дүрмэгц гол хуваагдав.

Иошуа 3:12–17

Зураг
Израилчууд гэрээний авдрыг дамнан авч явж, голын дунд хуурай газарт зогсоход, зарим нь чулуу цуглуулж байгаа нь

Тэд голыг хуурай газраар гатлав. 12 чулууг голын дундах хуурай хэсгээс ав хэмээн Иошуа израилчуудад хэлжээ. Тэр өдөр Их Эзэний үзүүлсэн гайхамшгийг израилчуудад сануулахын тулд Иошуа чулуунуудыг овоолов.

Иошуа 3:17; 4:1–24

Зураг
израилчууд хот руу жагсаалаар алхаж байгаа нь

Иошуа Израилын их цэргийг Канааны нутаг руу удирдав. Тэд Иерихо нэртэй хотод ирэв. Тэрхүү хот бат бөх, өндөр хэрмээр хүрээлэгдсэн байлаа. Их Эзэн Иерихог хэрхэн эзэлж авахыг Иошуад хэлж өгөв. Тэрээр израилчуудыг зургаан өдрийн турш, өдөр бүр Иерихогийн хэрмийг жагсаалаар тойрон алхах ёстой гэлээ. Иошуа Их Эзэнийг дуулгавартай дагав.

Иошуа 5:13–15; 6:1–5

Зураг
Тахилчид гэрээний авдрыг дамнаж, бусад нь бүрээ үлээж байна

Иошуа тахилчдыг гэрээний авдрыг дамнан авч явж, израилчуудын өмнө яв гэлээ. Өдөр бүр их цэрэг Иерихог тойрон жагсаалаар алхаж, долоон тахилч бүрээ үлээж байв. Бусад бүх хүн чимээгүй байдаг байлаа.

Иoшуа 6:6–14

Зураг
Израилчууд уухайлан хашхирч, хэрэм нуран унаж байгаа нь

Долоо дахь өдөр нь их цэрэг Иерихог долоон удаа жагсаалаар тойрон алхжээ. Бүх тахилчийг бүрээгээ үлээхэд, израилчуудыг бөөнөөрөө уухайлан хашхир хэмээн Иошуа хэллээ. Тэгтэл Иерихогийн хэрэм газарт нуран унаж, Иошуагийн их цэрэг хотыг эзлэв.

Иошуа 6:15–16, 20

Зураг
Иошуа хотод байсан хүмүүстэй ярьж байгаа нь

Их Эзэн амласныхаа дагуу израилчуудад тусалжээ. Иошуагийн их цэрэг Канаан нутгийг эзлэн авснаар израилчууд тэнд амьдарч эхлэв. Иошуа тэдэнд Их Эзэний гайхамшгуудыг болон амлалтуудыг сануулав. Тэрээр израилчуудаас Их Эзэнд үйлчлэхээр сонгохыг хүслээ.

Иошуа 10:42; 11:23; 21:43–45; 24:15