Судрын түүхүүд
Рут, Наоми хоёр


“Рут, Наоми хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Рут, Наоми хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд

Рут 1–4

Рут, Наоми хоёр

Сорилт бэрхшээлийг хайр, үнэнч байдлаар давж гарах нь

Зураг
Наоми болон түүний гэр бүл хотоор алхаж яваа нь

Иудагийн нутагт хангалттай хоол хүнс байгаагүй учир Наоми болон түүний гэр бүл Моаб руу нүүжээ. Дараа нь Наомигийн нөхөр өөд болов. Наомигийн хөвгүүд Орпа, Рут хэмээх Моаб нутгийн эмэгтэйчүүдтэй гэрлэжээ. Тэд арван жилийн туршид Наомийг халамжлав.

Рут 1:1–4

Зураг
Орпа, Рут, Наоми нар тэврэлдэж байгаа нь

Дараа нь Орпа, Рут хоёрын нөхрүүд насан эцэслэв. Зөвхөн эмэгтэйчүүд л үлдсэн байлаа. Наоми Рут, Орпа хоёрыг хоол хүнсээр хангаж чадсангүй.

Рут 1:5, 8–10

Зураг
Рут, Наоми хоёр тэмээгээр явж байгаа нь

Орпа гэр лүүгээ буцав. Гэвч Рут үлдээд, Наомийг халамжлахаар шийджээ. Рут, Наоми хоёр Иудагийн газар нутаг дахин газар тариалантай болсныг сонсоод тийш явав.

Рут 1:16–19

Зураг
Рут үр тариа цуглуулж байгаа нь

Рут, Наоми хоёр ургац хураах үеэр Иудад ирэв. Тэдэнд хоол хүнс хэрэгтэй байлаа. Наомигийн хамаатан Боаз Иудад тариалангийн талбай эзэмшдэг байв. Тэрээр Рутыг талбай дахь үлдэгдэл үр тариаг авахыг зөвшөөрөв. Энэ нь хэцүү ажил байв.

Рут 1:22; 2:3

Зураг
Боаз Руттай ярьж байгаа нь

Рут хичээнгүй хөдөлмөрлөж, Их Эзэнд болон Наомид үнэнч байсан тул Боаз түүнийг хүндэлдэг байв. Тэр зарц нартаа Рутэд зориулж илүү их тариан түрүүг талбайд үлдээхийг тушаав.

Рут 2:5–17

Зураг
Рут, Наоми хоёр

Наоми Рутыг гэр бүлтэй болохыг хүсэж байлаа. Тэр Рутыг Боазтай гэрлүүлэхийг хүсэж байв. Рут хэрвээ Боазтай гэрлэвэл тэд хамтдаа Наомийг халамжилж чадна гэдгийг мэдэж байлаа.

Рут 3:1–2; 4:15

Зураг
Рут, Боаз хоёр

Рут Боазаас өөртэй нь гэрлэхийг асуухаар шийдэв. Боаз Рутыг үнэнч, ариун журамтай эмэгтэй гэдгийг мэдэж байв. Тэр зѳвшѳѳрчээ.

Рут 3:3–18; 4:13

Зураг
Рут, Боаз хоёр ба нялх хүүхэд

Рут, Боаз хоёр гэрлэв. Удалгүй Рут хүүтэй боллоо. Тэр ирээдүйн хаан Давидын өвөө болсон юм. Олон жилийн дараа Есүс Христ энэ гэр бүлийн удмаас төрсөн билээ.

Рут 4:13–17