Судрын түүхүүд
Бошиглогч Мосе


“Бошиглогч Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд

Гэтлэл 2–3

Бошиглогч Мосе

Их Эзэний хүмүүсийг чөлөөлөхөөр дуудагдсан нь

Зураг
Израил хүнийг зодож буй египет хүн

Мосе Фараоны охины хүү болж өссөн. Мосе египетчүүд израилчуудыг доромжилдог байсныг харав. Египетчүүд израилчуудыг боолчилдог байсанд тэр гуниглаж байв.

Гэтлэл 2:10–11

Зураг
Израил хүнийг хамгаалж буй Мосе

Нэг өдөр Мосе нэгэн египет хүн израил хүнийг зодож байхыг харжээ. Мосе израил хүнийг хамгаалахын тулд египет хүнийг алав.

Гэтлэл 2:11–14

Зураг
Аглаг буйд дахь Мосе

Фараон үүний талаар олж мэдээд, Мосег алахыг хүссэн боловч Мосе Египетээс зугтав.

Гэтлэл 2:15

Зураг
Мосе ба түүний гэр бүл

Мосе Мидиан хэмээх газарт ирж, тэнд Зиппора хэмээх эмэгтэйтэй танилцав. Тэд гэрлэж, үр хүүхэдтэй болов.

Гэтлэл 2:21–22

Зураг
Мосе шатаж буй бут руу харж байгаа нь

Мосе Мидианд амьдарч байхдаа шатаж буй бутыг харсан боловч гал бутыг шатаасангүй. Их Эзэн гал дотор үзэгдэж Мосетой ярив.

Гэтлэл 3:1–6

Зураг
Есүс Мосетой ярьж байгаа нь

Их Эзэн израилчуудыг Египетэд зовж шаналж байгааг мэдэж байсан гэдгээ хэлэв. Тэрээр Мосег Египет рүү буцаж очоод, израилчуудыг чөлөөлөхийг Фараоноос хүсэхийг зарлигласан. Их Эзэн израилчуудыг чөлөөлөхөд Мосед тусалж, тэднийг амлагдсан нутаг тийш удирдана хэмээн хэлэв.

Гэтлэл 3:7–18