Судрын түүхүүд
Давид, Голиат хоёр


“Давид, Голиат хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Давид, Голиат хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд

1 Самуел 17

Давид, Голиат хоёр

Асар том бэрхшээлтэй тулгарах нь

Зураг
Голиат

Филистчүүд израилчууд руу довтолж байв. Голиат гэдэг аварга биетэй филист эр өглөө бүр израилчуудыг өөртэй нь тулалдахад уриалан дууддаг байв. Голиат бусдаас илүү том ба өндөр биетэй, догшин нэгэн байв. Тэр хүнд хуяг дуулга өмсөн, сэлэм, жад, том бамбай барьсан байв. Хэн ч түүнтэй тулалдаж зүрхэлсэнгүй.

1 Самуел 17:1–11

Зураг
Израилын арми хооллож байгаа нь

Давид бол Их Эзэнд итгэдэг, залуу хоньчин хүү байв. Түүний ах нар нь Израилын армийн цэргүүд байв. Давид нэг өдөр ах нартаа хоол авчрав. Тэрээр армийн хуаранд ирэхдээ Голиатын уриалгыг сонсов.

1 Самуел 17:20–23

Зураг
Давид цэргүүдтэй ярьж байгаа нь

Давид цэргүүдээс яагаад Израилыг хэн ч өмгөөлж хамгаалаагүйг асуув. Ах нар нь түүнд уурлаж, хоньдоо хариул гэж хэлэв. Гэвч Их Эзэн Израилыг хамгаална гэдгийг Давид мэдэж байлаа.

1 Самуел 17:24–30

Зураг
Давид хаан Саултай ярьж байгаа нь

Хаан Саул Давидын итгэлийг мэддэг байсан учраас Давидтай уулзахыг хүсэв. Давид Голиаттай тулалдахаас айхгүй гэж Саулд хэлэв. Давид хонио хариулж байхдаа арслан, баавгайг ч хүртэл алсан гэж хэлэв. Их Эзэн тэр үед түүнийг хамгаалсан бөгөөд одоо ч гэсэн хамгаална гэдгийг Давид мэдэж байлаа.

1 Самуел 17:31–37

Зураг
Хуяг дуулга өмсөж буй Давид

Саул Давидад хуяг дуулгаа өгөв. Гэвч энэ нь түүнд таарахгүй байсан учраас тэр үүнийг тайлав. Тэр хуяг дуулгагүйгээр тулалдахаар шийдэв.

1 Самуел 17:38–39

Зураг
Давид чулуунуудыг барьж байгаа нь

Давид таван мөлгөр чулуу цуглуулж, уутандаа хийв. Тэр хоньчны таяг, дүүгүүрээ аваад Голиаттай тулалдахаар явлаа.

1 Самуел 17:40

Зураг
Голиаттай ярьж буй Давид

Голиат Давидыг хараад хашхирч, түүгээр доог тохуу хийв. Тэр өөрийг нь хоньчин хүү ялж чадахгүй гэж хэлэв. Давид Их Эзэн намайг хамгаална гэдэгт итгэж байна хэмээн хашхирав. Их Эзэний агуу байдлыг харуулахын тулд Голиатыг ялах болно гэж Давид хэлэв.

1 Самуел 17:42–47

Зураг
Голиаттай тулалдаж буй Давид

Давид Голиат руу чиглэн гүйв. Тэр дүүгүүрээрээ чулуунуудыг хурдан хурдан дүүгүүрдэв. Чулуу Голиатын духыг оноход аварга эр газарт унав. Их Эзэн Давидад сэлэм, хуяг дуулгагүйгээр Голиатыг ялахад тусалсан.

1 Самуел 17:48–50

Зураг
Давид ба Голиатын бие

Филистчүүд Голиатыг үхсэнийг үзээд зугтацгаав. Израилчууд тулалдаанд ялжээ. Давид Их Эзэнд итгэж, Их Эзэн Израилыг хамгаалав.

1 Самуел 17:51–53