Судрын түүхүүд
Дэлхийн бүтээлт


“Дэлхийн бүтээлт,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Дэлхийн бүтээлт,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 1–2; Мосе 1–3; Абрахам 3–5

Дэлхийн бүтээлт

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд зориулсан үзэсгэлэнт гэр

Зураг
Бурхан, Их Эзэн хоёр ертөнцийг бүтээж байгаа нь

Бидний Тэнгэрлэг Эцэг Бурхан тэнгэрт авралын төлөвлөгөөг танилцуулсан. Бид бүгдээрээ баярлан уухайлсан! Бид энэ дэлхийд ирж, бие махбод хүлээн авах боломжтой болсон юм. Дэлхийд байх хугацаандаа бид Бурханы Хүү, Их Эзэн, Есүс Христийг дагаж сурах байв. Их Эзэн Бурханы зааварчилгааны дагуу дэлхийг бүтээсэн.

Эхлэл 1:1; Иов 38:4–7; Мосе 1:32–33; 2:1; Абрахам 3:22–27

Зураг
огторгуй дахь гараг

Эхний өдөр Их Эзэн гэрлийг харанхуйгаас тусгаарлав. Тэрээр гэрлийг өдөр мөн харанхуйг шөнө гэж нэрлэв.

Эхлэл1:3–5; Мосе 2:3–5; Абрахам 4:1–5

Зураг
үүлс болон далай

Хоёр дахь өдөр Тэрээр усыг огторгуй дахь үүл болон газар дэлхий дээрх далайн хооронд хуваав.

Эхлэл 1:6–8; Мосе 2:6–8; Абрахам 4:6–8

Зураг
далайн ширэнгэн ой

Гурав дахь өдөр Их Эзэн их далай ба хуурай газрыг бий болгов. Тэрээр усыг тэнгис мөн хуурай газрыг дэлхий гэж нэрлэв. Тэрээр цэцэг, жимс, ургамал, модтой үзэсгэлэнтэй газрыг бий болгов.

Эхлэл 1:9–13; Мосе 2:9–13; Абрахам 4:9–13

Зураг
өдөр, шөнийн дүрслэл

Дөрөв дэх өдөр Тэрээр өдрийг гэрэлтүүлэх нарыг бүтээв. Дараа нь Тэрээр шөнийг гэрэлтүүлэх сар ба оддыг бүтээв.

Эхлэл 1:14–19; Мосе 2:14–19; Абрахам 4:14–19

Зураг
далайн бүтээлүүд

Тав дахь өдөр Их Эзэн далайн загасыг, тэнгэрийн шувуудыг бүтээв. Тэрээр бүх бүтээлээ үржүүлж мөн загас усыг дүүргэхээр адислав.

Эхлэл 1:20–23; Мосе 2:20–23; Абрахам 4:20–23

Зураг
ширэнгэн ойн амьтад

Зургаа дахь өдөр Тэрээр газар дээр зарим нь алхдаг, зарим нь мөлхдөг амьтдыг бүтээв.

Эхлэл 1:24–25; Мосе 2:24–25; Абрахам 4:24–25

Зураг
Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт

Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн хоёр зургаа дахь өдөр доош бууж ирэв. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдэв. Тэнгэрлэг Эцэг тэдэнд бие биенээ халамжилж, үр хүүхэдтэй болохыг зарлигласан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст газар дэлхий, амьтдыг хайрлан хамгаалах үүргийг өгсөн.

Эхлэл 1:26–27; Moсе 2:26–27; Aбрахам 4:26–31; 5:7–8

Зураг
Амьтдыг харж буй Адам, Ева хоёр

Тэнгэрлэг Эцэг бүтээсэн бүх зүйлдээ баяртай байв. Долоо дахь өдөр Тэд бүх ажлаасаа амрав. Дэлхий үзэсгэлэнтэй бөгөөд амьд бүхнээр дүүрэн байв.

Эхлэл 2:1–3; Мосе 3:1–3; Абрахам 5:1–3