Судрын түүхүүд
Мосе Синаи ууланд


“Мосе Синаи ууланд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Мосе Синаи ууланд,” Хуучин Гэрээний түүхүүд

Гэтлэл 19–2024; 31–34; Дэд хууль 4–7

Мосе Синаи ууланд

Ард түмэнд Их Эзэнийг санахад туслав

Зураг
Синаи уул

Мосе болон израилчууд цөлд аялж байлаа. Тэд Синаи хэмээх нэртэй ууланд хүрч ирэв.

Гэтлэл 19:1

Зураг
Мосе залбирч байгаа нь

Мосе Их Эзэнтэй ярихаар уул өөд авирчээ. Их Эзэн Мосед хандан израилчуудтай нүүр тулан ярихыг хүсэж байгаагаа хэлэв.

Гэтлэл 19:3, 9–11

Зураг
үүл уулыг бүрхэж байгаа нь

Израилчуудыг Синаи уулын бэлд хүрч ирэхэд Их Эзэн уулыг утаагаар бүрхүүлэв. Их Эзэн утаан дунд байлаа. Тэр тэдэнтэй ярьж, зарлигуудыг өгөв. Түүнийг ярихад уул доргиж байлаа.

Гэтлэл 19:16–19; 20:1–17; Дэд хууль 4:12–13, 33; 5:4–5

Зураг
израилчууд айж байгаа нь

Израилчууд айв. Тэд Мосег Их Эзэнтэй ярьж, хүссэн зүйлсийг нь тэдэнд дамжуулан хэлэхийг гуйв.

Гэтлэл 20:18–19

Зураг
Израилын ахлагчид уулан дээр

Мосе Аароныг болон Израилын 70 ахлагчийг авч явж, Их Эзэний заавруудыг хүлээн авахаар уул өөд гарав. Их Эзэн тэдэнд үзэгджээ.

Гэтлэл 24:1, 9–11

Зураг
Их Эзэн Мосед зориулан чулуун дээр бичиж байгаа нь

Тэгээд Их Эзэн Мосед ахмадуудыг орхин илүү өндөр газарт гарч ирэхийг тушаав. Moсe дуулгавартай дагалаа. Их Эзэн хуруугаараа чулуун хавтан дээр Өөрийн хууль, зарлигуудыг бичив. Их Эзэн дөчин өдрийн турш олон зүйлийг Мосед заав.

Гэтлэл 24:12–18; 31:18

Зураг
израилчууд алтан тугал хийж байгаа нь

Мосег Синаи уулан дээр байх хооронд Израилын ард түмэн түүнийг хүлээхээс залхжээ. Тэд Египетэд шүтэж байсантай адил хөшөөнүүдийг Аароноор хийлгэхийг хүсэв. Аарон тэдний бүх алтыг цуглуулж, алтан тугал хийж өгчээ.

Гэтлэл 32:1–4

Зураг
израилчууд алтан тугалыг шүтэж байгаа нь

Израилчууд алтан тугалыг шүтэж, тахил өргөж байлаа. Тэд Их Эзэн бус, харин алтан тугал тэднийг Египетээс чөлөөлсөн гэцгээв.

Гэтлэл 32:4–6, 21–24

Зураг
Мосе уулнаас бууж байгаа нь

Израилчууд хиймэл шүтээн шүтэж, Түүнийг мартсан гэдгийг Их Эзэн мэдэж байлаа. Тэр Мосег буцан очиж, хүмүүст наманчлалыг тунхагла гэв.

Гэтлэл 32:7–10

Зураг
Мосе израилчуудтай ярьж байгаа нь, мөн алтан тугалыг устгав

Мосе уулнаас бууж ирээд, израилчуудыг алтан тугал шүтэж байгааг харлаа. Тэр маш их уурлав. Ард түмэн Их Эзэний хууль, зарлигуудыг дагахад бэлэн биш байлаа. Мосе чулуун хавтангаа хагалж, алтан тугалыг устгав. Тэр израилчуудад наманчилж, үнэн Бурханаа санахад нь тусалжээ.

Гэтлэл 32:15–20, 25–29

Зураг
Мосе залбирч байгаа нь

Мосе Их Эзэнээс израилчуудыг өршөөж, тэдэнтэй дахин гэрээ байгуулахыг гуйв. Мосе тэднийг удирдаж, заана гэдгээ амлалаа.

Гэтлэл 32:30–34

Зураг
Мосе Арван зарлиг бүхий хавтангуудыг барьж байгаа нь

Их Эзэн Мосег шинэ чулуун хавтанг бүтээж, Синаи уул өөд буц гэлээ. Их Эзэн израилчуудтай шинэ гэрээ байгуулж, тэдэнд Өөрийн Арван зарлигийг өгөв.

Гэтлэл 20:2–17; 34:1–17, 28; Дэд хууль 6:24–25; 7:12–13