Судрын түүхүүд
Бошиглогч Елиша


“Бошиглогч Елиша,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Елиша,” Хуучин Гэрээний түүхүүд

2 Хаад 2; 4

Бошиглогч Елиша

Их Эзэний гайхамшгууд

Зураг
Елиа Елишатай ярьж байгаа нь

Их Эзэн бошиглогч Елиагаар дамжуулан Елишаг дараагийн бошиглогч болоход бэлтгэсэн. Дараа нь Их Эзэн Елиаг тэнгэр өөд авав.

2 Хаад 2:1–15

Зураг
Тос юүлж буй эмэгтэй

Бурхан Елишад олон гайхамшгийг үйлдэхэд тусалсан. Елиша нэгэн удаа ядуу эмэгтэйн тосоор олон савыг дүүргэн адисалсан. Тэгээд тэр эмэгтэй тосоо зарж, өрөө төлөв.

2 Хаад 4:1–7

Зураг
Елиша гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаа нь

Өөр нэгэн удаа, итгэлтэй эмэгтэй Елишад үйлчилж, түүнд маш сайхан сэтгэлээр ханджээ. Елиша түүнд үйлчилж болохын тулд юу хийж чадахаа асуув. Тэр хүүхэдтэй болохоор хүсэн хүлээж байлаа. Елиша эмэгтэйг болон түүний нөхрийг хүүтэй болохоор адислав.

2 Хаад 4:8–17

Зураг
Гэр бүл баярлаж байгаа нь

Гэвч хэдхэн жилийн дараа хүү нь өвчин тусаж, нас барав. Эмэгтэй Елиша хүүг нь аварч чадна гэдэгт итгэж байсан учраас түүнийг хайхаар явав. Елиша ирж, хүүг адислан, хүү дахин амьдрав. Бурхан Елишад олон гайхамшгийг үйлдэхэд тусалжээ. Тэрээр Их Эзэний агуу бошиглогч байлаа.

2 Хаад 4:18–37