Судрын түүхүүд
Елиша ба Их Эзэний их цэрэг


“Елиша ба Их Эзэний их цэрэг,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Елиша ба Их Эзэний их цэрэг,” Хуучин Гэрээний түүхүүд

2 Хаад 6

Елиша ба Их Эзэний их цэрэг

Их Эзэний галан морь тэрэгнүүд

Зураг
цэргүүд хотыг бүсэлж байгаа нь

Сиричүүд израилчуудад дургүй байв. Сирийн хаан бошиглогч Елишаг бариулахаар их цэргээ илгээжээ. Шөнө болоход цэргүүд Елишагийн байсан хотыг бүслэв.

2 Хаад 6:8–14

Зураг
Елиша зарцтайгаа Сирийн их цэргийг харж байгаа нь

Елишагийн залуу зарц сэрээд, Сирийн их цэргийг харжээ. Тэр Елишагаас юу хийх ёстойгоо асуулаа. Елиша түүнд бүү айгтун гэв. Тэрээр өөрсдийнх нь төлөө тулалдах цэргүүд эсэргүүцэн тулалдах цэргүүдээс илүү олон гэлээ.

2 Хаад 6:15–16

Зураг
галан морь тэрэгтэй тэнгэрийн их цэрэг

Елиша өөрийнхөө харж байгаа зүйлийг залуу зарцад харуулахыг гуйв. Их Эзэн түүнд тэднийг хамгаалах галан морьд, тэрэгнүүдийг харуулжээ. Бурханы хүчээр Сирийн их цэрэг сохор болов. Тэд израилчуудын эсрэг дахин тулалдсангүй.

2 Хаад 6:17–23