Судрын түүхүүд
Иосеф ба өлсгөлөн


“Иосеф ба өлсгөлөн,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Иосеф ба өлсгөлөн,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 42–46

Иосеф ба өлсгөлөн

Гэр бүлээ нэгтгэх дүүгийн боломж

Зураг
Иаков хөвгүүдээ Египет рүү явуулж байгаа нь

Иаковын гэр бүл өлсгөлөнгийн улмаас хоол хүнсгүй болов. Иаков хөвгүүдээ хоол хүнс худалдаж авхуулахаар Египет рүү илгээлээ. Тэр отгон хүү Бениаминаа гэртээ авч үлдэв. Иаков олон жилийн өмнө хүү Иосефоо алдсан шиг Бениаминыг алдахаас айжээ. Ах нар нь Иосефыг боол болгон худалдсан гэдгийг тэр мэдээгүй байв.

Эхлэл 42:1–4

Зураг
Ах нар нь Иосефоос хоол хүнс гуйж байгаа нь

Энэ үед Иосеф Египетийн агуу удирдагч болсон байлаа. Тэрээр өлсгөлөнгийн үеэр хүнс худалдаалах ажлыг хариуцаж байв. Ах нар нь Иосеф дээр ирээд, хоол хүнс гуйжээ. Тэд түүнийг таньсангүй.

Эхлэл 42:5–8

Зураг
Иосеф ярьж байгаа нь

Иосеф тэднийг таньсан боловч мэдээгүй дүр эсгэв. Аав, отгон дүү Бениамин хоёрыгоо амьд эсэхийг мэдэхийн тулд тэр тэднээс гэр бүлийнх нь талаар асуув.

Эхлэл 42:10–14

Зураг
Ах нар нь хоол хүнстэй болоод буцаж байгаа нь

Иосеф ах нартаа хүнс өгөв. Тэр тэдэнд отгон дүү Бениаминаа авчрахаас нааш дахин хүнс авахаар ирэх хэрэггүй гэж хэлжээ.

Эхлэл 42:15–20

Зураг
Ах нар нь Египет рүү буцаж байгаа нь

Гэр бүлийнх нь хүнс дахин дуусахад Иаков Бениаминыг бусад хөвгүүнийхээ хамт Египет рүү дахин явуулах ёстойгоо мэдэж байв. Иаков Бениаминыг явуулахаас айсан хэвээр байлаа. Гэсэн ч ах нарынх нь нэг Иуда Бениаминыг аюулгүй байлгана гэж амлажээ.

Эхлэл 43:1–15

Зураг
Иосеф ах дүүсээ мөнгөн аяга хулгайлсан гэж буруутгаж байгаа нь

Ах нарыгаа Египетэд буцаж ирэхэд, Иосеф Бениаминыг мөнгөн аяга хулгайлсан болгож харагдуулав. Тэр ах нараа өөрчлөгдсөн эсэхийг харахыг хүсжээ. Иуда Иосефоос отгон дүү Бениамины оронд өөрийг нь шийтгэхийг гуйв.

Эхлэл 44

Зураг
Иосеф өөрийгөө илчилж байгаа нь

Иосеф ах нараа өөрчлөгдсөнийг хараад баяртай байлаа. Тэд Бениаминыг хамгаалах хүртлээ хайрлаж байв. Эцэст нь Иосеф хэн болохоо ах дүү нартаа хэлэв.

Эхлэл 42:21–24; 45:1–4

Зураг
Иосеф ах дүү нараа тэвэрч байгаа нь

Ах нар нь түүнийг боол болгон худалдсаныг тэр уучлав. Энэ бол гэр бүлийг нь өлсгөлөнгөөс аврах Их Эзэний арга зам байсан гэж Иосеф хэлэв.

Эхлэл 45:5–8

Зураг
Ах дүүс эцэг Иаков руугаа буцаж очиж байгаа нь

Иосефын ах дүүс буцаж очоод, эцэг Иаковтоо бүх зүйлийг хэлжээ. Иаков гэр бүлээ аван Египет рүү нүүв.

Эхлэл 45:24–28; 46:1–26

Зураг
Иосеф, Иаков хоёр Египетэд байгаа нь мөн Фараон харж байна

Фараон Иаковын гэр бүлийг угтан авав. Тэр тэдэнд хангалттай хоол хүнстэй байж болохын тулд газар, мал сүрэг өгчээ. Иаковын гэр бүл урт, удаан амар амгалан амьдрав.

Эхлэл 45:16–23