Судрын түүхүүд
Бошиглогч Исаиа


“Бошиглогч Исаиа,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Исаиа,” Хуучин Гэрээний түүхүүд

Исаиа 6–79; 53–54

Бошиглогч Исаиа

Их Эзэн Есүс Христийн талаарх бошиглолууд

Зураг
Исаиаг Их Эзэн дуудав

Израилчууд олон удаа эзлэгдсэн ба Их Эзэнээс өөрсдийг нь хамгаалахыг хүсэж байлаа. Нэгэн өдөр ариун сүмд Их Эзэн Исаиа хэмээх хүнийг Есүс Христийг ирэх талаар ард түмэнд заалгуулахаар дууджээ. Исаиа хүмүүсийг хайрладаг байсан бөгөөд Их Эзэн тэднийг хэрхэн аврах талаар хүмүүст заав.

Исаиа 6:1–8

Зураг
Исаиа Есүсийн төрөхийг бошиглож байгаа нь

Есүс Христ нэг л өдөр ирж, Өөрийн хүмүүсийг нүглээс аврах болно гэдгийг Исаиа мэдэв. Гэвч хүн бүр Түүнийг өөрсдийн Аврагч хэмээн танихгүй. Олон хүн Есүс Христэд итгэхгүй гэдгийг мэдээд Исаиа гунигтай байлаа.

Исаиа 6:9–13; 7:14; 53:1–9

Зураг
Исаиа Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бичиж байгаа нь

Исаиа мөн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бошиглов. Есүс Христ эргэн ирж, бүх дэлхийн Хаан болох болно. Тэрээр дахин ирж, амар тайван, сайн сайхныг мөнхөд авчран, Эцэгийнхээ төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ. Исаиа хүн бүр Есүс Христийг өөрсдийн Аврагч хэмээн мэднэ гэв.

Исаиа 9:6–7; 54:1–10