Судрын түүхүүд
Залуу Давид


“Залуу Давид,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Залуу Давид,” Хуучин Гэрээний түүхүүд

1 Самуел 16

Залуу Давид

Хоньчин хөвгүүн хаан болохоор дуудагдав

Зураг
аялж буй Самуел

Их Эзэн бошиглогч Самуелыг шинэ хааныг олуулахаар илгээв. Тухайн үед хаан байсан Саул Их Эзэнийг дагахаа больжээ. Их Эзэн Самуелыг Бетлехемд очиж, Иесси хэмээх хүнийг ол гэжээ. Иессигийн хөвгүүдийн нэг нь шинэ хаан болох байлаа.

1 Самуел 16:1–5

Зураг
Самуел ба Иессигийн хөвгүүд

Иессигийн ахмад хөвгүүд өндөр, хүч чадалтай байв. Гэвч Их Эзэн Самуелд тэднийг гаднах байдлаар нь бүү шүү гэв.

1 Самуел 16:6–10

Зураг
Иесситэй ярьж буй Самуел

Самуел Иессид өөр хүү байгаа эсэхийг асуув. Иесси отгон хүү Давид нь хонь хариулж байгааг хэлжээ. Давидыг Самуелын өмнө авчрав.

1 Самуел 16:11

Зураг
Самуел, Иесси хоёр хоньчин хөвгүүн Давидыг харж байгаа нь

Давид бол ах нараасаа биеэр жижиг, энгийн нэг хоньчин хөвгүүн байлаа. Гэхдээ Их Эзэнд Давидын гаднах байдал хамаагүй байв. Их Эзэн Давидын зүрх сэтгэл итгэлээр дүүрэн байгааг мэдэж байсан. Их Эзэн Самуелд энэ хүү хаан болно хэмээн хэлжээ. Самуел Давидыг тослов. Их Эзэний Сүнс Давидыг хаан болоход бэлдсэн юм.

1 Самуел 16:12–13