Судрын түүхүүд
Даниел ба арслангийн нүх


“Даниел ба арслангийн нүх,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Даниел ба арслангийн нүх,” Хуучин Гэрээний түүхүүд

Даниел 6

Даниел ба арслангийн нүх

Нэг хүний залбирах эр зориг

Зураг
Даниел хаантай ярьж байгаа нь

Дариус Вавилоны захирагч болов. Түүнд Даниел таалагдсан ба тэр Даниелыг бүх газар нутгийнхаа удирдагчаар томилов. Хааны зарим мэргэд түүнд атаархаж байлаа.

Даниел 6:1–4

Зураг
Мэргэд хуйвалдаж байгаа нь

Мэргэд Даниелыг Бурханд залбирсан гэдгийг мэдэж байсан учраас тэд хааныг хууран мэхэлж шинэ хууль гаргуулжээ. Бурханд залбирсан хэн боловч арслангийн нүхэнд хаягдах байв.

Даниел 6:5–9

Зураг
Даниел залбирч байгаа нь

Тэгсэн ч гэсэн Даниел Бурханд залбирахыг сонгосон. Хааны мэргэд Даниелын залбирч байгааг хараад Даниелыг хууль зөрчиж байна гэж хаанд хэлэв. Хаан түүний мэргэд өөрийг нь хууран мэхэлснийг ойлгов. Тэр Даниелыг аврах арга замыг эрж хайсан хэдий ч өөрийн хуулийг дагах ёстой байлаа.

Даниел 6:10–15

Зураг
Даниел арслангийн нүхэнд байгаа нь

Даниел арслангийн нүхэнд хаягдав. Хаан Даниелыг хамгаалуулахын тулд шөнөжингөө мацаг барин сэрүүн байв.

Даниел 6:16–18

Зураг
арслангийн нүхэнд байгаа Даниелыг харж буй хаан

Өглөө нь хаан арслангийн нүх рүү яаран очлоо. Тэр Даниелыг амьд байгаа эсэхийг харахаар түүнийг дуудав. Даниел эргэж дуудлаа! Бурхан арслангуудын амыг таглахаар тэнгэр элчээ илгээсэн гэж тэр хаанд хэлэв. Арслангууд түүнийг гэмтээгээгүй байлаа.

Даниел 6:19–23

Зураг
Хаан Даниелыг тэвэрч байгаа нь

Даниел аюулгүй байгааг хараад хаан баяртай байлаа. Тэр өөрийг нь хууран мэхэлсэн мэргэдийг шийтгэж, хуулийг эцэслэв. Тэр өөрийн газар нутагт Бурханы хүч болон сайн сайхныг заав.

Даниел 6:23–27