Судрын түүхүүд
Иаков, Есав хоёр


“Иаков, Есав хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Иаков, Есав хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 25–27

Иаков, Есав хоёр

Ах дүүс ба нэг ууган хүүгийн эрх

Зураг
Есав, Иаков хоёр ажиллаж байгаа нь

Исаак, Ребека хоёр Иаков, Есав гэдэг ихэр хөвгүүдтэй байв. Есав гарамгай анчин байв. Иаков энгийн амьдралаар амьдарч, Их Эзэнийг дагасан.

Эхлэл 25:20–28

Зураг
Есав, Исаак хоёр

Есав эхэлж төржээ. Ууган хүү ихэвчлэн залгамжлах эрхийн адислалыг эцгээсээ хүлээн авдаг байв. Залгамжлах эрх нь түүнийг гэр бүлээ удирдаж, халамжлахад туслахын тулд илүү газар нутаг, мал амьтдыг авах болно гэсэн үг юм. Гэвч Есав гэр бүлийнхнээсээ илүү өөртөө санаа тавьдаг ба эцэг эхдээ болон Их Эзэнд дуулгаваргүй байсан.

Эхлэл 25:25, 32; 26:34–35

Зураг
Иаков Есавт хоол өгч байгаа нь

Нэгэн өдөр Есав ангаас буцаж ирэв. Тэр маш их өлсөж, Иаковоос хоол өгөхийг гуйлаа. Есав ууган хүүгийн эрх авах адислал хүртэхэд зохисгүй байсан учраас Их Эзэн Иаковт уг адислалыг өгөхийг хүссэн. Иаков Есаваас ууган хүү байх эрхээ хоолоор худалдахыг хүсэв. Есав ууган хүүгийн эрхээ Иаковт худалдав.

Эхлэл 25:23, 29–34; Еврей 11:20

Зураг
Ребека, Исаак хоёр

Ребека, Исаак хоёр хүүхдүүддээ хамгийн сайн сайхан зүйлийг хүсдэг байв. Тэд Есавыг Их Эзэний хүссэнээр биш өөрийн хүссэн зүйлийг хийсээр байгаад харамсаж байв.

Эхлэл 26:34–35

Зураг
Есавтай ярьж буй Исаак

Исаак хөгширч, харж чадахаа больсон байв. Тэрээр үхэхээсээ өмнө Есавыг ан агнаж, агнасан амьтнаараа өөрт нь амттай хоол хийж өгөхийг хүсжээ.

Эхлэл 27:1–4

Зураг
Ребека Есав руу харж байгаа нь

Ребека Исаакын ууган хүүгийн адислал өгөх цаг нь болсон гэдгийг мэдэж байлаа.

Эхлэл 27:5

Зураг
Ребека Иаковтай ярьж байгаа нь

Ребека Иаковоос Есавыг буцаж ирэхээс өмнө хоёр ишиг авчрахыг хүсэж өөрөө хоол хийв. Ингэснээр Иаков адислал хүлээн авч болох байв.

Эхлэл 27:6–17

Зураг
Исаак Иаковт адислал өгч байгаа нь

Иаков Есав шиг хувцаслаж, эцэгтээ хоол авчрав. Исаак ууган хүү байх эрхийн адислалыг Иаковт өгөв. Есав буцаж ирээд Иаковт маш их уурлав. Иаков Их Эзэний зарлигуудыг сахиж харин Есав сахиагүй учир ууган хүүгийн адислал Иаковт өгөгдсөн.

Эхлэл 27:18–29