Судрын түүхүүд
Бошиглогч Енох


“Бошиглогч Енох,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Енох,” Хуучин Гэрээний түүхүүд

Эхлэл 5; Мосе 6–7

Бошиглогч Енох

Их Эзэнд итгэх итгэл хэрхэн хотыг аварсан тухай

Зураг
Бурхан Енохтой ярьж байгаа нь

Их Эзэн Есүс Христ Енохоос хүмүүст наманчлахыг тунхагла хэмээн хүсэв. Гэвч Енох өөрийгөө сайн ярьж чадахгүй гэж бодож байлаа. Хүмүүс түүнийг сонсохгүй байх вий гэж тэр эмээж байв.

Эхлэл 5:22; Мосе 6:26–31

Зураг
Енохыг дооглож буй хүмүүс

Зарим хүн Енохын заасан зүйлд дургүй байсан ч гэсэн Их Эзэн Енохыг хүчирхэгжүүлж, хамгаалах болно хэмээн амласан.

Мосе 6:32–39

Зураг
Енох хүмүүст зааж байгаа нь

Их Эзэний амлалт Енохыг зоригжуулав. Енох Их Эзэнд дуулгавартай байж, хүмүүст хүч чадлаар заав. Тэрээр Есүс Христ, наманчлал, баптисм, Ариун Сүнсний талаар заав. Зарим хүн Енохт итгэж, Их Эзэнийг дагахыг хүслээ.

Мосе 6:47–68

Зураг
Енох эмэгтэйд баптисм хүртээж байгаа нь

Енох баптисм хүртээх эрх мэдлийг Бурханаас авсан байв. Енохт итгэсэн бүх хүн баптисм хүртэж, Их Эзэнд илүү ойртов. Тэд бие биенээ халамжилж байсан учраас тэдний дунд ядуу хүн байсангүй. Тэд хайр, зөв шударга байдалд амьдарч байсан учраас тэднийг Сион гэж нэрлэв.

Мосе 7:10–20

Зураг
Есүсийн үхэл, амьдрал мөн амилалт

Нэг өдөр Их Эзэн Енохт дэлхий дээр болох бүх зүйлийн талаар үзэгдэл үзүүлэв. Енох Есүс Христийн үхэл, амьдрал, амилалтыг харав. Енох хожмын өдрүүдэд сайн мэдээ сэргээгдэнэ гэдгийг мэдэж авав. Тэр түүнчлэн Есүсийн Хоёр дахь ирэлтийг харжээ.

Мосе 7:21–67

Зураг
Бурхан Сионы хүмүүст ярьж байгаа нь

Эцэст нь Сион хотын бүх хүн Енохт итгэж, наманчлав. Тэд бие биенээ халамжилж, амар амгалан амьдарч байсан учир Их Эзэн тэднийг Өөртэйгөө хамт амьдруулахаар авсан.

Эхлэл 5:24; Мосе 7:18, 21, 68–69