Судрын түүхүүд
Бошиглогч Иона


“Бошиглогч Иона,” Хуучин Гэрээний түүхүүд (2021)

“Бошиглогч Иона,” Хуучин Гэрээний түүхүүд

Иона 1–4

Бошиглогч Иона

Их Эзэний нигүүлсэлд итгэж сурах

Зураг
Иона гунигтай харагдаж байна

Иона бошиглогч байв. Их Эзэн түүнд наманчлахгүй бол хот нь устгагдах болно гэдгийг Ниневе хотын хүмүүст анхааруул хэмээн хэлэв.

Иона 1:1–2

Зураг
Хөлөг онгоц хөлөглөж буй Иона

Гэвч Ниневегийн хүмүүс израилчуудын дайснууд байв. Иона тэдэнд номлохыг хүссэнгүй. Иймээс тэр хөлөг онгоцонд суугаад, Ниневегээс явжээ.

Иона 1:3

Зураг
хөлөг онгоц далайн шуурганд

Ионаг хөлөг онгоцон дээр байхад хүчтэй шуурга болов. Хөлөг онгоцон дээрх эрчүүд амиа алдахаас айж байлаа. Тэд Ионагаас өөрсдийг нь аврахын тулд Их Эзэнд хандан залбирахыг хүсэв.

Иона 1:4–6

Зураг
Иона далайчидтай ярьж байна

Иона Их Эзэний өөрт нь зарлигласан зүйлээс зугтсан учир Их Эзэн шуурга илгээсэн гэдгийг мэдэж байлаа. Иона хөлөг онгоцон дээр байсан хүмүүсийг аврахыг хүсэж байв. Хэрэв тэд өөрийг нь далай руу шидвэл шуурга зогсоно гэж тэр хэлэв.

Иона 1:12

Зураг
Далайчид Ионаг хөлөг онгоцноос шидэв

Эрчүүд Ионаг усанд хаяхыг хүссэнгүй. Тэд эх газар луу хөлөг онгоцоо эргүүлэхийг оролдсон боловч шуурга хэтэрхий ширүүн байлаа. Эцэст нь тэд Ионаг далай руу шидэв.

Иона 1:13–15

Зураг
Ионаг залгиж буй аварга том загас

Шуурга зогсов. Гэвч Иона том загасанд залгиулав.

Иона 1:15, 17

Зураг
Иона далайн эрэг дээр байгаа нь

Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв. Тэр үеэр Иона залбирч мөн наманчлав. Тэр Их Эзэнийг сонсож, зөв зүйл хийхийг хүсжээ. Их Эзэн Ионагийн залбирлыг сонссон ба загас Ионаг хуурай газарт бөөлжин гаргав.

Иона 1:17; 2:1–10

Зураг
Иона хүмүүст номлож байгаа нь

Их Эзэн Ионад Ниневегийн хүмүүст номлохыг дахин зарлиглав. Энэ удаад Иона дуулгавартай дагалаа. Тэр Ниневе рүү явж хүмүүст наманчил эсвэл Их Эзэн хотыг устгана гэж хэлжээ. Хаан хүмүүстэйгээ наманчлав. Их Эзэн тэднийг өршөөж, Ниневе хотыг устгасангүй.

Иона 3

Зураг
Иона ууртай харагдаж байна

Гэвч Иона хүмүүсийг устгаагүйд сэтгэл дундуур байлаа. Тэднийг уучлагдах ёстой гэж тэр бодохгүй байв.

Иона 4:1–2

Зураг
Иона үхсэн мод руу харж буй нь

Ионад заахын тулд Их Эзэн түүнд зориулж нарнаас халхлах ургамал тарив. Дараа нь ургамал үхэж, Ионад гэмшилтэй санагджээ.

Иона 4:5–9

Зураг
Иона бүлэг хүнд зааж байгаа нь

Их Эзэн Ионад Өөрийн хүүхдүүдийн талаар заасан юм. Иона хүмүүсийг наманчлаагүй үед харамсаж, харин тэднийг наманчлахад аз жаргалтай байх хэрэгтэй гэдгийг ойлгов.

Иона 4:10–11