Судрын түүхүүд
Мосе ба хүрэл могой


“Мосе ба хүрэл могой,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Мосе ба хүрэл могой,” Хуучин Гэрээний түүхүүд

Тооллого 21

Мосе ба хүрэл могой

Их Эзэнд итгэлтэй байхад суралцах нь

Зураг
могойнууд хүмүүс рүү дайрч байгаа нь

Израилчууд цөлд аялж байхдаа Их Эзэнийг мартаж, байнга гомдоллодог байв. Их Эзэн тэднийг даруу байж, Өөрийг нь санахад туслахын тулд могойнуудыг илгээжээ. Могойнууд хүмүүсийг хатгаж, олон хүн үхэв.

Тооллого 21:1–6

Зураг
хүмүүс Мосегоос гуйж байгаа нь

Удалгүй тэд наманчилцгаав. Тэд могойнуудыг зайлуулахын төлөө Их Эзэнд хандан залбирахыг Мосегоос гуйв. Их Эзэн могойнуудыг зайлуулсангүй. Харин Тэрээр могойд хатгуулсан хүмүүсийн аврагдах замыг бэлдсэн юм.

Тооллого 21:7

Зураг
Мосе гартаа хүрэл могой барьж байгаа нь

Их Эзэн Мосед хүрлээр могой хийж, шургааг дээр байрлуул хэмээн хэлжээ. Могойд хатгуулсан хүмүүсийг хүрэл могой руу харах үед Их Эзэн тэдний амийг аврав. Их Эзэн израилчуудыг даруу байж, Түүнд найдахад нь тусалсан.

Тооллого 21:8–9; 1 Нифай 17:41; Хиламан 8:14–15