Судрын түүхүүд
Елиша Нааманг эдгээв


“Елиша Нааманг эдгээв,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Елиша Нааманг эдгээв,” Хуучин Гэрээний түүхүүд

2 Хаад 5

Елиша Нааманг эдгээв

Энгийн итгэлийг агуу гайхамшиг дагалдав

Зураг
Нааман өвдөөд хэвтсэн байгаа нь

Алс хол Сирид Нааман гэдэг хүн амьдардаг байв. Тэрээр Сирийн их цэргийн агуу жанжин байлаа. Гэвч Нааман уяман гэгдэх арьсны хүнд өвчтэй байжээ.

2 Хаад 5:1

Зураг
Израил охин Нааманы эхнэртэй ярьж байгаа нь

Нааманы эхнэрийн зарц нь израил охин байв. Тэр охин Их Эзэнд итгэдэг байлаа. Хэрэв Нааман бошиглогч Елиша дээр очих юм бол өвчнөөсөө эдгэрнэ гэж охин хэлжээ.

2 Хаад 5:2–4

Зураг
Нааман Елишаг олохоор аялж байгаа нь

Нааман Елишаг олохын тулд хол зам туулав. Tэр агуу гайхамшгаар эдгэрнэ гэж боджээ.

2 Хаад 5:5–8

Зураг
Нааман Елишагийн зарцтай ярьж байгаа нь

Нааман зарц, морьд, тэрэгнүүдтэйгээ Елишагийн гэрийн гадаа ирж зогсов. Их Эзэний зааварчилгааг Нааманд хүргэхээр Елиша зарцаа илгээжээ. Хэрэв Нааман Иордан голд өөрийгөө долоон удаа угаавал Их Эзэн түүнийг эдгээх байлаа.

2 Хаад 5:9–10

Зураг
Нааман голын дэргэд гомдоллож байгаа нь

Их Эзэний бошиглогч өөрөө ирж, түүнийг шууд эдгээгээгүйд Нааман хилэгнэн уурлажээ. Тэр Иордан голыг Сирийн агуу голууд шиг сайн биш гэж гомдоллов.

2 Хаад 5:11–12

Зураг
зарц Наамантай голын дэргэд ярилцаж байгаа нь

Нааманы зарц түүнээс яагаад ийм энгийн зүйлийг хийж болохгүй билээ гэж асуув. Нааман учрыг нь ойлгоогүй ч Их Эзэний бошиглогч түүнд ийнхүү үйлдэхийг хэлсэн.

2 Хаад 5:13

Зураг
Нааман Иордан голд орж, эдгэрэв

Нааман бардамнахаа больж, зарц нараа сонсжээ. Тэрээр өөрийгөө Иордан голд долоон удаа угаав. Тэгээд Елишагийн хэлсэнчлэн, Их Эзэн Нааманг эдгээжээ. Нааман Елишаг бошиглогч гэдгийг мөн Их Эзэн байдаг гэдгийг мэдэв.

2 Хаад 5:14–15