Судрын түүхүүд
Бошиглогч Малахи


“Бошиглогч Малахи,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)

“Бошиглогч Малахи,” Хуучин Гэрээний түүхүүд

Малахи 13

Бошиглогч Малахи

Аравны нэгийн хуулийн дагуу амьдрах

Зураг
хүмүүс бузар өргөл өргөж байгаа нь

Иудейчүүд ургац, мал сүргийнхээ аравны нэгийг Их Эзэнд өргөж, аравны нэгээ төлдөг байв. Их Эзэн тэднийг аравны нэгээ төлөх үед адисалжээ. Гэтэл зарим иудей хүн муудсан талх, сохор эсвэл өвчтэй амьтдыг аравны нэг болгон өргөж эхэлжээ. Тэд хамгийн сайнаа өөрсдөдөө үлдээв.

Эхлэл 14:20; 28:22; Дэд хууль 12:6, 11, 17; Малахи 1:7–8, 12–13

Зураг
Малахи хүмүүст зааж байгаа нь

Их Эзэнд таагүй байв. Бошиглогч Малахи иудейчүүдэд аравны нэгээ төлөхдөө шударга бус байснаар Их Эзэнийг дээрэмдэж байна гэж хэлэв. Малахи тэдэнд наманчил гэв.

Малахи 3:8–9

Зураг
Малахи хүмүүсийг аравны нэгээ шударгаар өргөхийг харж байгаа нь

Их Эзэн иудейчүүдэд амлалт өгсөн. Хэрэв тэднийг аравны нэгээ шударгаар өргөвөл, Их Эзэн тэнгэрээс ивээлийг хальтал асгана хэмээн амласан.

Малахи 3:10–12