2008
Санал зөвлөмж
December 2008


Санал зөвлөмж

Захиасаар бэхэжсэн нь

Би нэг өдөр мацаг барьж байв. Надад олон хүндрэл бэрхшээл тохиолдсон учраас тэр. Би 2007 оны долдугаар сарын Лиахонаг нээж харлаа. Би Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын амьдралаас “Хилэнцэт нөлөөг эсэргүүц” гэсэн өгүүллийг уншихаар шийдэв. Энэ нь хүүхдийн хэсэгт байдаг учраас би бараг уншдаггүй гарчгийн нэг байсан юм. Тэр өдөр миний эргэн тойронд байсан муу нөлөөнөөс зайлсхийхэд энэ өгүүлэл надад тусалсан юм. Ийнхүү би тэр захиасаар бэхэжсэн билээ. Лиахона–г эхнээс нь дуустал хуудас алгасахгүй уншихыг бүх хүнд уриалж байна.

Лиахона бол миний хувьд гэрэл, бас хамгаалалт мөн. Сайн мэдээг найз нартаа тунхаглахад хамгийн түрүүнд миний ашигладаг хэрэгсэл бол энэ сэтгүүл юм.

Арлетте Ази, Зааны Ясан Эрэг

Эх сурвалж

Би нэг өдөр Залуу Эмэгтэйчүүдийн хичээлд бэлтгэж байгаад, хичээлийн зарим хэсэгт нэмэлт материал оруулах хэрэгтэй болсныг мэдэв. Энэ бол залуучуудын удирдагчид—Аароны санваартнуудын болон Залуу Эмэгтэйчүүдийн Нөөцийн Удирдамжийн “эх сурвалжаас” суралцах хэрэгтэй болов. Эдгээр удирдамжуудад шинэчилсэн түүх, бошиглогчид, ерөнхий эрх мэдэлтний өгүүллүүд байдаг. Залуучуудад өнөө үед тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслахын тулд эл түүх болон өгүүллүүдийг Залуу Эрэгтэйчүүд, Залуу Эмэгтэйчүүдийн хичээл дээр ашиглаж болно.

Удирдагч хүний хувьд эдгээр эх сурвалжууд байгаа нь намайг маш их тайвшруулдаг. Учир нь энэ хэсэгт бичигдсэн түүх болон өгүүллэгүүд зөв замаар ирдэг бас зөв сургаалыг агуулдаг гэдгийг би мэддэг. Эдгээр материалыг чөлөөтэйгөөр нэмэлт болгон ашиглаж болох ч хичээлийг орлуулж болохгүй.

Женелл Веллс, Юта, АНУ

Миний дуртай хэсэг

Энэхүү гайхалтай сэтгүүл Лиахона бидэнд байгаа нь агуу адислал юм. Бидэнд энэ сэтгүүл байгаа учраас бошиглогчдын үгсийг хүлээн авч, дэлхий даяарх ах, эгч нарынхаа сүнслэг туршлагаас суралцах боломж байгаад талархаж байна. Сэтгүүл дэх миний дуртай хэсэг бол “Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дуу хоолой” юм. Эдгээр гайхалтай өгүүллүүдийг унших үедээ би Сүнсийг мэдрэхгүй байж чаддаггүй.

Би Сүмийн Вэб сайтад байдаг сэтгүүлийг өөрийнхөө компьютерт хадгалдаг. Би Ариун Сүнсээр дүүрэн байхын тулд өглөө бүр нэг өгүүлэл уншдаг. Лиахона-гийн төлөө та бүгдэд баярлалаа.

Оскар Жавиер Блварез Гимез, Колумб

Үр ашигтай хэрэгсэл

Лиахона бол дэлхий дахины гишүүдийн гэрчлэл, туршлагаас суралцах боломжийг бидэнд олгодог үр ашигтай хэрэгсэл гэдэгт би итгэдэг. Би бас гишүүдийн бичсэн түүхийг сонсож, удирдагчдаасаа зөвлөгөө хүлээн авахдаа талархалтай байдаг. Тэдний үгс жинхэнэ удирдамж болдог. Энэ сэтгүүл бас бидний хувьд дэлхий даяарх Сүмийн өсөлт хөгжилтийг мэдэж, үүнд талархах хэрэгсэл болдог.

Дарис Адольф, Риюнион Арал

Та яаж мэдсэн бэ?

Би олон тохиолдолд Тэргүүн Зөвлөл болон Ерөнхий эрх Мэдэлтнүүдэд захиадал бичиж, “Та үүнийг яаж мэдсэн бэ?” гэж тэднээс асуухыг хүсдэг байлаа. Би чуулган дээр хэлсэн үгсийг нэг бүрчлэн сонсож, дараа нь уншдаг. Санааг минь зовоож байгаа асуудлуудын тухай Их Эзэн яг л надад шууд хандан, ярьж байгаа юм шиг санагддаг. Тэнгэрлиг Эцэг бидэнд хичнээн их хайртайг, улам сайн хүн болоход минь Тэрээр надад туслахыг хичнээн их хүсдэгийг эдгээр туршлагаас би мэдсэн. Чуулганы захиас намайг хаана ч, бүр алс хол байсан ч надад хүрдэг. Чуулганы захиас зарим үед наманчлалд дуудсан дуудлага, заримдаа удирдамж, зарим үед тайтгаруулал болдог. Тэнгэрлиг Эцэг эдгээр захиасуудаар дамжуулан намайг хичнээн их анхааралтайгаар харж хандаж байдгийг мөн Түүний хайртай хүүхэд нь юм байна гэдгээ мэдэрдэг.

Чарлийн Креншоо, Монтана, АНУ

Зураг чимэглэлийг Даниел Люис