2008
Би Иосефийг дурсан санадаг
December 2008


Би Иосефийг дурсан санадаг

Бошиглогч Иосеф Смитийг таньдаг олон хүн түүнтэй хамт ажилласан туршлагынхаа тухай бичсэн байдаг. Тэдгээр шастирын заримыг нь Бошиглогчийг дүрсэлсэн уран зургийн хамт нийтлэв. Зарим шастир нь уран зурагт дүрсэлсэн үйл явдлын цаг үетэй ойролцоо бусад нь бүр хожуу бичигдсэн ч, бүх шастир түүний амьдралыг хүнийх нь хувьд бас Бурханы Бошиглогчийн хувьд харах боломж олгодог.

Бошиглогчийн үеэл Жессе Н.Смит хэлсэн нь: “[Иосеф Смит бол] миний харсан бүх хүмүүсээс хэнтэй нь ч зүйрлэшгүй, Бурхантай хамгийн их адилхан хүн байлаа. … Тэрээр заяанаасаа худал хэлж, хууран мэхэлж чаддаггүй, агуу нинжин сэтгэл, зан төлвийн эрхэм сайхан чанарыг эзэмшсэн хүн байсныг би мэднэ. Тэр намайг ямар хүн бэ гэдгийг ганц хараад л нэвт шувт мэдэх шиг санагдсан. Тэр өөрийгөө ямар байх ёстой гэж боддог вэ, бүх талаараа тийм л байсныг би мэднэ.1

Иосеф Смит, Виллям Витакер, © Deseret Morning News, хуулбарлаж болохгүй

Миний үйлчлэгч Иосеф, Лиз Лемон Свиндл, Foundation Arts, хуулбарлаж болохгүй

Баруун тал: Гэгээнтнүүдэд баяр баясал, тайтгарлыг авчирсан сүнсний агуу хүч Бошиглогч Иосеф Смитэд байсныг би танин мэдсэн гэдэгт итгэдэг байсан” гэж Эммелин Бланч Веллс бичжээ. … Олон тохиолдолд тэрээр хувирсан юм шиг тийм хэмжээгээр Бурханы хүч түүн дээр байсан юм. … Нүүрнийх нь цог жавхлан дүрслэхийн аргагүй байлаа.”2

Иосеф Ойн цоорхойд, А.Д.Шоо, Сүмийн Түүх ба Урлагийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Зүүн цаад талд: Ойн цоорхой нь Бошиглогчийн хувьд Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандан ярих орчин болдог байв. Амаса Поттер: “Наувугийн Ариун Сүмээс баруун тийш ойн цоорхойд Бошиглогч цугларагсдад номлож байсныг би санаж байна. … Хожмын Үеийн Гэгээнтэн бүрд [сүнсний] бэлэг байдаг. Зөв шударгаар амьдарч, энэ бэлгийг гуйх юм бол, Ариун Сүнс үүнийг хүнд илчлэх болно гэдгийг Иосеф нотолсон” хэмээн дурсжээ.3

Иосеф Смит Ричмонд Шоронгийн хуягуудыг зэмлэж байгаа нь, Сам Лоолор

Зүүн талд: Бошиглогч Иосеф Смит болон бусад хүмүүс Миссурийн Ричмонд дахь шоронд хоригдож байсан үеийн тухай Парли П.Пратт бичжээ. Шоронгийн хуягууд Бурхан шашныг үл хүндэтгэн аймшигтайгаар гутаан доромжилж, бүдүүлэг заваан үг хэлээр ярихыг тэд хэдэн цагийн турш сонссон аж. “[Иосеф] гэнэт босч, аянга мэт эсвэл хүрхрэх арслангийнх шиг дуугаар, миний санаж байгаагаар, дараах үгсийг хэлж билээ:

“‘ЧИМЭЭГҮЙ БАЙ. … Есүс Христийн нэрээр би та нарыг зэмлэн буруушааж, чимээгүй болохыг та нарт зарлиг болгож байна.’…

“Айсан хуягууд … түүнээс уучлал гуйж, нам гүм болов”.4

Бүсгүйд зориулсан цэцэг, Лиз Лемон Свиндл, Foundation Arts, хуулбарлаж болохгүй

Дээд талд: Мерси Р.Томпсон Бошиглогчийн тухай бичсэн нь: “Иосеф, гэргий Эмма хоёртой сүйх тэргээр нь хамт явж байтал тэрээр үсрэн бууж, бяцхан охинд минь зориулж хээрийн цэцэг түүхийг би харсан”.5

Ах дүүс, Лиз Лемон Свиндл, Foundation Arts, хуулбарлаж болохгүй

Зургийн дээд талд, оруулга: Энэ уран зураг Хайрум, Иосеф Смит хоёр саваа татах тоглоом тоглож байгааг дүрсэлжээ. Мозая Л.Ханкок бичсэн нь: “Иосеф ах саваа татах их дуртай байсан бөгөөд тоглосон бүх хүмүүсээ дийлдэг байлаа”.6

Иосеф Навугийн Легионы үзлэгт, К.К.А.Крисченсен, БЯИС-ийн Урлагийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Зүүн талд: Юнис Биллингс Снөү бичсэн нь: “Бошиглогч … гэргий Эмма Хейл Смиттэйгээ ‘Наувугийн Легионы’ тэргүүн магнайд морь унан, цэргийн жагсаалд явж байхыг би харсан. … Морь уналгын хувцас нь Иосефынх гоёмсог гэрэлтэй цайвар, Эммагийнх хар байлаа. Иосеф бүрэн цэргийн дүрэмт хувцастай, Эмма хээтэй, алтан шармал товчтой хувцас өмссөн байв. … Иосефын унах дуртай морь нь Чарли нэртэй, хар зүсмийн том биетэй аргамаг хүлэг байлаа.7

Иосеф Смит Парли П.Праттыг Төлөөлөгчөөр томилж байгаа нь, Волтер Рейн, © 2002 IRI

Баруун тал: Парли П.Пратт дурсахдаа: “1835 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр би төлөөлөгчийн тангараг өргөж, гэрээ хийн, энэ албан тушаалд хүндэтгэлтэйгээр онцгойлон адислагдаж, томилогдсон билээ. Ийнхүү би Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нарын удирдлага дор байсан уг чуулгын гишүүн болсон юм.8

Бошиглогч мориныхоо жолоог залж, Наувугийн Яармагийг сүүлчийн удаа харав, Харольд Хопкинсон, хуулбарлаж болохгүй

Доод талд: Люси Вокер Кимбалл “Өөрөөр нь дамжуулан Бурханы илчилсэн зарчмуудын төлөө амь насаа золиослох ёстой байсныг тэрээр маш сайн ойлгож байв. … Түүнийг гэрчлэлээ цусаараа лацдахыг хүсэн хүлээж байна гэж хэлэхийг нь би олон удаа сонссон.”9

Тэмдэглэл

  1. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), 499.

  2. Teachings: Joseph Smith, 502.

  3. Teachings: Joseph Smith, 117.

  4. Teachings: Joseph Smith, 351.

  5. Мерси Р.Томпсон, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, July 1892, 399.

  6. Teachings: Joseph Smith, 431.

  7. Юнис Биллингс Снөү, “A Sketch of the Life of Eunice Billings Snow,” Woman’s Exponent, 1910 оны 9-р сарын 22.

  8. Парли П.Пратт, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), 95.

  9. Люси Вокер Кимбалл, “Lucy Walker Kimball (Autobiography),” Woman’s Exponent, 1910 оны 11-р сарын 34.