2008
Амжилт ололтоо өргөл болго
December 2008


Сайн мэдээний сонгомол бүтээл

Ажил үйлсээрээ өргөл өргө

Нийл А.Максвелл 1981 оны аравдугаар сарын 3-нд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дэмжигдэн батлагдахаасаа өмнө Арванхоёрын туслахаар хоёр жил, Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлд таван жил үйлчилсэн ажээ. Тэрээр цусны цагаан бөөм ихсэх өвчинтэй найман жил тэмцэлдсэний эцэст 2004 оны долдугаар сарын 21-нд нас баржээ. Ахлагч Максвелл цаг хугацааны хамааралгүй энэхүү номнолыг 2002 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хийсэн юм.

Төгс биш боловч, итгэлээ улам сайжрахын төлөө нөр хичээнгүй хөдөлмөрлөж байгаа хүмүүст эдгээр үгс зориулагдсан юм. Эдгээр зөвлөмж хамгийн их хэрэгтэй байгаа хүн бол би өөрөө юм гэдгийг мэдэж байна.

Өргөл гэдэг нь Бурхан биднийг ийн үйлдэхэд чиглүүлсэн үед бид материаллаг эд юмсыг өргөл болгон өгөх явдал гэж бодож заншжээ. Гэвч жинхэнэ өргөл бол хүн өөрийгөө Бурханд зориулах явдал мөн. Зүрх сэтгэл, бодол санаа, оюун ухаан бол анхны зарлигийг дүрслэхэд Христийн хэрэглэдэг байсан гол тулгуур үгс юм. Бид энэхүү анхны зарлигийг зөвхөн зарим үед биш, бүх цаг үед дуулгавартай дагахыг хичээх ёстой (Матай 22:37-г үз). Хэрэв бид энэ зарлигийг үргэлж сахих юм бол, үүний дүнд бидний ажил үйлс бодгалийн маань өнө удаан үргэлжлэх сайн сайхны төлөө бүрэн дүүрэн өргөл болгогдоно (2 Нифай 32:9-ийг үз).

Хүч чармайлтаа Их Эзэнд бүрэн зориулах гэдэг бол бид нэг юм хэлчихээд, үүнийхээ эсрэг юм хийх биш, харин байнга дуулгавартайгаар бодож, сэтгэн, ярьж, үйлдэх ёстой гэсэн үг. “Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнээ хүн хэрхэн мэдэх билээ?” (Мозая 5:13).

Олон хүн өргөлийг хайхардаггүй. Учир нь энэ бол ойлгоход эсвэл хэрэгжүүлэхэд хэтэрхий ахадсан зүйл гэж үздэг. Харин улам сайн хүн болохын төлөө шаргуу ажиллаж байгаа бидний дундах хүмүүс сэтгэл дундуур болдог учир нь тэд өсч хөгжихийг хичээдэг боловч хийх ёстой зүйлээ хойшлуулдаг. Тиймээс, би цаашдын тань өсөлт хөгжилтөд тус нэмэр болох хайрын зарим зөвлөгөөг та нарт өгье.

Хүлцэнгүй бай

Сүнслэг байдлын хувьд дуулгавартайгаар захирагдах нь агшин зуурын хийгдэх зүйл биш, харин нэг алхмаас нөгөөд шилжих замаар алгуураар шат ахин сайжрах оюуны хөгжил мөн. Шат ахих гэдэг нь нэг удаа нэг зүйлээр өмнөхөөсөө илүү сайн болох гэсэн утгатай юм. Ингэсээр эцэст нь, бид “бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг …захирагдахад бэлэн” байх юм бол, бидний хүсэл “Эцэгийн таалалд багтаж чадна” (Мозая 15:7; 3:19). Өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө Бурханд зориулахыг хичээдэг ч, дэлхийн үймээн шуугианаас болоод хүч чармайлт маань сарнихыг мэдэрдэг.

Дэлхийн эд хөрөнгөө Их Эзэнд өргөл болгон барьсан зарим хүмүүсийн жишээг авч үзэх нь ашиг тустай байх болно. Ананиа, Сапфир хоёр хөрөнгөө зараад, “өртгийн заримыг нь өөртөө үлдээсэн билээ” (Үйлс 5:1–11-ийг үз). Бидний олонход нь сэтгэл санаа, оюун ухаанаа материаллаг эд хөрөнгө мэтээр үзэж, мугуйдах хандлага байдаг. Тийнхүү, бидэнд юу ч өгөгдсөн байлаа гэсэн, өндгөө дарсан бүргэд шиг, аминаас чухал хайрладаг зүйлээ Бурханд зориулах нь хамгийн хэцүү байдаг. Бурханд бие сэтгэлээ хоёргүй сэтгэлээр биш боловч хагас хугасыг нь зориулдаг хүмүүсийг магтууштай гэдэгтэй би санал нэг байдаг. Гэхдээ л ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг нэг үг байдаг даа (Иаков 1:7–8-ыг үз).

Жишээ нь, бид цогц ур чадвартай байж болно. Бид энэ ур чадварыг өөрсдөө эзэмшиж чадна хэмээн буруугаар боддог. Хэрэв бид ур чадвараа Бурханаас илүүгээр эрхэмлэх юм бол, анхны зарлигийг бүрэн сахих тухайд эргэлзээтэй байх болно. Бурхан бидэнд “нэг хормоос …нөгөөд амьсгалыг” өгсөн болохоор аливаа юмст хэт сэтгэл догдлон хөөрөх хэрэггүй юм. (Мозая 2:21).

Бид цаг зав, мөнгө төгрөгөөрөө Бурханд өгөөмрөөр үйлчлэх үед зам дээр тээглэх чулуу гарч ирдэг л дээ. Гэвч бид доторх хүнийнхээ үгийг дуулахгүй байх нь Түүний хүмүүс бүрэн болоогүй байгааг л хэлээд байгаа хэрэг!

Зарим нэг ажил төрөл төгсгөлийнхөө шатанд хүмүүст хүндрэл учруулдаг. Гэвч Иохан Баптист Есүсийн сүргийн өсөлтийн тухай, “Тэр өсөж, харин би буурах ёстой” (Иохан 3:30) гэж хэлснээрээ үлгэр загвар болсон юм. Бурхан бидэнд хичнээн их хайртайг өнөөгийн бидний ажил үүргийн үзүүлэлт болгон буруугаар бодох нь зөвхөн бидний дурамжхан сэтгэл дээр л тос нэмнэ. Ах эгч нар аа, Бурхан бидний үнэ цэнийг “агуу” хэмээн тодорхойлсон билээ. Тэгэхээр бидний үнэ цэнэ хөрөнгийн зах дээр үнэ хэлбэлздэг шиг өөрчлөгдөөд байдаггүй.

Баян, зөв шударга залуу (Марк 10:21-ийг үз) шиг бид өөрсдөдөө дутагдаж байгаа зүйлийг нүүр тулан шийдвэрлэх хүсэлгүй байгаа учраас шат ахих бусад гишгүүрүүдийг ашиглахгүй байна. Чухам иймээс аминч үзэл амь бөхтэй оршсоор байна.

Бие сэтгэлээ Бурханд зориулахаас олон хэлбэрээр ухарч няцаж байна. Жишээ нь, “хүндэтгэл хүлээдэг,” худал гэрчилдэггүй нь тодорхой хүмүүс террестриел хаант улсад бий. Тэд “Есүсийн тухай гэрчлэлээр нэн хүчтэй биш” байна (С ба Г 76:75, 79). Есүсийн тухай хүчтэй гэрчлэх хамгийн сайн арга зам бол эргэлт буцалтгүйгээр Түүнтэй улам адилхан болох явдал мөн. Энэ нь Христийнхтэй адил зан төлвийг бидэнд хөгжүүлдэг (3 Нифай 27:27-г үз).

Өөр бурхдыг Бурханаас түрүүнд бүү тавь

Эдгээр сорилтуудыг шийдвэрлэхээр хичээхэд сүнслэг байдал маань аз болоход шаламгай тусалж зарим үед юмсыг, бүр мөнх бус амьдралыг ч “зүтгүүлж,” бусад үед “зуурч барин,” мөн бусад үед гишгүүрийн дараа чулууг ашиглах нь ухаалаг арга зам мөн (1 Нифай 8:30-ийг үз).

Хэрэв бидэнд зохих төлөв байдал байхгүй бол, дараагийн чухал алхмуудыг хийхэд их хэцүү байх болно. Хүчирхэг Фараон болон түүний цэргээс зугтаахад нь эртний Израилыг Бурхан хэрхэн адисалсныг ухвар мөчид Лемен, Лемуел хоёр мэдэж байсан ч, ердөө л нэг дов жалгын өчүүхэн “гар” Лебений учрыг олоход Бурханд итгэх итгэл тэр хоёрт дутагдсан юм.

Хэрэв бид ажлынхаа эсвэл дурлан сонирхдог зүйлийнхээ дарга даамал, од болсон хүмүүст хэтэрхий их анхаарал тавих юм бол, Бурханд бие сэтгэлээ зориулахаас холдон хөндийрнө. Жинхэнэ Бурханы оронд “бусад бурхдыг” баярлуулах нь мөн л анхны зарлигийг зөрчиж байгаа хэрэг (Египетээс Гарсан нь 20:3).

Бид зарим үед зан авирынхаа өвөрмөц ялгааг зан төлвийнхөө чухал онцлог гэж бодох нь бий. Шавь байна гэдэг нь Бошиглогч Иосефын гэрчилснээр ямар нэг байдлаар “харилцан барилцдаг спорттой” (бөхийн барилдаан гэх мэт) адил юм:

“Би аварга том, барзгар чулуутай адил юм… Булангууд ямар нэг өөр юмтай шүргэлцэж, зүлгэгдэн, хурдасгасан хүчээр цохиход л би өнгөлөгдөнө… …Ийнхүү би Бүхнийг Чадагчийн саадагт өнгөлөгдсөн, өөгүй гялгар сум болно.1

Бид оюун ухаанаа Бурханд зориулахын оронд илүү их залбирах хүсэлтэй байдаг нь авьяас билэгт ихэнх хүмүүсийг Бурханы ажилд хувь нэмэр оруулах буюу туслахаас цааргалуулдаг. Өөрийнхөө “хэзээ ч төсөөлж байгаагүй” (Мосе 1:10) юмсыг мэдсэн Мосе шиг номхон дөлгөөн байх нь хавьгүй дээр юм. Гэвч харамсалтай нь, ах эгч нар аа, бидний сонголт хийх эрх чөлөө, зан чанарын маань өвөрмөц онцлогийн хооронд нарийн төвөгтэй уялдаа холбоо байдаг учраас бид оюун ухаанаа Бурханд зориулахад эргэлздэг. Оюун ухаанаа Бурханд зориулагч нь үнэнхүү баатар юм. Учир нь бид оюун ухаанаа зориулснаар хөгжил дэвшилд хүрэх өөрсдийнхөө замаас “илүү өндөр” Бурханы зам дээр гардаг! (Исаиа 55:9).

Гэвч, ямар нэг зүйлийг, тэр ч байтугай сайн буюу ашиг тустай ямар нэг юмыг хийх буюу олж авахын төлөө хэт улайрах нь бие сэтгэлээ Бурханд зориулах чадварыг бууруулж болно. Жишээ нь, хүн спортод юм уу бие махбоддоо хэтэрхий их анхаарал тавьдаг байж мэднэ. Энэ чинь бидний дунд байдаг шүү дээ. Хүн байгалийг дээдлэн биширдэг атлаа байгалийг бүтээсэн Бурханыг үл тоомсорлодог. Хүн сайхан хөгжим, сайн ажил мэргэжилд хамаг анхаарлаа хандуулдгаас бусад юмыг огт хайхрахгүй болсон байж мэднэ. Ийм байдалд “чухал нөхцөлүүд” олонтаа орхигддог (Матай 23:23; мөн 1 Коринт 2:16). Гагцхүү Хамгийн Дээд Нэгэн л та бидний хийж чадах дээдийн дээд сайн сайхан руу биднийг бүрэн удирдаж чадна.

Хоёр агуу зарлигаас илүү чухал өөр юу ч байхгүй гэдгийг Есүс заасан билээ (Матай 22:40-ийг үз). Бид бүрэн төгс бус сайны эрэлд явснаар эхний зарлиг нь үгүй болдоггүй юм. Учир нь бид төгс бус бурханыг шүтдэггүй.

Бурханы мутрыг хүлээн зөвшөөр

Зөв шударга хүч чармайлтын үр дүнг хүртэхээс өмнө эхлээд Бурханы мутрыг хүлээн зөвшөөрцгөөе. Эс бөгөөс, биеийн хүч, оюун ухааныг шүтэх үзэл бий болж, “Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” (Дэд Хууль 8:17) гэсэн үгс сонсогдохвий. Эсвээс, бид эртний Израил шиг (Гидеоны шилж авсан цөөн төөны цэргийг эс тооцвол) “бардамнан” “Би өөрийн хүчээр өөрийгөө аварсан” (Шүүгчид 7:2) гэж сагсуурахвий. Бид “гарынхаа чадалд” эрдэн сагсуурах нь бүх зүйлд Бурханы мутрыг хүлээн зөвшөөрөхийг хоёр дахин хэцүү болгоно (Алма 14:11; С ба Г 59:21-ийг үз).

Мериба хэмээх газарт, ус нэхэж хашгиралдсан хүмүүс хамгийн агуу хүмүүсийн нэг Мосегийн үйлийг нь үзсэн билээ. Яг тэр мөчид Мосе “гоомой үг” хэлж, өгүүлсэн нь, “Би(д) энэ хаднаас та нарт зориулж ус гаргах ёстой юу?” (Дуулал 106:33; Тооллого 20:10; мөн Дэд Хууль 4:21-ийг үз). Мосе “тэр” гэж хэлэхийн оронд “бид”гэж хэлсэн алдаагаар нь дамжуулан Их Эзэн Мосед гайхалтайгаар заасан юм. Бид Мосе шиг номхон дөлгөөн байвал мөн ч сайнсан (Тооллого 12:3-ыг үз).

Есүс хэзээ ч, бүр хэзээ ч, хамгийн гол зүйлээ умартаагүй юм! Тэрээр маш олон сайн үйлийг хийж явсан ч, Цагаатгал болно гэдгийг ямагт мэдэж байсан юм. Тэрээр юу шаардагдаж байсныг ойлгон, “Аав аа, энэ цагаас намайг авраач. Гэвч би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн” гэжээ (Иохан 12:27; мөн 5:30; 6:38-ыг үз).

Та бид илүү их хайр, тэвчээр, номхон дөлгөөн байдлыг хөгжүүлснээр Бурханд болон хүмүүнд илүү ихийг өгч чаддаг. Түүнээс гадна, бидэнд байгаа шиг чадвар, нөхцөл, амьдралын боломж өөр хэнд ч өгөгдөөгүй юм.

Гишгүүрийн чулуунууд нь бидний дурамжхан хүлээн авч болох шинэ зорилтуудыг ухаарч ойлгоход хүргэдэг. Ингэхлээр, шинэ гишгүүрийн чулууг амжилттай хэрэглэдэг хүмүүс бидний хувьд хүчирхэг хөдөлгөгч хүчин мөн. Бид чимээгүйхэн биширдэг хүмүүстээ л ихэвчлэн илүү их анхаарал хандуулдаг шүү дээ. Өлссөн үрэлгэн хүү гэр оронд нь өгдөг байсан хоолыг санасан хэдий ч, “Би босоод эцэг рүүгээ очъё” (Лук 15:18) гэж хэлсэн нь бас өөр дурсамжууд санаанд нь орж ирсэн хэрэг.

Өргөл Бурханд ирж, Түүнийх болдог

Бид төгс дуулгавартайгаар захирагдахыг эрмэлзсэнээр хүсэл санаа маань үнэхээр Бурханд бүхнийг өгөхөд чиглэдэг. Ердийн бэлгүүд түүнчлэн эдгээр бэлгүүдээр дамжуулан олж авдаг юмсаа бид “Илгээгчид буцааж өгөх” гэж тамгалагдах нь зүй ёсны юмБ. Бурхан ийм ганцхан бэлгийг эргүүлж авахад, бүрэн итгэлтнүүд “[Түүнд] байгаа бүхнийг” (С ба Г 84:38) хүлээн авна. Энэ солилцооноос бид ямар их ашиг тусыг хүртдэг билээ!

Энэ нэг чухал үнэн гарч ирж байна: Бурхан бидэнд амьдрал, сонгох эрх, авьяас билэг, боломжуудыг өгсөн. Тэр бидэнд өмч хөрөнгийг маань өгсөн. Тэр бидэнд мөнх бус амьдралыг үүнд хэрэгтэй бүхэнтэй нь хамт өгсөн (С ба Г 64:32-ыг үз). Хэрэв бид ийм ойлголтыг удирдлага болгох юм бол, юу чухал, юу чухал биш болох талаар том алдаа гаргахаас зайлсхийх болно. Найман хүн дуулж байхыг сонсоод энэ чинь Табернеклын Найрал дуу байна гэж бодвол инээдтэй сонсогдоно биз дээ.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли … бид бол гэрээт хүмүүс гэдгийг онцлон тэмдэглэж, ариун ёслолын гэрээ, аравны нэг, ариун сүмд онцгой ач холбогдол өгч, золиослолыг “Цагаатгалын гол утга учир” гэж үзсэн байдаг.2

Есүс төгс дуулгавартайгаар захирагдахын үлгэр дуурайл

Аврагч Цагаатгалын өвдөлт, шаналал зовлонтой тулгарсан үед “[Тэрээр] тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор” байсан ч, бишрэн гайхмаар төгс даруу байдлыг харуулж чадсан билээ (С ба Г 19:18). Бид өөрсдийнхөө өчүүхэн, төгс биш хэмжүүрээр сорилтуудтай тулгарч, яаж ийгээд эдгээр сорилтуудыг зайлуулахыг хүсдэг.

Үүнийг анхааран үз: Хэрэв Есүс Гетсемани болон Калвари дахь бүхнээс агуу тэрхүү гайхамшгаас гадуур бусад гайхамшгуудыг үйлдсэн бол Түүний үйлчлэл юу болох байсан бол? Түүний бусад гайхамшгууд зарим хүмүүсийн амьдралыг үлэмж адисалж, зовлонг нимгэлсэн юм. Гэвч тэдгээр гайхамшгуудыг ертөнц дахины оргил болсон Амилалтын гайхамшигтай харьцуулж болно гэж үү? (1 Коринт 15:22-ыг үз). Цөөхөн хэдэн талх, загасаар өлссөн үй олныг хооллосон юм. Гэсэн хэдий ч загас, талх идсэн хүмүүс удалгүй дахиад өлссөн бол, Амьдралын Талхыг идсэн хүмүүс дахиад хэзээ ч өлсөхгүй (Иохан 6:51, 58-ыг үз).

Бид өргөлийн тухай тунгаан бодож, хэрэгжүүлэхэд биднээс юу шаардагдах бол хэмээн сэтгэл дотроо түгшдэг. Гэвч Их Эзэн, “Миний ач ивээл та нарт хангалттай” (С ба Г 17:8) гэж тайвшруулан хэлсэн байдаг. Бид үнэхээр Түүнд итгэдэг үү? Тэрээр бас сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгохоор амласан билээ (Ифер 12:27-г үз). Бид энэхүү үйл явцад захирагдахыг үнэхээр хүсдэг үү? Хэрэв бид Бурханд байгаа бүхнийг хүлээн авахыг хүсдэг бол, Түүнд өгөх ёстой юмныхаа өчүүхэн хэсэгт нь ч гар татах ёсгүй!

Бид өөрсдийнхөө хүслийг Эцэгийн таалалд улам ихээр захируулснаар хувь хүний боломж өргөжин, “[Бурханд] байгаа бүхнийг” (С ба Г 84:38) хүлээн авах илүү их чадвартай болно. Түүнээс гадна, бидний хүсэл Түүнийхтэй илүү адилхан болох хүртэл Түүний “бүх зүйлийн” хувьд бид хэрхэн итгэмжлэл хүлээж болох вэ? Бүх зүйлээ Бурханд өгөх хүсэлгүй хүмүүс Түүний “бүх зүйлийг” бүрэн дүүрэн үнэлж чаддаггүй юм.

Чин үнэнээр бол, бид Бурханд юу ч өгсөн байлаа, түүнийхээ “нэг хэсгийг” буцааж авснаар, энэ нь урваж байгаа хэрэг юм. “Би биш биз дээ Эзэн минь?” гэж асуух хэрэг бидэнд байхгүй (Матай 26:22). Харин “Энэ биш биз дээ, Эзэн минь?” хэмээн өөрсдийнхөө бүдрүүлэх чулууны тухай асууцгаая. Бид хариултыг аль эртнээс мэддэг байсан байж магадгүй ба Түүний хариуг хүлээхийн оронд асуудлыг шийдэх илүү хэрэгтэй байж болно.

Бурханы нигүүлсэнгүй төлөвлөгөөн дэх хамгийн агуу аз жаргал нь эцсийн бүлэгт өөрсдийгөө дайчлан хөгжүүлж, Түүний хаант улсад орох үнэ төлөөсийг төлөх хүсэлтэй хүмүүст зориулагдсан юм. Ах эгч нар аа, “ирж, [энэ] аяллыг шинээр үргэлжлүүлцгээе.”3

Гараа дэлгэн биднийг хүлээж байгаа Их Эзэн, Есүс Христийн нэрээр амен (С ба Г 103:17; 136:22-ыг үз).Дэд гарчгууд нэмж, зөв бичлэг, найруулга, эшлэлийн эх сурвалжуудыг горимын дагуу болгов.

Тэмдэглэл

  1. Жеймс Р. Кларкийн эмхтгэл, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 боть. (1965–75), 1:185.

  2. Teachings of Gordon B. Hinckley (1997), 147.

  3. “Come, Let Us Anew,” Hymns, no. 217.

Христ, Баян залуу захирагч, хоёрын нарийн тодорхой зүйл, Хейнрих Хофманн, К.Харрисон Конрой Компанийн зөвшөөрлөөр нийтлэв.

Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг, Харри Андерсон, © Долоо Дахь Өдрийн Адвентист Сүм, хуулбарлаж болохгүй.

Аврагч Цагаатгалын өвдөлт, шаналал зовлонтой тулгарсан үед “[Тэрээр] тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор” байсан ч, бишрэн гайхмаар төгс даруу байдлыг харуулсан юм.

Грант Хийтоны авсан ариун ёслолын гэрэл зураг; Христийн амьдрал, Роберт Т.Баррет, Хуулбарлаж болохгүй

Цөөн хэдхэн талх, загасаар өлссөн үй олныг хооллосон юм. Гэсэн хэдий ч загас, талх идсэн хүмүүс тэр дороо дахиад өлссөн бол, Амьдралын Талхыг идсэн хүмүүс дахиад хэзээ ч өлсөхгүй.