2008
Есүсийг хайрладаг хайраа харуулах нь
December 2008


Бяцхан найз нартаа

Есүсийг хайрладаг хайраа харуулах нь

“Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:11).

Ээж нь дөнгөж саяхан жигнэсэн шинэхэн бялууг галын өрөөний ширээн дээр тавихыг Жени харж байлаа. Өнөө орой Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр. Гэрийнхэн нь Есүсийн төрөлтийг тэмдэглэх гэж байв.

Жени гэрийнхэнтэйгээ Христийн Мэндэлсний Баярын дуу дуулж, хүн шиг хэлбэртэй бурман бялуу жигнэж, сүлд мод чимэглэх дуртай аж. Гэвч Есүсийн төрөлтийг дурсан санах нь Христийн Мэндэлсний Баяраар түүний хийх дуртай зүйл байлаа.

Бялуун дээр чимэглэл хийхэд би танд тусалж болох уу?

Бялууг эхлээд хөргөх хэрэгтэй.

Жени хоол бэлтгэдэг ширээ цэвэрлэж, аяга таваг угаахад ээждээ тусаллаа. Бялуу хөрсөн болов уу?

Одоо хөрсөн дөө.

Жени ээжтэйгээ бялууг сэвсгэр цагаан ширхгүүдээр бүрэв.

Хоолны дараа аав нь гэрийнхнээ том өрөөнд цуглахыг хүслээ. Есүс хавар төрснийг бид мэддэг ч, Түүний төрсөн өдрийг жилийн энэ үед тэмдэглэх дуртай байдаг билээ.

Ээж Библи, Мормоны Ном хоёроос Есүсийн төрөлтийн тухай нэгэн түүх уншив. Дараа нь аав Есүсийн Цагаатгал, Амилалтын тухай гэрчлэлээ хуваалцав.

Гэр бүлийн гишүүд Есүст барих бэлгээ нэг нэгээрээ задалж, зурвас цаасан дээр бичсэн зүйлээ уншицгаав. Жени ээжийнхээ туслалцаатайгаар “Сүм дээр илүү их хүндэтгэлтэй бай” гэж бичсэн байлаа.

Би та нараараа бахархаж байна. Та нарын бэлэг Есүс Христийг хайрлах хайрыг тань харуулж байна.

Ээж бялууг зүсч, гоёмсог тавагнууд дээр тавьж бидэнд өглөө. Жени нэг зүсэм бялуу аваад инээмсэглэв. Би Есүст хайртай. Тэр бас надад хайртайг би мэднэ. Дулаахан зөөлөн хөнжлөөр хучсан юм шиг амар амгалангийн аятай сайхан мэдрэмж түүнд төрөв.

Зураг чимэглэлийг Элиз Блак