2008
Гэрлийг дагах нь
December 2008


Тэргүүн Зөвлөлөөс дэлхий дахины хүүхдүүдэд зориулсан Христийн Мэндэлсний Баярын захиас бичиг

Гэрлийг дагах нь

“Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд,

“Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр хүрч ирлээ гэжээ (Матай 2:1–2).

Зурхайчид Аврагчийг олж түүнд мөргөхийн тулд одны гэрлийг даган ирсэн ажээ. Бид Түүний үлгэр жишээний гэрлийг дагаснаар түүнийг шүтэн биширдэг. Бурханы Хүү Есүс Христ төгс дуулгавартай, нигүүлсэнгүй, нинжин сэтгэлтэй юм. Тэрбээр Өөрийн дэлхий дээрх цаг хугацааг үйлчлэлд зориулж, биднийг наманчилж үүрд мөнх амьдарч болохын төлөө Өөрийн амь насаа өргөсөн билээ. Тэрбээр дэлхийд хүрч ирсэн учраас л бид өөрсдийнхөө хэн болохыг мэддэг. Бид бол Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхдүүд.

Христийн Мэндэлсний энэ баяраар бид баяр баясгалантайгаар дуулж, талархлын залбирал өргөн, буяны үйл хийж болно. Бид Аврагчтай илүү адилхан болохыг хичээснээр, энэхүү гайхалтай улиралд мөн өмнө минь инээмсгэлэн угтаж буй өдөр бүр баяр баясал, аз жаргалтай байх болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

Бүр зурхайчид ч гэсэн бурханлиг чиглүүллийг дагах ёстой байсан билээ, Ж.Лео Файрбанкс, Сүмийн Түүх, Урлагийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв