2008
Надад Есүсийн тухай түүх ярьж өгөөч
December 2008


Хуваалцах цаг

Надад Есүсийн тухай түүх ярьж өгөөч

“Мөн бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолынхоо тухай бичдэг болой” (2 Нифай 25:26).

Миний сонсох дуртай Есүсийн тухай түүхүүд,

түүнийг миний дэргэд байсан бол миний асуух байсан зүйлсийн талаар ярьж өгөөч.

Замын хажууд болсон үйл явдлуудыг, тэнгисийн хүүрнэлийг,

Есүсийн тухай түүхийг надад ярьж өгөөч.

(“Tell Me the Stories of Jesus,” Children’s Songbook, 57).

Есүсийн тухай ямар түүхэнд та нар дуртай вэ? Түүний төрөлтийн тухай түүхэнд дуртай юу? Тэрээр Тэнгисийн шуургыг хэрхэн намжаасан тухай чи уншсан уу? Тэрээр хараагүй хүнийг эдгээж, найз Лазарыгаа амь оруулан босгосныг чи мэдэх үү? Тэрээр хүүхдүүдийг хэрхэн хайрладаг байсан тухай чи уншсан уу?

Есүсийн тухай түүхүүд судруудад байдаг. Мормоны Номны бошиглогч Нифай “Мөн бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхоо дагуу бичдэг болой”2 Нифай 25:26) хэмээн бичжээ. Тэнгэрлиг Эцэг бошиглогчдодоо Өөрийн Хүү Есүс Христийг гэрчлэхийг, бид бүгдэд зориулж Есүсийн тухай ариун бичээсүүдийг хөтлөхийг тушаажээ.

Бошиглогчид та нарыг өдөр бүр судраас уншаасаа гэж хүсдэг. Арванхоёрдугаар сарын туршид Есүсийн төрөлтийн тухай, Түүний үйлдсэн гайхамшгуудын тухай уншаарай. Гэрийнхэнтэйгээ Цагаатгалын үнэт бэлгийн тухай ярилц. Есүсийн тухай түүхүүдийг сурах үед та нар Түүний та нарыг хайрлах хайрыг мэдрэх мэдрэмжээр адислагдаж, Түүний сайн мэдээний тухай гэрчлэл чинь өснө.

Үйл ажиллагаа

Арванхоёрдугаар сарын туршид өдөр бүр, Н4 хуудсан дээрх тухайн өдөр судлах ёстой судруудын эшлэлийг харж, Есүсийн тухай түүхүүдийг унш. Дараа нь тухайн өдөр судлах судруудыг буд. Мөн өдөр бүр уг түүхэнд холбогдох зургийг Сайн Мэдээний Уран Зургийн Цуглуулгаас (СУЦ) жагсаан бич. Есүсийн тухай дуртай түүхээ гэрийнхэнтэйгээ хуваалц.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Хуваалцах цагийн өмнө Хүүхдийн Хэсэг 6, хичээл 46, х. 211 дээрх зургийг томруулж ав. Библи, Мормоны Ном хоёрыг дээш өргөж үзүүлэн хуваалцах цагийг эхэл. Энэ хоёр номыг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Аль нэг бошиглогчийн нэрийг хэлээд, судрын алинд нь энэ бошиглогчийн сургаалууд орсныг асуух замаар энгийн таах тоглоом тогло. Самбар дээр 211-р хуудасны томруулсан хувилбарыг байрлуул. Тухайн долоо хоногийн сайн мэдээний зарчим: “Есүс Христ дэлхийд ирнэ гэдгийг бошиглогчид зөгнөн хэлж байсныг” мэдэгд. Томруулсан зураг дээрээс таван бошиглогчийн нэрийг уншиж, тэд дэлхий дээр хэзээ амьдарч байсныг хэл. Бошиглогчид дээр үзүүлсэн хоёр судрын алинд нь байдгийг хүүхдүүдээр хэлүүл. Доор жагсаасан судруудыг олоход хэдэн хүүхдийг урих буюу ангиар нь томил: Исаиа 7:14; 9:6; Мика 5:2; 1 Нифай 11:18–21; Алма 7:9–10; мөн Хиламан 14:1–6. Хүүхэд бүрт будах материалыг өгнө үү. Судрууд бол Бурханы үг бөгөөд Есүс Христийн төрөлтийг гэрчилдэг тухай гэрчлэлээ хуваалц.

  2. Сайн мэдээний тухайн долоо хоногийн зарчим: “Бошиглолууд гүйцэлдэв. Есүс Христ төрж, зөв шударга хүмүүс баярлав.” гэсэн зарчмыг самбар дээр бичиж, хамтдаа унш. Бошиглол гэдэг үгийн тодорхойлолтыг гарга. Есүсийн төрөлтийн үеэр Библи, Мормоны Номонд тохиосон үйл явдлуудын тухай мэдэхэд хүүхдийг оролцуулахын тулд жүжигчилсэн тоглолтыг зохион байгуул (“Dramatizations,” Teaching, No Greater Call [1999], 165–66-г үз). Лук 2 ба 3 Нифай 1:8–21-ээссудар хуваалц. Сайн мэдээний тухайн долоо хоногийн зарчмыг дахин унш. Хүүхдүүдээс Библи болон Мормоны Номон дахь Есүсийн төрөлтийн түүхийн тухай бодохыг хүс. Түүний төрөлтөөр баярлаж байсан зөв шударга хүмүүсээс заримыг нь нэрлэ. Өнөө үед бид Есүсийн төрөлтийг тэмдэглэхдээ хэрхэн зөв шударгаар баярлах ёстойг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Бид Түүний төрөлтийг тэмдэглэх үед хэрхэн баяр баясгалантай байж болох арга замуудын тухай ярилц. “Oh, Come, All Ye Faithful” дууллын дахилтыг заа (Hymns, no. 202). Есүсийн мэндэлсэн талаарх судрын шастируудын тухай гэрчлэлээ хуваалц.

  1. Исаиа 7:14; 9:6–7

    СУЦ 113

  2. Лук 2:1–7

    СУЦ 200

  3. Лук 2:8–20

    СУЦ 202

  4. Матай 2:1–12

    СУЦ 203

  5. Матай 2:13–15

    СУЦ 204

  6. Лук 2:40

    СУЦ 206

  7. Лук 2:41–52

    СУЦ 205

  8. Матай 3:13–17

    СУЦ 208

  9. Иохан 9:1–17, 32–38

    СУЦ 213

  10. Матай 8:23–27

    СУЦ 214

  11. Матай 19:13–15

    СУЦ 216

  12. Матай 5:1–10; 6:9–13

    СУЦ 212

  13. Иохан 11:1–3, 17–27, 41–44

    СУЦ 222

  14. Лук 17:11–19

    СУЦ 221

  15. Матай 21:12–15

    СУЦ 224

  16. Матай 26:17–30

    СУЦ 225

  17. Матай 26:36–45

    СУЦ 227

  18. Марк 14:42–46

    СУЦ 228

  19. Лук 23:32–46

    СУЦ 230

  20. Иохан 20:11–18

    СУЦ 233

  21. Лук 24:36–43

    СУЦ 234

  22. 3 Нифай 11:1–17

    СУЦ 316

  23. 3 Нифай 17:1–10

    СУЦ 317

  24. Иосеф Смит—Түүх 1:14–20

    СУЦ 403

  25. С ба Г 76:22–24

    СУЦ 240

Христийн дүр төрх Хеинрих Хофман, С.Харрисон Конрэй Компанийн зөвшөөрлөөр © Photospin