2008
Ариун сүмд цугла
December 2008


Ариун сүмд цугла

1992 онд Бенедито Карлос до Кармо Мендес Мартинс гэр бүлээрээ хамгийн ойрхон Хойд Бразилийн Манаус дахь ариун сүм рүү явахаар шийдэх үед, тойруу замаар яггүй хэцүү аялал хийх, ажлаасаа 15 хоног чөлөө авах хэрэгтэй байлаа. Гэтэл энэ үед компани нь толгой өндийлгөх завгүй байсан учир дарга нь чөлөө өгөхөөс татгалзжээ.

Гэр бүл нь ариун сүмд явахаар бэлтгэж, золиослол хийн, мөнгө хуримтлуулсан учраас, яаж ийгээд явах боломжтой болохын тулд залбирсан аж. Залбиралбн хариу нь удалгүй иржээ.

“Замд гарахын урьд өдөр, шимэгч хорхойн өвчтэй гэсэн онош надад илрэх нь тэр.” Би өвчтэй болсондоо магнай хагартал баярласан шүү!” гэж Мартинс ах хэллээ.

Эмч нь тэр дорхноо эм бичиж, бас хоёр долоо хоног ажлаасаа чөлөө авах эмнэлийн чөлөөний бичиг өгөв. Компани нь хуулийн дагуу түүнд эмийн чөлөө олгох үүрэгтэй болжээ. Маргааш нь тэднийхэн ариун сүм явав.

“Би аяллын үеэр эмээ ууж тариа хийлгэж явсан” гэж Мартинс ах ярилаа. Түүний буцаж ирэхэд шимэгч хорхойн өвчин нь илааршсан байв.

“Би ариун сүмийн ёслолуудад, ялангуяа эхнэр, гурван хүүхэдтэйгээ лацдан холбуулсан ёслолд итгэх итгэл, гэрчлэлтэйгээр гэртээ эргэж ирлээ” гэж тэр ярив.

Манаус хот Венесуэлын Каракасын Ариун Сүмийн дүүрэгт харьяалагдахаас өмнө хамгийн ойрын ариун сүм нь зүүн өмнөд Бразилын Сро Паулогийн Ариун сүм хэдэн мянган бээр хол байлаа. Манаусын зарим Хожмын Үеийн Гэгээнтнүүд ариун сүмд явах мөнгөтэй болохын тулд гэр орон, машин, ажлын багаж хэрэгсэл гээд үнэ хүрэх бүх юмаа зардаг байв.

Гишүүд Сро Пауло хүрэхийн тулд Рио Негро мөрнөөр Амазон мөрөнтэй нийлдэг цутгалан хүртэл, тэндээсээ зүүн тийш Рио Мадерия мөрөн хүртэл 115 км орчим усан онгоцоор явах хэрэгтэй болдог байв. Тэгээд тэд Рио Мадерия мөрнөөс зүүн өмнөд зүгт Перто Велхо хот хүртэл 965 гаруй км аялдаг байв. Тэндээс тэд автобусанд сууж, Сро Пауло хүртэл дахиад 2,400 км явдаг байсан. Гишүүд Их Эзэний өргөөнд үйлчлэл хүлээн авсныхаа дараа, эргээд гэр рүүгээ долоо хоног явна.

Манаусын Гэгээнтнүүд Каракасын ариун Сүм рүү явахдаа, “Одоо ариун сүмд очиход ердөө 40-хөн цаг л явах боллоо!” гэж баяртайгаар хэлж байжээ. Гэгээнтнүүд Каракас хүрэхийн тулд 1600 км газрыг, түүний дотор Амазон мөрний хүн суурьшаагүй ширэнгэн ойг автобусаар туулж, Венесуэлтэй залгадаг Бразилын хил дээр том автобуснаас жижиг автобусанд шилжин сууж аялдаг ажээ. Аялах зай богиноссон ч, ариун сүмд явах нь ихээхэн мөнгө золиослохыг шаарддагийн дээр визний үнэ нэмэгдсэн байлаа.

Гэгээнтнүүд автобусанд суугаад, “Rise, Ye Saints, and Temples Enter”1 дууг дуулдаг байлаа. 1Гишүүд аялалдаа хүндэтгэлтэй хандаж, аяллын зорилго дээр анхаарал төвлөрүүлэхийн тулд автобусан дотроо галын дэргэдэх ярилцлага зохиож, The Mountain of the Lord зэрэг Сүмийн кинонуудыг үздэг аж.

Аялалд оролцсон хүмүүсийн хөтөлсөн тэмдэглэлд Сүмийн гишүүд хийсэн золиослолынхоо биш, адислалынхаа тухай дурсан өгүүлдэг байв. “Өнөөдөр би анх удаагаа ариун сүмд явах гэж байна. Өчигдөр би Сүмийн гишүүн болсныхоо 20 жилийн ойг тэмдэглэлээ. Энэ ойг тэмдэглэх гэж олон цаг, олон өдөр, жил бэлтгэж, бас хүлээсэн шүү. Нэг эгч найз нар, санваартны удирдагчид, ялангуяа Есүс Христ, Түүний Цагаатгалын төлөө, бас Тэнгэрлиг Эцэгийнхээ өргөөнд орохоор явж байгаа энэхүү боломжийн төлөө зүрх сэтгэл минь баяр талархлаар дүүрэн байна” гэж бичжээ.

Ариун сүм үнэхээр чухал бөгөөд өнө удаан үргэлжлэх зүйлийн тухай товчхон ойлголтыг өглөө гэж нэг ах ярив. Тэрээр энэ удаагийн аяллаар эхнэр, хүүхдүүдтэйгээ лацдан холбуулсан аж. “Хэрэв бид ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахих юм бол, улам аз жаргалтай, бялхсан амьдралтай байх болно гэдэгт би эргэлздэггүй. “Би гэр бүлдээ хайртай. Иймээс би селестиел хаант улсад гэрийнхэнтэйгээ хамт байхын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж тэр бичжээ.

Бразилын Манаус Номлол хойд Бразилын зургаан мужид 1990 оны 7-р сарын 1-нд байгуулагдсан ажээ. Тэр үед дээрх мужуудад Сүм харьцангуй шинэ бөгөөд цөөхөн гишүүдтэй байв. Гэвч наманчилж, Их Эзэнд ирэх хүмүүс хожмын өдрүүдэд Түүний хүмүүсийн дунд тоологдох болно гэдгийг Тэрээр Мормоны Номонд тунхагласан билээ (3 Нифай 16:13).

Өнөөдөр Манаус хот, Амазона мужид найман гадас, бусад мужуудад өөр нэлээд хэдэн гадас, номлолын тойрогт долоон дүүрэг ажиллаж байна. Сүмийн өсөлт хөгжилт болон Өөрийн хүүхдүүдийг цуглуулах Их Эзэний хүч чармайлтанд ариун сүмүүдийн гүйцэтгэж буй үүргийн тухай тунгаан бодох үед Мормоны Номон дахь Түүний дараах амлалт оюун санааг минь эзэмддэг: “Тийм ээ, мөн тэгээд түүний хүмүүс тэдний өвийн нутаг болох гэртээ цуглуулагдаж болох замыг бэлтгэснээр Эцэг уг ажлыг бүх үндэстнүүдийн дунд эхлүүлэх болно (3 Нифай 21:28).

Би 1990-1993 онд Манауст номлолын ерөнхийлөгч байсны хувьд Амазоны хүмүүсээс олон нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг баяртайгаар хүлээн авч, Сүмд элсэн, “гэрээнд орж байсныг” харсан (3 Нифай 21:22). Үүний үр дүнд санваарын хүч, ялангуяа ариун сүмийн ёслолуудаар дамжуулан гишүүдийн амьдралыг, гэр бүлийг нь адисалж эхэлсэн юм.

2007 оны тавдугаар сард Тэргүүн Зөвлөл Бразилын зургаа дахь ариун сүмийг Манауст барина гэж зарлахад хойд Бразилын Сүмийн гишүүд “магнай хагартлаа” баярласан билээ. Манауст ариун сүмтэй болох нь Мартинсын гэр бүлийн хувьд мөн өсөн нэмэгдсээр байгаа хойд Бразилын Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд агуу адислал болно. Гэвч дэлхий даяарх олон Гэгээнтнүүдийн хувьд ариун сүмд орох нь үлэмж золиослол шаардсаар байх болно.

Ариун сүмийн ойролцоо амьдардаг манай хүмүүс ариун сүмд олон дахин орсноор талархлаа харуулж болно. Мөн бид ч гэсэн хойд Бразилын гишүүдийн нэгэн адил “Есүс өөрийгөө цугласан олонд … үзүүлж болох тэр газар байж болохын тулд “үлэмж шаргуу хөдөлмөрлөсөн” (3 Нифай 19:3) нифайчуудын үлгэр жишээг дагаж болно.

Тэмдэглэл

  1. Hymns, no. 287.

Зураг чимэглэлийг Стийв Кропп

Бразилын Манаусын Ариун Сүм Крейг Лофгрийны харуулснаар

Бразилын Манауст баригдах ариун сүмийн уран барилгын шийдэл.