2008
Есүс Христ бол дэлхийн гэрэл, амь, найдвар мөн
December 2008


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христ бол дэлхийн гэрэл, амь, найдвар мөн

Заадаг эгч нарынхаа хэрэгцээнд тохирсон судрууд болон эшлэлүүдийг заа. Сургаалын талаар гэрчлэлээ хуваалц. Заадаг хүмүүсээ юу мэдэрсэн болон сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Есүс Христ яагаад дэлхийн гэрэл, амь, найдвар вэ?

1 Нифай 17:13: “Мөн түүнчлэн аглаг буйдад би та нарын гэрэл байх болно;… иймийн тул, та нар миний зарлигийг дагахын хэрээр, та нар амлагдсан нутгийн зүг удирдагдах болно; мөн та нар надаар удирдагдаж байгаагаа мэдэх болно.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс: “Есүс Христ бол дэлхийн гэрэл ба амь мөн. Тэр бүх зүйлийг бүтээсэн. Бурхан Эцэгийн удирдлагаар, түүний төлөвлөгөөний дагуу Есүс Христ бол Бүтээгч, гэрлийн болон бүх юмсын амьдралын эх ундарга мөн… .

“Есүс Христ бол ‘сансрын хязгааргүй уудмыг дүүргэхийн тулд Бурханы дэргэдээс урагш гардаг’ С ба Г 88:12 гэрэл мөн. Түүний гэрэл бол ‘дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл’ (С ба Г 93:2) юм. Түүний үлгэр жишээ, түүний сургаалууд бидний явах ёстой замыг гэрэлтүүлдэг. …

Судруудад хэлсэнчлэн ‘Үхлээс чөлөөлөх түүний агуу хийгээд мөнхийн төлөвлөгөөн дэх’ (2 Нифай 11:5) түүний хосгүй цорын ганц байр суурийн улмаас Есүс Христ дэлхийн амь амьдрал мөн. Түүний Амилалт болон Цагаатгал биднийг бие махбодийн болон сүнсний үхэл аль алинаас нь авардаг” (“The Light and the Life,” Лиахона,1997 оны 12-р сар, 42–43; New Era, 1996 оны 12-р сар, 6-г үз).

Есүс Христэд найдах найдварыг би хэрхэн олж чадах вэ?

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар Зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф: “Зарим үед дааж давшгүй ачаа дарамт эсвэл мөхөс байдлаас тань агуу баяр баяслыг авчирч, амьдралыг тань үлэмж дээшлүүлэх бурханлиг хүч Есүс Христийн сайн мэдээнд бий. Их Эзэн таны нөхцөл байдал, сорилтуудыг чинь мэддэг. Тэрээр Паулд бас бидэнд ‘Миний нигүүлсэл чамд хангалттай’ гэсэн билээ. Бид бас Паул шиг: ‘Мөхөс байдал дотор миний хүч чадал төгс болно’ гэж хариулж болно. Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ (2 Коринт 12:9)” (“Have We Not Reason to Rejoice?” Лиахона ба Ensign, 2007 оны 11-р сарын 19).

Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхий Ерөнхийлөгч: “…Та нар юуны төлөө найдах билээ?” гэж Мормон асуугаад: ‘Та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг’ гэсэн гурван агуу найдварын тухай бидэнд хариулсан байдаг (Моронай 7:41).

“Та нар баптисм хүртсэнээр нэг дэх агуу найдвар, Христийн Цагаатгалд оролцогч болсон байдаг. Та нар ариун ёслолоос зохистойгоор хүртэх бүрдээ дахин эхлэх боломжтой байдаг. … Та нар наманчилж, хувь хүнийхээ хувьд өөрчлөлт гаргаснаар Аврагчид итгэх итгэл мөн найдвар тань өсөн нэмэгдэнэ. …

”Хоёр дахь агуу найдвар бол Амилалт юм. Бидний Аврагч Есүс Христээр дамжин бид амилуулагдах болно гэдгийг амласан билээ. …

“Цагаатгал, Амилуулалтын найдвар бол та нарт байдаг гурав дахь агуу найдвар буюу мөнх амьдралын найдвар юм. … Та нарт Аврагч байгаа учраас та нар аз жаргалтай, бүтээлтийн мөнх амьдрал, үйлчлэх болон сурч мэдэхэд бас итгэдэг. Та нар нарийн бөгөөд шулуун зам дээр нэгэнт гарчихсан болохоор гэрэл гэгээтэй найдвар та нарын өмнө байна. … Та нар энэ замаар цааш замнаж, найдварын төгс гэрэлтэйгээр урагш тэмүүлэх хэрэгтэй” (“There Is Hope Smiling Brightly before Us,” Лиахона ба Ensign, 2003 оны 5-р сар, 103–5).

Амилсан Есүс Христ-ийн нарийн тодорхой зүйл, Грант Ромни Клоосон; хязгаар : Есүс Христ-ийн нарийн тодорхой зүйл, Харри Андерсон