2008
Бошиглогчийг зовоож, тарчлаасан юм.
December 2008


Бошиглогч Иосеф Смитийн амьдралаас

Бошиглогчийг зовоож тарчлааж байсан юм.

Рийд Блейкийн “Картейж дахь аллага”-аас өөрчлөн авав, Ensign, 1994 оны 6-р сар, 30–38; мөн Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), xxi, 23–24, 460, 529–30-ийг үз.

Зарим ёс бус хүмүүс Иосеф Смитийг алахыг хүсч байв. Бошиглогч, ах Хайрумынхаа хамт аюулгүй байхын тулд Науву дахь гэр орноо орхин явахаар шийджээ. Тэр хоёр гэрийнхэнтэйгээ гунигтайгаар салах ёс гүйцэтгэж, аян замдаа гарлаа.

Хүмүүс дүү Иосефыг минь алахыг хүсч байв. Иймээс амь насаа аврахын тулд Хадат Уул руу зугтахыг Их Эзэн түүнд сэрэмжлүүлсэн юм.

Иосеф, Харум хоёрыг барихаар Наувуд цэргүүд ирэв. Наувугийн хүмүүс цэргүүд яах бол гэж санаа нь зовж байв. Иймээс Иосеф Хайрум хоёрт хэл хүргүүлэхээр Эмма хүмүүс явуулжээ. Иосеф, Хайрум хоёр Картейж руу явахаар шийдэв. Тэнд үхнэ гэдгээ Иосеф мэдэж байлаа.

Хурга адил би аллага руу явж байна. Гэвч би зуны өглөө шиг тайван байна. Бурханд болон бүх хүмүүст гэм бурууг үйлдэхгүй байхыг би үргэлж хичээдэг билээ. Би гэм зэмгүй авч үхэх болно. Түүнийг санаатайгаар алсан юм гэж миний тухай ярьцгаах болно.

Доод тушаалын нэг офицер Иосеф, Хайрум хоёрыг баривчилж, Картейж шорон руу явуулжээ. Бошиглогчтой уулзахаар олон хүмүүс тэнд очиж байсан. 1844 оны 6-р сарын 27-нд Ахлагч Жон Тейлор, ахлагч Виллард Ричардс хоёр Бошиглогчтой хамт шоронгийн дээд давхрын унтлагын өрөөнд байжээ.

Үдээс хойш тэр өрөөнд их халуун байлаа. Сэрүүцэхийн тулд хүмүүс цонхнуудыг онгойлгосон байлаа. Иосеф шоронгийн хуягтай ярилцаж байхад Хайрум ном уншиж байв. “Хөөрхий Зовсон бадарчин” дууг Жон Тейлор дуулжээ. (Hymns, no. 29).

Хөөрхий нэг зовсон бадарчин хөөх замд минь олонтаа таарч байв…

Жон, наад дуугаа дахиад нэг дуулаач.

Хайрум ах аа, би дуулмааргүй байна.

Нэг л дуулаад эхэлчихвэл аяндаа дуулмаар санагдана шүү дээ.

Уурлаж хилэгнэсэн бүлэг хүмүүс шоронгийн эргэн тойронд цуглажээ. Тэгээд тэд буудан, шатаар хамаг хурдаараа гүйлдэв. Хайрум алагдав.

Ээ, чааваас! Хөөрхий дөө, хайран ч ах минь.

Иосеф улайрсан хүмүүсийг зогсоох гэж зургаан удаа буудлаа. Тэгээд тэр цонх руу гүйж очив. Улайран дайрагч хүмүүс түүнийг буудахад, Бошиглогч цонхоор доош унав.

Ай Их Эзэн Бурхан минь!

Науву дахь Хожмын үеийн Гэгээнтнүүд Бошиглогчийн үхлийн тухай сонсоод, зүрх нь шимширч байсан билээ. Хайртай Бошиглогчийнхоо бас ахынх нь цогцсыг харахаар Иосефын гэрт 10,000 гаруй хүн очсон ажээ.

“Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын төлөө, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн юм. … Тэрбээр Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд агуу байдлаар амьдарч, … өөрийн үүрэг хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө” (С ба Г 135:3).

Зураг чимэглэлийг Сал Веллюто, Южинио Маттози