2008
Гэр бүлийн үдшийн санаанууд
December 2008


Гэр бүлийн үдшийн санаанууд

Эдгээр заах санаануудыг ангид мөн гэрт ашиглаж болно. Та эдгээр санаануудыг гэр бүлдээ эсвэл заадаг ангидаа тохируулан өөрчилж болно.

“Дэн буудлын өрөө,” х. 8: Хөнжлөөр хулдаж суугаад, өөрсдийгөө өгүүлэл дэх хөсгөн дотор байгаа гэж бод. Түүхийг ярь. Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдрийг бүхээгтэй машинд өнгөрүүлэх нь ямархуу байж болох тухай ярилц. Дэн буудлын эзэн гэр бүлд хэрхэн үйлчилснийг ярилц. Христийн Мэндэлсний баяраар гэр бүлээрээ бусдад үйлчилж болох арга замыг залбирч төлөвлө.

“Христийн Мэндэлсний Баярын Гайхамшиг,” х. 12: Номлогчдын түүхийг гэрийнхэнтэйгээ хуваалц. Дуу дуулах нь галт тэргээр яваа хүмүүст баяр баяслыг авчирсан тухай ярилц. Христийн Мэндэлсний Баяраар хэн нэгний төлөө гэр бүлээрээ хэрэгжүүлж болох төслийг төлөвлө.

“Ажил хөдөлмөрөө зориул,” х. 20: Чулуу, цаас зэргээр дамжин алхах гүүр хийхэд ашиглах таван зүйлийг сонгож ав. Өгүүллийн хэсэг бүрийн гарчгаар тус бүрийг тэмдэглэ. Нэг хэсгийг ярилцаад гишгүүрээс нөгөөд дамжин алх. Уг өгүүлэл дэх судруудыг унш. Бидний амьдралд тохиолддог бүдрүүлэх саад тотгоруудын тухай ярилц. Өгүүллийн сүүлчийн догол мөрүүдийг уншиж дуусга.

“Есүсийн хайранд өлгийгдөн гайхширахуй,” х. 28: Номлогчийг гэрт ойртож ирэх үед “Эргэн уулзахын баяр хөөр” хэсгийг унш. Номлогчийг угтаж авахаар хамгийн түрүүнд хэн яаран гарахыг гэр бүлийнхээ гишүүдээр таалга. Өгүүллийг дууссаны дараа, үр хүүхдээ хайрладаг эцэг эхийн хайрын тухай, мөн бид бүгдийг хайрладаг Тэнгэрлиг Эцэгийн хайрын тухай ярилц.

“Нууцаар бэлэг өгөгч,” х. Н14: Давидын түүхийг гэрийнхэнтэйгээ хуваалц. Давид юу сурсан бэ? Түүний нууцаар бусдад үйлчилсэн үлгэр жишээг ашиглан дараах даалгавруудаас нэгийг нь хий. (1) Танай ойр хавьд ганцаардсан юм уу тусламж хэрэгтэй хүн эсвэл нэг гэр бүлийг сонгож ав. Тэдэнд үйлчлэх тохиромжтой үйл ажиллагааг төлөвлө. (2) Сонгосон гэр бүлийн гишүүдийн нэрийг цаасан дээр бич. Нэг нэрийг сонгож аваад тэр хүнд мэдэгдэлгүйгээр долоо хоногийн турш үйлчил.