Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 17–19 (5-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 17–19 (5-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 17–19 (5-р бүлгийг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 17)

Суралцагчид Их Эзэний Мормоны Номын гурван гэрчид өгсөн зөвлөгөөгөөр дамжуулан хэрэв бид Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэх юм бол мэдэхийг хүсэж буй үнэнийхээ талаар гэрчийг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан. Уг үнэний талаар гэрчийг хүлээн авсан хэн боловч үүний талаар гэрчлэх үүрэг хүлээдэг. Мормоны Ном үнэн гэдгийг Аврагч өөрөө гэрчилсэн юм.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 18)

Суралцагчид энэ хичээлээр бодгалиудын үнэ цэн ийм агуу учраас Есүс Христ бүх хүн наманчилж мөн Тэнгэрлэг Эцэгтээ эргэн ирж болохын тулд зовж шаналж мөн нас барсан гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас хэрэв бид наманчилж, Их Эзэнд ирэхэд нь бусдад туслах юм бол Бурханы хаант улсад тэдэнтэй хамт баяр хөөрийг мэдрэх болно гэдгийг олж мэдсэн. Бид судруудыг Сүнсний хүчээр уншсанаар Есүс Христийн дуу хоолойг сонсож чадна.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 19:1–22)

Суралцагчид Аврагчийн Мартин Харрист өгсөн зөвлөгөөнөөс Есүс Христ Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлсэн бөгөөд Есүс Христ бидний хийсэн ажлаар биднийг шүүх болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас бид наманчлах ёстой эсвээс зовох ёстой гэдгийг мэдэж авсан. Наманчлахгүй байхыг сонгосон хүмүүс нүглүүдийнхээ шийтгэлийн төлөө зовох ёстой.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 19:23–41)

Суралцагчид Их Эзэний Мартин Харрист өгсөн амлалтын талаар мэдэж авсан. Хэрэв Мартин Түүний талаар суралцаж, Түүний үгийг сонсож, Түүний Сүнсний даруу байдалд алхвал түүнд амар тайван байх болно. Энэ амлалт бидэнд бас хамаатай юм. Энэ хичээл бас хэрэв бид Их Эзэний тааллыг гүйцэлдүүлбэл Тэрээр бидэнд дэлхийн баялгаас илүү агуу адислалуудыг өгөх болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусалсан.

Оршил

Энэ хичээл нь наманчлал яагаад чухал гэдгийг мэдэж авахад суралцагчдад туслах болно. Энэ нь Есүс Христийн Цагаатгалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тэдэнд туслах болно. Бид Есүс Христийн золиослол болон дуулгавартай байдлын талаар илүү сайн ойлгох тусам Бурханы ажилд туслах чадвартаа эргэлзэх эргэлзээ маань багасах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 17

Их Эзэн Гурван гэрчид тэд ялтаснууд болон бусад ариун зүйлийг харах болно хэмээн амласан.

Ангид ямар нэгэн сонирхолтой зүйлийг авчир, үүнийгээ суралцагчдад бүү үзүүл. Хичээл эхлэхэд ямар нэгэн зүйл авчирсан гэдгээ суралцагчдад хэл. Суралцагчдаас хараагүй ч гэсэн танд ямар нэгэн зүйл байгаа гэдэгт итгэж байгаа эсэхийг асуу.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 17:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Гурван гэрчид алтан ялтаснуудыг харахаас өмнө юу хэрэгтэй байсныг олж мэдэхийг хүс.

  • Гурван гэрч ялтаснуудыг харахаасаа өмнө яагаад итгэлтэй байх хэрэгтэй байсан гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 17:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Гурван гэрчийг алтан ялтас болон бусад ариун зүйлийг харсныхаа дараа юу хийх хэрэгтэй хэмээн шаардсаныг олж мэд.

  • Их Эзэн Гурван гэрчид алтан ялтаснууд болон бусад ариун зүйлийг харсныхаа дараа юу хийх хэрэгтэй гэж хэлсэн бэ?

  • Биднийг үнэний гэрчийг хүлээн авсныхаа дараа юу хийхийг Их Эзэн биднээс шаарддаг вэ? (Бид үнэний гэрчийг хүлээн авсныхаа дараа үүнийгээ гэрчлэх үүрэгтэй.)

Суралцагчдыг юуг үнэн гэж мэддэгээ мөн эдгээр зүйлийг хэрхэн гэрчилж чадахаа тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 18–19

Их Эзэн Өөрийн зовлон шаналлын талаар ярьж мөн наманчлалын ач холбогдлыг заав

Суралцагчдад нэг жимс эсвэл жимсний зураг үзүүл. Жимсийг идэхэд бэлэн болсон эсэхийг хэрхэн мэддэг талаар тэднээс асуу. (Жимсний гаднах байдал болон бусад онцлог шинж нь идэхэд бэлэн болсон гэдгийг илтгэдэг.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн юуг алдаст боловсорч гүйцээд байна хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • “Дэлхий алдаст боловсорч гүйцээд байна” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

  • Энэ нь биелэгдэж байгаа ямар нотолгоог та хардаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:10-ыг (төгс эзэмших судрын хэсэг) дотроо уншаад, Их Эзэн бүх хүний талаар бүр алдаст боловсорсон тэдгээрийн талаар хүртэл юу гэж боддогийг олж мэдэхийг хүс. Дараа нь тэднээс ангийн гишүүн бүр чээжээр уншиж чаддаг болтол нэг дуугаар Сургаал ба Гэрээ 18:10-ыг чанга уншихыг хүс.

  • Их Эзэн хүүхдүүдийнхээ талаар ямар бодолтой байдаг вэ?

  • Үүнийг мэддэг байх нь эргэн тойрныхоо хүмүүст хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж чадах вэ?

  • Хэн нэгэн Бурханы хувьд агуу үнэ цэнтэй гэдгээ хэрхэн мэдэж авч чадах вэ?

Маш олон нөхцөлд ямар нэгэн зүйлийн үнэ цэн нь хэн нэгэн үүний төлөө хэр их зүйл төлөх хүсэлтэй байгаагаар тодорхойлогддог гэдгийг онцлон тэмдэглэ. Та энэ санааг харуулахын тулд өөр өөр үнэ цэнтэй хэд хэдэн зүйлийг үзүүлж болох юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагчийн бидний бодгалиудын төлөө төлсөн үнийг олж мэдэхийг хүс.

  • Бидний бодгалийн төлөө ямар үнэ төлсөн бэ? Үүнийг яагаад төлсөн бэ? (Та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Хүн бүрийн үнэ цэн маш агуу учраас Есүс Христ биднийг наманчилж мөн Тэнгэрлэг Эцэгтээ эргэн ирж болохын тулд зовж шаналан, нас барсан юм.)

  • Аврагч дээр ирэхэд наманчлал ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Аврагч дээр ирэхэд наманчлал бидэнд хэрхэн тусалдаг талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас Итгэлдээ үнэнч байх нь номын дараах хэсгийг уншихыг хүс.

“Наманчлал нь буруу зүйлээ ухаарснаас илүү чухал билээ. Энэ бол Бурханы, өөрийн тухай хийгээд дэлхий ертөнцийн тухай шинэ үзэл бодол өгөх бодол санаа болон зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Нүглийн ангижрал болон уучлал эрэхээр Бурханд хандахыг хэлнэ. Бурханыг хайрлах хайр мөн Түүний зарлигуудыг дагах чин сэтгэлийн хүсэл л урам зориг оруулдаг” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 133).

Суралцагчдыг наманчлах, Христэд ирэх замаас нь хазайлгаж болох аливаа гэм нүгэл, зан занар болон хандлагуудаа тунгаан бодоход нь урамшуулан дэмж.

Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Сургаал ба Гэрээ 18:13–16

Ангийнхныг уг хэсгийг дагаж харах хооронд цөөн хэдэн суралцагчийг эдгээр шүлгийг ээлжлэн чанга уншихад урь. Та эдгээр шүлэг дээрх наманчлах гэдэг үгийн ямар ч хэлбэрийг тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно (наманчлах ба наманчлал). Шүлэг бүрийг уншсаны дараа энэ шүлэг наманчлалын талаар юу зааж байгааг ангийнхнаас асуу. Та Сургаал ба Гэрээ 18:15–16 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг онцолж болно.

Суралцагчдын олж тогтоосон үнэнүүдийг самбар дээр нэмж бич. Суралцагчид өөр өөр зарчим олж тогтоож болох ч хэрэв бид наманчилж мөн Их Эзэнд ирэхэд нь бусдад туслах юм бол Бурханы хаант улсад тэдэнтэй хамт баяр хөөрийг мэдрэх болно хэмээх зарчмыг ойлгосон байх ёстой.

Суралцагчдыг Бурханы өмнө шүүгдэхээр эргэн ирэх үед тэдэнд ямархуу байх талаар бодож үзэхэд урь. Энэ агуу үйл явдалд бэлтгэхийн тулд хэрхэн төлөвлөж байгааг тэднээс асуу. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 19:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэр өдөрт бэлтгэхийн тулд бид юу хийх ёстойг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлгийн дагуу хэрэв бид наманчлахгүй байхыг сонговол юу тохиолдох вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:13–19-ийг дотроо уншихад урь. Тэднээс наманчлахгүй байхыг сонгосон хүмүүст ирэх үр дагавруудыг олж мэдэхийг хүс.

  • Сургаал ба Гэрээ 19:16–19-д цэдэглэснээр, Аврагч яагаад бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан гэж хэлсэн бэ? (Та самбарт байгаа зарчмууд дээр дараах сургаалыг нэмж болно. Бид наманчилж, Аврагчийн адилаар зовохгүй байж болохын тулд Тэрээр бидний нүглүүдийн төлөө зовж шаналсан.)

Гетсеманид залбирч буй Есүс гэх мэт Аврагчийн Гетсеманид байгаа зургийг суралцагчдад үзүүлэх талаар бодож үз (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], ду. 56; мөн LDS.org вэб сайтыг үзнэ үү). Есүс Христийн зовж шаналж буй тухай түүхүүдийн ихэнхийг Түүнээс илүүтэй өөр бусад хүн бичиж үлдээсэн байдаг ч (Матай 26:36–39; Лук 22:39–44-ийг үзнэ үү) Сургаал ба Гэрээ 19 нь Аврагчийн зовлон шаналлынхаа талаар бичсэн Өөрийнх нь түүхийг агуулдаг гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:18–19-ийг дотроо уншаад, Аврагч Цагаатгалын үеэр мэдэрсэн зовлон шаналлаа хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урь.

Дараах хоёр асуултыг самбар дээр бич.

Аврагчийн зовлон шаналлынхаа талаар дүрсэлсэн аль хэсэг нь таны хувьд утга учиртай байна вэ? Яагаад?

Аврагчийн энэхүү дүрслэл дээрх юу таны наманчлах мөн Түүнд эргэн ирэх хүслийг тань нэмэгдэхэд тусалсан бэ?

Суралцагчдыг энэ асуултуудын нэгийг сонгож, хариултаа хамтрагчтайгаа ярилцахад урь.

Суралцагчдыг “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22-р хуудас) дууллыг дуулж эсвэл дууллын үгсийг сонсоход урь. Тэднийг дууллын үгсийг тунгаан бодож, Аврагч тэдний төлөө юу хийсэн талаар бодож үзэхэд урь.

Хэрэв цаг хангалттай байвал суралцагчдыг Аврагчийн тухай гэрчлэлээ болон наманчилснаар ирсэн адислалаа хуваалцахад урь. Наманчилж мөн Аврагч дээр ирэхийн тулд өөрсдөд нь төрсөн мэдрэмж, өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуул.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:23-ыг чээжээр эсвэл судруудаас харж нэгэн дуугаар уншихад урин, хичээлийг дуусга. Энэ төгс эзэмших судрын шүлэг нь наманчлал болон өршөөлийн найдвартай хэрхэн холбогдож байна гэж бодож байгааг асуу.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 20–23)

1830 оны 4-р сарын 6-нд Сүм зохион байгуулагдах үеийнхтэй адил ямар зүйлийг бид өнөөдөр Сүмд хийж байна вэ? Баптисм хүртэхэд ямар ямар шаардлага тавигддаг вэ? Ариун ёслолыг санваартан хэрхэн адислахаар зааварлагдсан бэ? Багш эсвэл прист ямар үүрэгтэй вэ? Суралцагчид Сургаал ба Гэрээ 20–23-ыг судалж байхдаа эдгээр асуултын хариултыг мэдэж авах болно.