Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 76:81–119; 77–83 (17-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 76:81–119; 77–83 (17-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 76:81–119; 77–83-ыг (17-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 76:81–11977)

Суралцагчид алдар суугийн хаант улсуудын талаарх үзэгдлийг судалж дуусахдаа телестиел хаант улсыг өвлөх тэдгээр нь Аврагчаар гэтэлгэгдэхээсээ өмнө тамд зовох ёстой гэдгийг мэдэж авсан. Тэд бас бидний өвлөн авах алдар суугийн хаант улс нь бидний энэ амьдралдаа хийж буй үйлдлүүд болон бидний зүрх сэтгэлийн хүслүүдээс шалтгаалах болно гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 78–80)

Суралцагчид Их Эзэний Нэгдсэн журам байгуулах зарлигийг судалж байхдаа Их Эзэний зарлигласан зүйлсийг хийх нь биднийг селестиел хаант улсын нэгэн байрыг авахад бэлтгэдэг гэдгийг мэдэж авсан. Тэд бас хэрэв бид бүх зүйлийг талархан хүлээн авбал Их Эзэн бидний адислалыг өсгөн үржүүлэх болно гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 81)

Суралцагчид Их Эзэний Тэргүүн Зөвлөл дэх зөвлөхүүдэд өгсөн заавруудын талаар судалж байхдаа Дээд санваартны ерөнхийлөгчийн зөвлөл газар дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг мэдэж авсан. Үүнээс гадна тэд ерөнхийлөгчийн зөвлөл дэх зөвлөхүүд нь ерөнхийлөгчийг дэмжиж бас хүчирхэгжүүлэх үүрэгтэй байдгийг мэдэж авсан. Суралцагчид бас хэрэв бид дуудлагуудаа хийхдээ итгэлтэй байх юм бол бусдын төлөө агуу сайн сайхныг хийж чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 82–83)

Суралцагчид Их Эзэний Сүмийн эхэн үеийн удирдагчдад өгсөн заавруудаас “их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах” (С ба Г 82:3) болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид хэрэв бид наманчилсныхаа дараа дахин нүгэл үйлдвэл урьдын нүгэл маань эргэн ирдэг хэмээх Их Эзэний сэрэмжлүүлгийг судалсан. Тэд бас хэрэв бид Их Эзэнд дуулгавартай байвал Тэрээр биднийг адислах амлалтаа үргэлж биелүүлэх болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл бошиглогч Иосеф Смитийн Илчлэлт номын талаар Их Эзэнээс асууж байх үеийн үлгэр жишээнээс зарчмуудыг олж тогтооход суралцагчдад тусалж чадна.

Заах зөвлөмж

Тайлбар: Суралцагчид энэ долоо хоногт хоёр төгс эзэмших судрын хэсгийг суралцсан. Тэд хоёр минут хэлэх үг бичихдээ Сургаал ба Гэрээ 78:19-ийг ашигласан. Та цөөн суралцагчийг үгээ ангийнхантай хуваалцахад урьж болно. Тэд бас Сургаал ба Гэрээ 82:10-ыг чээжлэхийн тулд ажилласан. Энэ шүлгийг хамтдаа чээжээр уншихад ангийнхныг урих талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 77

Их Эзэн Илчлэлт номын талаарх Иосеф Смитийн асуултуудад хариулав

Судрын тэмдэглэл дээрээсээ дөнгөж сая сурсан зүйлээ дотроо бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг бодол санаагаа хуваалцахад урь. Дараа нь цөөн суралцагчаас хувиараа суралцаж байх үед төрсөн асуултуудаа хуваалцахыг хүс. Эдгээрт үг хэллэгийн утгын талаарх, уншсан зүйлсийн түүхэн нөхцөл байдлын талаарх эсвэл тухайн шүлгийн ач холбогдлын талаарх асуултууд багтаж болно. (Энэ дасгалын зорилго нь судруудын талаарх суралцагчдын асуултуудад хариулах биш харин судалж байгаа үедээ асуултууд тавихын ач холбогдлыг онцлох явдал юм.) Цөөн суралцагчийг хариулсны дараа, дараах асуултыг тавь.

  • Судруудыг илүү сайн ойлгоход мөн асуултууддаа хариулт олж авахад танд юу тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 77-ийн хам сэдвийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд хэсгийн оршлыг уншиж мөн бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээн авах үедээ юу хийж байсан талаар олж мэдэхэд тэднийг урь. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа “Судруудыг орчуулахтай холбогдуулан” хэмээх хэллэг нь Иосеф Смит Библийн Хаан Жеймсийн хувилбарт сүнслэг нөлөө бүхий өөрчлөлт хийх ёстой хэмээх Их Эзэний зарлигийг төлөөлж байгаа гэдгийг онцолж болно. Эдгээр засвар нь одоо Иосеф Смитийн орчуулга хэмээн нэрлэгддэг. Иосеф Смит Илчлэлт номон дээр ажиллаж байхдаа зарим шүлгийн утгыг Их Эзэнээс асуусан гэдгийг тайлбарла. Түүний тавьсан асуултууд болон Их Эзэний илчилсэн хариултууд Сургаал ба Гэрээ 77-д цэдэглэгдсэн байдаг. Судруудыг гүнзгийрүүлэн ойлгоход нь суралцагчдад тусалж чадах Сургаал ба Гэрээ 77-г судалж байхдаа ойлголтуудыг олж авахад тэднийг урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 77-ийн загвар нь Сургаал ба Гэрээний бусад хэсгээс хэрхэн өөр байгааг ажиглахад суралцагчдыг урь. Тэд энэ хэсгийн шүлэг эсвэл догол мөр бүрийн урд байгаа А ба Х үсгүүдийг олж ажиглах ёстой. Иосеф Смитийн асуулт бүр А үсгээр эхэлж, Их Эзэний хариулт бүр Х үсгээр эхэлж байгааг тайлбарла.

Илчлэлт номын зарим хэсгийг эсвэл бүгдийг хэн уншсаныг асуу.

  • Илчлэлт номыг уншихад юу нь хэцүү байж болох вэ? (Хэрэв суралцагчид хариулахгүй бол та Илчлэлт номонд бэлгэдлүүд агуулагддаг учир ойлгоход хэцүү байж болно гэдгийг тайлбарла.)

Илчлэлт ном дээрх бэлгэдлийн жишээг өгөхийн тулд цөөн хэдэн суралцагчийг Илчлэлт 4:2–8-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчидтай хамт уншаад, эдгээр шүлэгт буй бэлгэдлүүдийг олж мэдэхийг хүс. Ангийнхныг эдгээр бэлгэдлийг нэрлэхэд урьж мөн нэг суралцагчаас тэдгээрийг самбар дээр бичихийг хүс. (Сэнтийг хүрээлэх солонго, хорин дөрвөн сэнтий, алтан титэм, долоон дэнлүү, шилэн тэнгис, дөрвөн амьтан гэх мэт хариултууд байж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:1 дэх Иосеф Смитийн асуултыг чанга уншихад урь. Нэг суралцагчаас Иосеф Их Эзэнээс ойлгоход туслахыг хүссэн тэр бэлгэдлийг самбар дээр дугуйлахыг хүс (шилэн тэнгис). Дараа нь өөр нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 77:1 дэх Их Эзэний өгсөн тайлбарыг уншихыг хүс.

  • Энэ хариулт нь Илчлэлт 4:6-г илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрээс Сургаал ба Гэрээ 77:2–5-ыг хамтдаа уншаад, Илчлэлт 4 дэх бэлгэдлүүдийн талаар Иосеф Смитийн асуусан нэмэлт асуултууд болон эдгээр асуултад Их Эзэний өгсөн хариултыг олж мэдэхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчийг Иосеф Смитийн асуултуудад өгсөн Их Эзэний хариулт нь хэрхэн Илчлэлт 4:2–8 дахь зарим бэлгэдлийг ойлгоход нь тэдэнд тусалсан талаар хуваалцахад урь.

Суралцагчдыг Илчлэлт 4:2–8 дээр Иоханы дүрсэлсэн зүйлсийг дүгнэн ярилцахын тулд Сургаал ба Гэрээ 77-оос сурсан зүйлсээ хэрхэн ашиглаж чадах талаараа тунгаан бодоход урь. Цөөн суралцагчийг дүгнэлтүүдээ хуваалцахад урь. Дараа нь дараах асуултыг тавь.

  • Бид Сургаал ба Гэрээ 77-оос судрын утгыг ойлгоход бидэнд туслах бошиглогчийн үүргийн талаар юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан судрын зөв орчуулгыг илчилдэг. Та суралцагчдад энэ зарчмыг Сургаал ба Гэрээ 77-ийн эхлэл хэсэгт судар дээрээ бичихийг санал болгож болно.)

  • Бидний судраас судалдаг зүйлсийн талаар бошиглогчдын заасан зүйлсийг мэдэж авах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Бидний судраас уншдаг зүйлсийн утга учрын талаар бошиглогчдын заасан сургаалуудыг бид хаанаас олж авч чадах вэ?

Суралцагчдыг энэ асуултад хариулах хооронд Сургаал ба Гэрээ 77 нь судрууд дээр цэдэглэгдсэн бошиглогчдын үгс бусад судрыг тайлбарлаж чадна гэдгийг харуулж байгааг онцол. Судрын нэг шүлэг олон тохиолдолд өөр нэг шүлэгт илчлэгдсэн зүйлийг тайлбарлаж эсвэл орчуулдаг. Судрууд дээр байдаг зүүлт тайлбарууд нь ихэвчлэн эдгээр ашиг тустай шүлгийг тайлбараар хангадаг гэдгийг тайлбарла.

Энэ санааг харуулахын тулд суралцагчдыг Илчлэлт 5:1-ийг дотроо уншаад, Иохан сэнтийний дэргэд сууж байсан хүний мутарт юу олж харсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Хэрэв суралцагчид Библийн Хаан Жеймсийн хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэлийг ашиглаж байгаа бол тэднийг Илчлэлт 5:1-ийн зүүлт тайлбар б-г гаргахад урь (С ба Г 77:6). (Хэрэв суралцагчдад Хаан Жеймсийн Библийн ХҮГ хэвлэл байхгүй бол тэднийг Илчлэлт 5:1 дээрээс олж мэдсэн зүйлсээ дүрслэн хэлсний дараа шууд Сургаал ба Гэрээ 77:6 -г гаргахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Илчлэлт 5:1-ийн талаар Иосеф Смитийн тавьсан асуултууд болон Их Эзэний хариултуудыг олж мэдэхийг хүс. 7000 жил нь Адам, Ева хоёрын Уналтаас хойших цаг хугацааг төлөөлж байгаа гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. Энэ нь бүтээлтийн цаг хугацаа гэх мэт дэлхийн бодит насыг төлөөлөөгүй.

Суралцагчдаас өөрийнхөө үгээр асуулт, хариултуудыг нэгтгэн дүгнэхийг хүс. Энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараа судар судалж байхдаа зүүлт тайлбаруудыг ашиглах нь бошиглогчид бидний уншиж байгаа судруудын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадахыг онцол.

Хэдийгээр зөвхөн бошиглогчдод дэлхийн төлөө судруудыг орчуулах эрх мэдэл байдаг ч бид бүгд судруудыг судалж байхдаа ойлголт болон өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлж болох арга замуудыг эрэлхийлэх ёстой гэдгийг онцол.

  • Бид Иосеф Смитийн Илчлэлт номыг судалж бас тунгаан бодож байхдаа түүний хийсэн зүйлсийг өөрсдийнхөө судар судлахтай хэрхэн адилтгаж болох вэ? (Суралцагчид дараахтай адил нэг зарчим олж тогтоож болно. Хэрэв бид Их Эзэнээс асуух юм бол Тэр бидэнд судруудыг ойлгоход тусалж чадна.)

  • Судруудын зөв утгыг эрэлхийлж мөн амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх нь яагаад чухал байдаг вэ?

Судруудыг болон судар дээрх сургаалуудыг өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх арга замаа ойлгоход туслахыг Их Эзэнээс гуйж байсан үеэ тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг туршлагаа хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 77-ийн үлдсэн хэсэг нь Илчлэлт номын талаар Иосеф Смитийн тавьсан илүү олон асуултыг болон эдгээр асуултад хариулсан Их Эзэний хариултуудыг багтаадаг гэдгийг тайлбарла. Энэ илчлэлт нь Иосеф Смитэд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох зарим үйл явдлын талаар суралцах боломжийг олгосон гэж хэлэн, Сургаал ба Гэрээ 77:8–15-ыг нэгтгэн дүгнэ.

Суралцагчид удахгүй Илчлэлт номыг судлах үед Сургаал ба Гэрээ 77-д цэдэглэгдсэн Их Эзэний хариултууд нь уг номон дээрх бэлгэдлийн утгыг ойлгоход тэдэнд тусалж чадна гэдгийг тэдэнд хэл.

Энэ хичээл дээр ярилцсан сургаал, зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцаж эсвэл судруудыг ойлгохын тулд тусламж хүсч Их Эзэнд хандсанаар өөрт тохиолдсон туршлагаа хуваалцан, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 84–87)

Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд та тэднийг дараах зүйлийг тунгаан бодоход урьж болно. Та урьд өмнө нь Тэнгэрлэг Эцэгт байдаг бүх зүйлийн талаар бодож байсан уу? Тэр Өөрт байгаа бүхнээ бидэнтэй хуваалцахаар амласан гэдгийг та мэддэг байсан уу? Та Сургаал ба Гэрээ 84–87-г судалснаар Бурханыг таньж мэдэж, Түүний агуулахад танд зориулан хадгалагдаж буй бүх адислалыг олж авахын тулд хийх ёстой зүйлсээ илүү сайн ойлгох болно.