Семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 49–56 (12-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 49–56 (12-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 49–56-г (12-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 49)

Суралцагчид Их Эзэний шейкерүүдэд заах ёстой хэмээн Леман Коплей болон бусад хүнд зарлигласан сургаал ба зарчмуудыг судалсан. Тухайлбал: хэрэв бид Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэдэж авбал худал мэдэгдлүүдэд хууртагдахгүй; Есүс Христ Өөрийн үйлчлэгчдэд Өөрт нь итгэж, наманчилж, баптисм хүртэж мөн Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад хүмүүсийг дуудахыг зарлигласан; Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт нь Бурханаас заяагдсан; эхнэр, нөхөр хоёр нэг байж мөн үр хүүхдүүд төрүүлэхээр зарлигдуулсан.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 50)

Хуурамч сүнснүүд эхэн үеийн гэгээнтнүүдийн заримыг мэхэлсэн гэдгийг суралцагчид мэдэж авсан. Ариун Сүнс бол Тайтгаруулагч бөгөөд Ариун Сүнс үнэнийг заадаг гэдгийг Их Эзэн эдгээр гэгээнтэнд заасан юм. Их Эзэн бас Бурханаас ирж буй тэр нь гэгээрүүлж мөн сэнхрүүлдэг, харин Бурханаас ирээгүй тэр нь эргэлзээ болон харанхуйг авчирдаг хэмээн заасан юм. Суралцагчид бид Сүнсээр зааж мөн суралцах үед бид бие биенээ ойлгож мөн хамтдаа сэнхэрч мөн баясдаг гэдгийг олж мэдсэн.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 51–52)

Сатанд мэхлэгдэхгүй байхын тулд хүмүүн нь Их Эзэний заавруудыг дагаж мөн Түүний өгсөн илчлэлтүүдийн дагуу амьдрах ёстой гэдгийг суралцагчид мэдэж авсан. Тэд бас Есүс Христийн дагалдагчид ядуус, гачигдалтай, өвчтэй, зовж шаналсан хүмүүсийг харж хандах, анхаарах ёстой гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 53–56)

Суралцагчид Леман Коплейгийн газрыг орхихоос өөр аргагүй болсон гэгээнтнүүдийн талаар судалж байхдаа хэрэв бид гэрээнүүдээ сахиж мөн Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх юм бол нигүүлслийг олж авах болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Виллям В.Фелпсийн Сүмийн төлөө бичиж мөн хэвлэх дуудлагын хам сэдвийг судалж байхдаа Их Эзэн бидний авьяас, ур чадваруудыг хаант улсыг адислахын тулд ашиглаж чадна гэдгийг мэдэж авсан. Тэд Эзра Тайрегийн талаар суралцаж байхдаа Их Эзэн тохиромжтой гэж үзвэл зарлиг өгч эсвэл цуцалж чадна гэдгийг мэдэж авсан.

Оршил

1831 оны 6-р сард Их Эзэн Огайо дахь гэгээнтнүүдэд Миссури рүү аялах хэд хэдэн илчлэлт өгсөн билээ. Энэ хичээл дуулгавартай байдал болон Их Эзэнээс ирэх бусад илчлэлтийг хүлээн авах хоёрын хоорондох уялдаа холбоо дээр төвлөрнө. Энэ хичээл мөн “загалмайгаа үүрэх” (С ба Г 56:2-ыг үзнэ үү) хэмээх хэллэг нь ямар утга учиртай болох дээр төвлөрөх болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 52:1–13, 22–36

Их Эзэн бошиглогчийг болон бусад ахлагчийг Миссури рүү аялж мөн аяллынхаа турш сайн мэдээг номлохыг зарлиглав

Хичээл эхлэхээс өмнө тус бүр нь ээлжлэн нэг нэг рүүгээ хөтлөх гурван түлхүүр үгийг бэлтгэ. Жишээлбэл, эхний түлхүүр үг нь суралцагчдыг хоёр дахь түлхүүр үгийг ангид хаа нэгтээ байгаа ямар нэгэн зүйл дотроос эсвэл доороос хайж олоход удирдаж болох юм. Хоёр дахь түлхүүр үг нь ангийн өөр хаа нэгтээ байгаа гурав дахь түлхүүр үгийг хайж олоход удирдан чиглүүлж болох юм. Гурав дахь түлхүүр үгэн дээр: “Сургаал ба Гэрээ 52:1–6-г унш. Энэ үйл ажиллагаатай төстэй нэг зарчмыг ол” гэж бичих хэрэгтэй.

Эхний түлхүүр үгийг самбар дээр тогтоогоод, үүний хажууд дараах зааврыг бич: Их Эзэнээс хэрхэн удирдамж үргэлжлүүлэн хүлээн авах талаар сурч авахын тулд энэ түлхүүр үгийг дага.

Суралцагчдыг эхний түлхүүр үгийг уншсаны дараа хоёр дахь түлхүүр үгийг олохын тулд заавруудыг дагахад урь. Дараа нь тэднийг хоёр дахь түлхүүр үгэн дээрх заавруудыг уншиж, гурав дахь түлхүүр үгийг хайж олоход урь.

Суралцагчдыг гурав дахь түлхүүр үг дээрх зааврыг дагахаас өмнө тэдний хайх гэж буй шүлгүүд нь 1831 оны 6-р сард Огайогийн Көртландад болсон Сүмийн чуулган дээр бошиглогч Иосеф Смит болон бусад санваарын удирдагчид өгөгдсөн заавруудыг багтаасан гэдгийг тэдэнд тайлбарла. Их Эзэн Сион хэмээн нэрлэгдэх хотыг байгуулах болно хэмээн гэгээнтнүүдэд илчилсэн байсан ч (С ба Г 28:9-ийг үзнэ үү) үүний байршлыг хараахан илчлээгүй байсан гэдгийг суралцагчдад сануул.

Суралцагчдыг гурав дахь түлхүүр үгэн дээрх заавруудыг дагахад урь. Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 52:1–6-г ээлжлэн чанга уншихад урь. Суралцагчдыг уг хэсгийг дагаж хараад, дөнгөж сая гүйцэтгэсэн үйл ажиллагаатай адил зарчмыг олж мэдэхийг хүс.

  • 4–5-р шүлэгт цэдэглэснээр, бид Бурханы заавруудад дуулгавартай байвал юу тохиолдох боломжтой вэ? (Бид Бурханы заавруудыг итгэлтэй дагаснаар Тэр бидэнд Өөрийн хүслийг илүү ихээр илчлэх болно. Энэ зарчмыг самбар дээр бич. Та суралцагчдад энэ зарчмыг судрынхаа зайн дээр бичихийг зөвлөж болно.)

  • Үйл ажиллагаа маань энэ зарчимтай юугаараа адилхан байсан бэ? (Суралцагчид заавар бүрийг дагаж байхдаа нэмэлт удирдамжуудыг хүлээн авч, эцэст нь тэд хайж байгаа хариулт руугаа хөтлөгдсөн юм.)

  • Их Эзэний удирдамж болон үнэнийг нэг дор биш, харин бага багаар хүлээн авах нь ямар ач тустай гэж та нар бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 53

Их Эзэн Сидней Гилбертийг ахлагч болж мөн Миссури рүү Иосеф Смиттэй хамт аялахад дуудав

Дээр тоолж тогтоосон үнэний нэмэлт жишээ болгож дөнгөж хөрвөгч болсон Сидней Гилберт өөрийгөө Миссури рүү аялахаар дуудагдсан номлогчдын нэгэнд ороогүй байсныг олж мэдсэн гэдгийг тайлбарла. Тэр бошиглогч Иосеф Смит дээр очиж, Их Эзэн өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг асуусан. Маргааш өглөө нь Иосеф залбирсан бөгөөд Сургаал ба Гэрээ 53-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлт нь Гилберт ахыг дэлхийн зүйлүүдийг орхиж, ахлагчаар томилогдож мөн Сүмийн үйл ажиллагаанд туслахын тулд Миссури руу аялах ёстой (С ба Г 53:1–5-ыг үзнэ үү) хэмээн зааварласан байна.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 53:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Сиднейд өгсөн заавруудын “үлдсэн хэсгийг” олж мэдэхийг хүс. (Та Их Эзэн энэхүү заавруудын жагсаалтыг “ёслолууд” болгон дурдсан гэдгийг тайлбарлаж болно.) Ёслол гэдэг үг нь заримдаа журам эсвэл тогтоол гэсэн утга илэрхийлдэг.)

  • Бид илүү ихийг хүлээн авна хэмээн найдахаасаа өмнө Их Эзэний бидэнд өгсөн заавруудыг яагаад дуулгавартай дагах ёстой гэж та бодож байна вэ?

Энэ зарчмын талаар туршлагатай болсон суралцагчдыг туршлагаа эсвэл үүний үнэний талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. Та мөн өөрийнхөө туршлага эсвэл гэрчлэлээ хуваалцаж болно.

Суралцагчдыг Их Эзэний тусламж болон удирдамжийг хүлээн авахыг хүсч буй өөрсдөд нь тулгарсан ямар нэгэн асуулт, санаа зовоосон зүйлс эсвэл шийдвэрээ бичихэд урамшуулан дэмж. Тэгээд Их Эзэнээс цаашид илүү их удирдамжийг авахын тулд илүү бүрэн дүүрэн анхаарал хандуулж болох Түүний тэдэнд өгсөн ямар нэгэн удирдамжийг тунгаан бодож мөн бичихэд тэднийг урь.

Сургаал ба Гэрээ 56:1–8

Их Эзэн Эзра Тайрегийн номлолын дуудлагыг цуцалж, түүнд наманчлахыг анхааруулав

Суралцагчдаасаа Их Эзэний зарлигуудын нэгийг дуулгавартай дагахын тулд ямар нэгэн чухал зүйлээ орхисон хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу. (Сүмд нэгдэх, номлолд явах эсвэл Сүмийн тодорхой жишгүүдэд дуулгавартай байхын тулд золиослол хийж буй хэн нэгний жишээ байж болно.) Цөөн хэдэн суралцагчийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 56-г судалж байхдаа Езра Тайрегийн талаар мэдэж авсан зүйлсээ нэгтгэн дүгнэхийг хүс. (Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол Езра Тайре Томас Б.Марштай хамт номлолд үйлчлэхээр дуудагдсан боловч бардамнал, хувиа хичээсэн бодлоосоо болж явах ёстой цагтаа явахад бэлэн болоогүй байсныг сануул.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 56:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахаас татгалздаг хүмүүсийн талаар Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахаас татгалздаг тэдгээрийн талаар Тэрээр юу гэж хэлсэн бэ?

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, бид аврагдахын тулд юу хийх ёстой вэ? (Бид аврагдахын тулд загалмайгаа үүрч, Аврагчийг дагаж мөн Түүний зарлигуудыг дагах ёстой. Энэ үнэнийг самбарт бич.)

  • “Загалмайгаа үүрнэ” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Иосеф Смитийн Матай 16:24-ийн орчуулга нь энэ хэллэгийг дараах арга замаар тодорхойлдог. “Өөрийнхөө загалмайг үүрдэг тэрээр бүхий л бурханлаг бусыг болон дэлхийн шунал тачаалыг үгүйсгэж, миний зарлигуудыг сахих ёстой” [Матай 16:24, зүүлт тайлбар e]. Загалмай гэдэг үгийг дурдсан нь Аврагч Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхдээ шийдвэр төгс байсныг сануулдаг. Бид Их Эзэний зарлигуудыг сахих, “өөрсдийгөө үгүйсгэх” эсвэл Бурханд дуулгавартай байхад шаардлагатай бүхий л зүйлийг золиослоход бэлэн байгаагаа харуулснаар загалмайгаа үүрдэг.

  • Таныг загалмайгаа үүрч, дуулгавартай байхын тулд золиослол хийхийг шаарддаг ямар зарлигуудыг Их Эзэн өгсөн бэ? (Зарим жишээг Залуучуудын бат бөх байдлын төлөөх товхимлоос олж үзэж болно.)

Дараах жишээнүүдийг уншаад (эсвэл ангийнхаа суралцагчдад илүү тохиромжтой асуултууд зохиож), хувь хүмүүс хэрхэн загалмайгаа үүрч мөн Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж чадах талаар асуу.

  1. Нэгэн залуу эрэгтэйн номлолд үйлчилж болох нас нь ойртож байна. Тэр номлолд үйлчлэх үед ард нь үлдэх бүх зүйлийн төлөө санаа зовж байна.

  2. Нэгэн залуу эмэгтэй тойргийнх нь өсвөр үеийнхэн хэдхэн сарын дараа ариун сүмд орох гэж байгааг мэдэж байгаа ч түүнд ариун сүмийн эрхийн бичиг байхгүй. Түүнийг ариун сүмийн эрхийн бичиг авахад нь саад болох нэгэн зүйл түүний амьдралд яг одоо тохиолдоод байна.

Хэрэв бид загалмайгаа үүрэхгүй байхыг сонговол бусдыг адислах мөн өөрсдөө ч адислалуудыг хүлээн авах боломжуудаа алдах болно гэдгийг тайлбарла.

Езра Тайре дуулгаваргүй байсан учраас түүний номлол цуцлагдаж, тэр үед үйлчлэх боломжоо алдсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 56:3–8-ыг нэгтгэн дүгнэ. Суралцагчдыг загалмайгаа үүрч мөн Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхын тулд хийх ёстой зүйлсээ тунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 57–59)

Хүн бүр зөв шударга, сайхан сэтгэлтэй, энэрэнгүй тийм нийгэмд амьдрах нь ямархуу байх талаар суралцагчдаас асуу. Сургаал ба Гэрээ 59-өөс бид ариун сүмийн адислалуудад болон Бурханы оршихуйд амьдрахад бэлтгэхийн тулд хэрхэн амьдрах ёстойгоо мэдэж авдаг.