Ерөнхий чуулган
Сүмийн аудитын албаны 2023 оны тайлан
2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Сүмийн аудитын албаны 2023 оны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120-р хэсэг дэх илчлэлтээр Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл Сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн байгууллагууд батлагдсан төсөв, бодлого журам, удирдамжийн дагуу мөнгөн санг зарцуулдаг.

Мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Сүмийн аудит нь Сүмийн бусад бүх алба, байгууллагад харьяалагддаггүй, бие даасан алба бөгөөд хүлээн авсан хандив, зарцуулсан зарлагын талаар үндэслэлтэй баталгаа гаргах, Сүмийн өмч хөрөнгийг хадгалж хамгаалах зорилгоор аудитын шалгалт явуулах үүрэгтэй.

Аудитын шалгалтад үндэслэн, Сүмийн аудитыг 2023 онд Сүмийн хүлээн авсан бүх бодит хандив, гаргасан зардал, эд хөрөнгө нь материаллаг шинж чанарын хувьд Сүмээс баталсан төсөв, нягтлан бодох бүртгэлийн арга барил, бодлого журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Сүм гишүүддээ төсвийнхөө хүрээнд амьдрах, өр тавихаас зайлсхийх, шаардлагатай үед ашиглах хадгаламжтай байхыг заадаг тогтсон зарчмаа баримталдаг.

Хүндэтгэсэн,

Сүмийн аудитын албаны

гүйцэтгэх захирал

Жарэд Б.Ларсон