Судрын түүхүүд
Бүлэг 11: Есүс уруу татагдсан нь


Бүлэг 11

Есүс уруу татагдсан нь

Зураг
Jesus goes into the wilderness to be with God - ch.11-1

Есүс Бурхантай цуг байхын тулд цөл уруу явжээ. Аврагч Тэнгэрлэг Эцэгтэй ярьсан. Тэрээр мацаг барьж байсан тул 40 хоног юу ч идсэнгүй.

Зураг
Jesus is tempted by the devil to change rocks into bread - ch.11-2

Чөтгөр Түүн дээр ирж Өөрийгөө Бурханы Хүү гэдгээ нотлохыг шаардав. Эхлээд тэр Есүст хэдэн чулуу үзүүлээд талх болгон хувирга гэжээ. Есүс их өлсөж байлаа, гэвч Тэр өөрийн хүч чадлыг бусдад туслахын тулд ашиглах ёстойг Тэрээр мэдэж байлаа. Иймээс Есүс чөтгөрийн хэлснийг хийсэнгүй.

Матай 4:2–4; Есүс бол Христ 128–29

Зураг
Jesus is taken to a high place on the temple - ch.11-3

Дараа нь Ариун Сүнс Есүсийг ариун сүмийн өндөрлөг хэсэгт авчрав. Чөтгөр Түүнийг хоёр дахь удаагаа уруу татаж ариун сүмийн ханан дээрээс үсрэхийг шаардав. Хэрэв Есүс үнэхээр л Бурханы Хүү байсан бол тэнгэр элч нар түүнийг өвдөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж чөтгөр хэлэв. Есүс үсэрсэнгүй. Өөрийн ариун хүч чадлаа иймэрхүү зүйлд ашиглах нь буруу гэдгийг Тэр мэдэж байлаа.

Зураг
Jesus is taken to a high mountain - ch.11-4

Тэгээд Ариун Сүнс Есүсийг уулын оройд аваачжээ. Тэр Түүнд дэлхийн бүхий л үнэт баялаг, хаант улсуудыг харуулав. Чөтгөр өөрийг нь дуулгавартай дагавал эдгээр бүх зүйлийг Есүс авч болохыг хэлэв. Зөвхөн Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагах болно гэдгээ Есүс түүнд хэлэв. Тэр чөтгөрийг зайл хэмээн хэлэв. Чөтгөр ч орхин явлаа. Тэнгэр элч нар ирж Есүсийг адислав. Есүс ажлаа эхлэхэд бэлэн болжээ.