Судрын түүхүүд
Бүлэг 56: Петр нэгэн эрийг эдгээсэн нь


Бүлэг 56

Петр нэгэн эрийг эдгээсэн нь

Зураг
A crippled man sits by the temple and begs - ch.56-1

Алхаж чаддаггүй нэгэн хүн өдөр бүр өргүүлэн ариун сүмд ирдэг байв. Тэр ариун сүмийн хаалганы дэргэд суугаад мөнгө гуйдаг байлаа. Нэгэн өдөр тэр Петр, Иохан хоёрыг ариун сүм уруу орж явахыг харжээ.

Зураг
Peter tells the man they have no money - ch.56-2

Тэрээр Петр, Иохан хоёроос мөнгө гуйлаа. Петр ямар ч мөнгө байхгүй гэж хэлэв. Петр харин оронд нь түүнд өөр нэг юм өгье гэв.

Зураг
Peter blesses the man in the name of Jesus Christ - ch.56-3

Петр тэр хүнийг Есүс Христийн нэр дээр адислаад эдгээв. Тэгээд тэр түүнд босож зогсоход нь туслав.

Зураг
A crippled man is healed by Peter - ch.56-4

Тэр хүн амьдралдаа анх удаагаа алхаж байгаа нь энэ ажээ. Олон хүмүүс түүний алхаж, үсэрч цовхчин байхыг харав. Тэд үүнийг гайхамшиг гэдгийг мэдэж байв. Петрт Бурханы хүч чадал байсан гэдгийг тэд мэдэж байлаа. Петр Есүс Христ түүнд энэ эрийг анагаах хүчийг өгсөн гэж ярилаа. Петр гайхалтай сайн номлогч байв. Олон хүн Христэд итгэж, дагахад нь тэр тэдэнд тусласан юм.