Судрын түүхүүд
Оршил: Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө


Оршил

Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө

Зураг
Heavenly Father with a group of children - intro.-1

Энэ дэлхийд ирэхээсээ өмнө бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ тэнгэрт амьдарч байсан. Бид Түүний сүнсэн хүүхдүүд бөгөөд сүнсэн биетэй байсан. Бид Түүнийг хайрладаг, Тэр ч биднийг хайрладаг байлаа.

Бошиглогч Иосеф Смитийн сургамжууд, 354

Зураг
Heavenly Father explains the plan of salvation - intro.-2

Тэнгэрлэг Эцэг бидэнд зориулсан төлөвлөгөөгөө заасан. Үүнийг авралын төлөвлөгөө гэж нэрлэдэг. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагавал Түүнтэй адилхан болж чадна. Дэлхийд ирж бие махбодтой болох нь бидэнд зориулсан төлөвлөгөө байсан юм. Бид Бурханы зарлигуудыг хэрхэн дагах сонголт хийснээрээ соригдох болно.

Зураг
Jesus Christ and Satan listen to Heavenly Father explain the plan of salvation - intro.-3

Авралын төлөвлөгөө нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин амьдрах боломжийг олгодог. Бид зарлигуудыг сахих хэрэгтэй. Гэхдээ бидэнд бас тусламж хэрэгтэй. Бид нүглээсээ салан, амилсан бие махбодтой байх хэрэгтэй. Бид өөрсдийгөө гэм нүглээс салгаж, бие махбодоо амилуулж чадахгүй учир бидний төлөө энэ бүгдийг хийх Аврагч хэрэгтэй болсон.

Зураг
Heavenly Father chooses Jesus Christ to be the Savior - intro.-4

Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг бидний Аврагчаар сонгосон. Есүс Тэнгэрлэг Эцэгийг хайрладаг байв. Есүс биднийг мөн хайрладаг байсан. Тэрээр зөв шударгын жишээг бидэнд үзүүлэхээр энэ дэлхийд ирсэн. Есүс бидэнд бүгдээрээ аврагдаж болох тэр замыг өгсөн. Бидний гэм нүглийн төлөө зовж шаналахыг Тэр зөвшөөрсөн. Бид бас амилуулагдаж болохын тул Тэр нас барж мөн амилуулагдах ёстой байв.

Зураг
Satan - intro.-5

Сатан ч бас бидний аврагч болохыг хүссэн. Харин тэр Тэнгэрлэг Эцэгийг хайрладаггүй байсан. Тэр биднийг ч хайрладаггүй байсан. Сатан Тэнгэрлэг Эцэгийн хүч чадал болон алдар сууг өөртөө авахын тулд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг өөрчлөхийг хүссэн.

Зураг
Satan leads his followers away - intro.-6

Тэнгэрлэг Эцэгийн зарим хүүхдүүд Сатаныг дагахаар сонгосон. Үүнд Тэнгэрлэг Эцэг маш их гутарсан. Тэр Сатан болон түүнийг дагалдагчдыг тэнгэрээс зайлуулсан. Сатан бол чөтгөр. Сатан болон түүнийг дагалдагчид биднийг гэм нүгэл үйлдээсэй гэж хүсдэг.

Зураг
Jesus Christ creating the earth. He stands with arms upraised and planets in the background. - intro.-7

Тэнгэрлэг Эцэг Есүсээр бидэнд зориулж дэлхийг бүтээлгэсэн. Есүс дэлхийг бүтээв. Тэр нар, сар, оддыг бүтээв. Тэрээр дэлхий дээр ургамал, амьтдыг бүтээлээ. Одоо бид бие махбодийг хүлээн авах дэлхийтэй боллоо.

Зураг
A prophet teaches the people. He is holding stone tablets. - intro.-8

Олон хүн дэлхий дээр амьдрахаар ирнэ. Тэдний зарим нь Бурханы зарлигуудыг дагаж харин зарим нь дагахгүй. Эрт үеийн бошиглогчид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Исүс Христийн талаар хүмүүст заасан.

Зураг
A prophet sees Mary holding the baby Jesus. He is writing on a piece of paper. - intro.-9

Есүсийн аав нь Тэнгэрлэг Эцэг байх болно хэмээн бошиглогчид хэлжээ. Түүний ээж нь Мариа гэдэг маш сайн эмэгтэй байх болно. Тэрээр Бетлехемд төрөх болно.

Зураг
A prophet explains that Jesus would look like other people. Jesus is depicted using carpentry tools. - intro.-10

Есүс бол Аврагч байсан гэдэгт олон хүн итгэхгүй хэмээн бошиглогчид хэлсэн. Тэрээр бусад хүмүүсийн л адил харагдах бөгөөд энгийн ядуу амьдралтай. Олон хүн Түүнийг үзэн ядах болно.

Зураг
A prophet tells of John the Baptist who will come before Jesus Christ comes. - intro.-11

Иохан Баптистийн талаар бошиглогчид ч ярьдаг байсан. Тэр Есүсээс өмнө төрж Түүний тухай хүмүүст хэлнэ. Иохан Есүст баптисм хүртээх болно.

Зураг
A prophet explains that Jesus will perform many miracles. Christ is depicted with a lame man. - intro.-12

Есүс их энэрэнгүй байж олон гайхамшгуудыг үйлдэх болно гэдгийг бошиглогчид хэлдэг байсан. Хэрэв бид наманчлах аваас нүглүүдийнхээ улмаас зовон тарчлахгүй, учир нь Есүс насан эцэслэхийнхээ өмнө бидний нүглүүдийн төлөө тарчлан зовсон юм.

Зураг
A prophet foretelling the crucifixion of Jesus Christ. - intro.-13

Бидний Аврагч Есүс Христ цовдлогдох болно гэдгийг олон бошиглогчид мэдэж байсан. Тэр модон загалмайд хадагдаж амьдралаа бидний төлөө өгөх болно.

Зураг
A prophet tells the people that Christ will be resurrected after three days. - intro.-14

Гурван өдрийн дараа Тэр амилуулагдах болно. Түүний сүнс биетэй нь дахин нэгдэх болно. Есүс нас барсныхаа дараа амилуулагдсаны адил бид ч мөн амилуулагдах болно.

Зураг
Jesus, His Apostles and others- intro.-15

Бошиглогчдын үгс үнэн болохыг Шинэ Гэрээ харуулдаг. Энэ нь Есүс Христ болон Түүний Төлөөлөгчдийн түүх билээ. Тэд Ариун Газар амьдардаг байсан. Тэнд амьдардаг хүмүүсийн олонх нь еврейчүүд байсан. Ромчууд Ариун Газрыг эзлэн авч еврейчүүдийг захирдаг байв.