Судрын түүхүүд
Бүлэг 29: Есүс усан дээр алхсан нь


Бүлэг 29

Есүс усан дээр алхсан нь

Зураг
Jesus's disciples are in a boat on the Sea of Galilee in the midst of a storm - ch.29-1

5000 хүнийг хооллосныхоо дараа Есүс залбирахаар уул уруу гарлаа. Түүний шавь нар Галил Тэнгисийг завиар гатлах гэж байв. Орой болоход салхи салхилж давалгаа хүчтэй болсон байв.

Зураг
Jesus walks over the water to get to the boat - ch.29-2

Шөнө нь Есүс шавь нар дээрээ ирлээ. Завинд хүрэхийн тулд Тэрээр усан дээр алхаж байлаа.

Зураг
The disciples are afraid when they see Jesus walking on the water - ch.29-3

Шавь нар нь Түүнийг усанд дээр явж байхыг харав. Тэд айсан байв. Тэд Түүнийг Сүнс гэж бодож байлаа. “Энэ би байна, бүү ай” гэж Есүс хашгирав.

Зураг
Peter walks on the water toward the Savior - ch.29-4

Петр ч мөн усан дээр явахыг хүсэж байлаа. Петрийг “хүрээд ир” гэж Есүс хэлэв. Петр завинаас гарлаа. Тэрээр Аврагчийг зүглэн усан дээр алхаж эхлэв.

Зураг
Because of the strong wind Peter is afraid and begins to sink - ch.29-5

Салхи хүчтэй салхилж байсан тул Петр айж эхэллээ. Тэрээр усанд живж эхэлмэгцээ Есүсээс аврал эрэн хашгирав.

Зураг
The Savior takes Peter by the hand and asks why he is afraid - ch.29-6

Аврагч Петрийн гараас барьж авлаа. Тэрээр Петрээс яагаад илүү итгэлтэй байгаагүй талаар асуув.

Зураг
Jesus and Peter walked to the boat and the storm ceased - ch.29-7

Есүс Петр хоёр завин дээр ирэхэд шуурга зогсов. Бүх шавь нар Аврагчийг бишрэн шүтлээ. Тэд Түүнийг Бурханы Хүү гэдгийг мэдсэн юм.