Судрын түүхүүд
Бүлэг 33: Алдар суунд үзэгдсэн нь: хувиралт


Бүлэг 33

Алдар суунд үзэгдсэн нь: хувиралт

Зураг
Jesus takes Peter, James and John to the top of a high mountain - ch.37-1

Есүс Петр, Иаков, Иохан гуравтай хамт өндөр уулын оргил дээр залбирахаар явав.

Зураг
Jesus prays, the glory of God comes upon Him, and Moses and Elias appear to Him - ch.37-2

Есүсийг залбирч эхлэхэд Бурханы алдар суу Түүн дээр ирэв. Түүний нүүр царай яг л нар шиг тод гэрэлтэж байв. Хуучин Гэрээний бошиглогч Мосе, Елиа хоёр Түүнд үзэгдэв. Тэд удахгүй болох Түүний үхэл болоод амилуулалтын талаар ярив.

Зураг
The Apostles fall asleep while Jesus is praying - ch.37-3

Есүсийг залбирч байхад Төлөөлөгчид нойрондоо дийлдэн унтчихсан байв.

Зураг
Jesus Christ during the Transfiguration appears in His glory with Moses and Elias to Peter, James and John - ch.37-4

Тэд сэрээд Есүс Христ, Мосе, Елиа нарын алдар сууг харав. “Энэ бол миний хайртай Хүү, түүнийг сонс” хэмээн гэрчлэх Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолойг сонслоо.

Зураг
Jesus tells His Apostles to not fear - They look up and see that He is alone - ch.37-5

Төлөөлөгчид айсандаа газар унацгаав. Есүс тэдэнд хүрээд “бүү ай” гэв. Тэднийг дээшээ харахад тэнгэрлэг элч нар явсан байв. Харсан зүйлээ Түүнийг үхээд амилтал нь хэнд ч хэлэхгүй байхыг Есүс Төлөөлөгчиддөө захиж хэлэв.