Судрын түүхүүд
Бүлэг 48: Талант


Бүлэг 48

Талант

Зураг
Jesus tells His disciples about a man who gave his servants some talents - ch.48-1

Есүс шавь нартаа нэгэн түүх ярьжээ. Энэ түүх нь зарц нартаа талант өгсөн хүний тухай түүх байв. Талант гэдэг нь их хэмжээний мөнгө байлаа.

Зураг
The man gives five talents to one servant, two talents to another, and one talent to another - ch.48-2

Тэр хүн нэг зарцдаа таван талант өгчээ. Өөр нэг зарцдаа хоёр талант өгөв. Гурав дахь зарцдаа нэг талант өглөө. Тэгээд эзэн нь аянд явжээ.

Зураг
The servant with the five talents works and makes five more talents - ch.48-3

Таван таланттай зарц нь маш шаргуу хөдөлмөрлөжээ. Тэр дахин таван таланттай болов. Одоо тэр арван таланттай болжээ.

Зураг
The servant with the two talents makes two more talents - ch.48-4

Хоёр таланттай зарц ч мөн шаргуу хөдөлмөрлөв. Тэрээр дахин хоёр таланттай болов. Одоо тэр дөрвөн таланттай болжээ.

Зураг
The servant with one talent buries it in the ground - ch.48-5

Нэг таланттай зарц нь түүнийгээ газарт булчихав. Тэрээр үүнийгээ алдахаас айжээ. Тэр дахин талант цуглуулахын тулд хөдөлмөрлөсөнгүй.

Зураг
The man returns and asks his servants what they have done with their talents - ch.48-6

Эзэн нь буцаж ирээд зарц нараасаа талантаараа юу хийсэн тухай асуув.

Зураг
The first servant brings his ten talents to the man - ch.48-7

Эхний зарц нь арван талант авчирч өгөв. Эзэн нь баяртай байв. Эзэн нь түүнийг захирагчаар томилоод баяр баясгалантай бай гэж хэлэв.

Зураг
The second servant brings his four talents to the man - ch.48-8

Хоёр дахь зарц нь эзэндээ дөрвөн талант авчрав. Энэ бас л эзнийг баярлуулав. Тэр хоёр дахь зарцыг мөн л удирдагчаар томилж баяр баясгалантай бай гэв.

Зураг
The servant with one talent brings the talent he buried - ch.48-9

Гурав дахь зарц нь газар булсан байсан талантаа гарган эзэндээ өгөв. Эзэн нь ууртай байлаа. Залхуу зарц хэмээн тэр хэлэв. Илүү талант цуглуулахын төлөө тэр хөдөлмөрлөх хэрэгтэй байсан гэв.

Зураг
The man takes the talent from the third servant and gives it to the first - ch.48-10

Эзэн гурав дахь зарцаас нэг талантыг нь авч эхний зарцдаа өглөө. Тэгээд тэр залхуу зарцаа хөөгөөд явуулав. Түүх дээр гарч буй эзэн нь Есүстэй адил юм. Бид зарц нартай адил билээ. Бид өгөгдсөн бэлэг бүхнээ хэрхэн ашиглаж байгааг Есүс шүүн дүгнэх болно.