Судрын түүхүүд
Бүлэг 7: Мэргэд


Бүлэг 7

Мэргэд

Зураг
The wise men see the star - ch.7-1

Хэсэг мэргэн хүн өөр газар амьдран суудаг байв. Есүсийн төрөлтийн талаар бошиглогчдын хэлснийг тэд мэддэг байлаа. Тэнгэрт гарсан шинэ одыг хараад, шинэ хаан мэндэлснийг тэд мэдлээ.

Зураг
King Herod and the Wise Men - ch. 7-2

Мэргэд Иерусалим дахь еврейчүүдийн хаан Херодтой уулзахаар явлаа. Тэд шинэ хаан хаана байгааг түүнээс асуулаа. Бетлехемд хайхыг Херод тэдэнд хэлэв. Тэд бяцхан хүүг олсныхоо дараа эргэн ирж Херодод хэлэхээр болсон юм.

Зураг
The Wise Men worship Jesus - ch.7-3

Мэргэд Бетлехемд ирээд Есүсийг оллоо. Тэд Түүнийг бишрэн шүтэж Түүнд бэлэг сэлт өгцгөөв. Иерусалимд буцан очиж бяцхан хүүг хаана байгааг Херодод хэлэхгүй байх илчлэлтийг тэд зүүдэндээ авчээ. Тэд ч хэлсэнгүй.