Судрын түүхүүд
Бүлэг 12: Кана хотод болсон хурим


Бүлэг 12

Кана хотод болсон хурим

Зураг
Mary approaches Jesus during the wedding feast in Cana to say there is no more wine to serve the guests - ch.12-1

Есүс Христ ба Түүний шавь нар Кана хотод болсон хуриманд оролцов. Есүсийн эх Мариа тэнд ирсэн байв. Зочдод өгөх дарс дууссан тухай тэр Есүст хэллээ.

Зураг
Jesus tells Mary He will help - ch.12-2

Есүс эхийгээ хүндэлж хайрладаг байлаа. Тэр ээжээсээ юу хийлгэхийг хүсч байгааг нь асуув.

Зураг
Mary tells the servants at the wedding feast to do whatever Jesus asks them to do - ch.12-3

Есүсийн хэлснийг хийхийг ээж нь хуриманд үйлчилж байсан зарцад хэлэв.

Зураг
Jesus instructs the servants to fill some jars with water - ch.12-4

Зургаан ширхэг том чулуун савыг усаар дүүргэхийг Есүс зарц нарт хэлэв. Сав тус бүр 68 – 102 литрийн багтаамжтай байв. Тэгээд Есүс усыг дарс болгон хувиргав.

Зураг
A servant pours wine from one jar to another while Jesus looks on - ch.12-5

Дарсыг савнуудаас нь гарган найрын эздэд аягалан өгөхийг Есүс зарц нарт хэлэв.

Зураг
The ruler of the feast drinks the wine - ch.12-6

Найрын эзэн дарсыг ууж үзээд ихэд гайхшрав. Хамгийн сайн дарсыг найрын эхэнд өгдөг уламжлалтай байв. Харин энэ удаа хамгийн сайн дарс нь хамгийн сүүлд өгөгджээ.

Зураг
Jesus performed this miracle to help his mother Mary - ch.12-7

Энэ бол бичигдэж үлдсэн Есүсийн дэлхий дээр байхдаа гүйцэтгэсэн анхны гайхамшиг байлаа. Тэрээр үүнийг эхдээ туслахын тулд хийсэн байв. Энэ нь мөн Түүний шавь нарын итгэлийг хүчирхэгжүүлэхэд тус болжээ.