Судрын түүхүүд
Мэдэх ёстой үгс


Мэдэх ёстой үгс

аврал

нүгэл болон үхлээс аврагдсанаар бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин амьдрах болно.

аврах

аюулаас аварч хамгаалах. Есүс биднийг бие махбодын үхлээс мөн гэм нүглийн аюулаас аврахаар амиа өгсөн юм.

агуй

уулын нүх

Зураг
cave
адислал

Хүнийг эдгээх эсвэл тайвшруулахаар Тэнгэрлэг Эцэгт хандсан онцгой залбирал. Энэ залбирлыг хийж байгаа хүн нь өөрт байгаа санваарын хүч чадлаар үүнийг хийдэг. Бурханаас бидний хүлээн авдаг бүх тусламж.

адислах

сайн зүйлсийг өгөх эсвэл тэр хүнд туслах.

амилах

бие болон сүнс биднийг үхсэний дараагаар эргэн нэгдэхийг хэлнэ.

амлах

ямар нэг зүйл хийнэ гэдгээ хэлэх.

аравны нэгийн өргөл

Бурханы Сүмийг өргөжүүлэхэд зориулан өгсөн мөнгө.

ариун

цэвэр, хир толбогүй, Бурханы хэрэгцээнд зориулсан зүйл.

Ариун Сүм

дэлхий дэх Бурханы гэр. Бурханыг шүтэх газар. Ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг ариун газар.

Зураг
temple
Ариун Сүнсний бэлэг

Ариун Сүнсний тусламжийг авах эрх, баптисмийн дараа санваарын эрх мэдэлтэй хүнээр өгөгддөг.

Ариун Сүнсээр дүүргэгдсэн

Ариун Сүнс хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг үнэнээр дүүргэдэг.

Ариун өдөр

долоо хоногийн энэ онцгой өдөр хүмүүс Сүмд очиж, Бурханыг шүтэн биширч, мөн Түүний тухай сурдаг.

ариун нандин

Бурханаас бидэнд өгсөн бүхий л зүйлсийг бид хүндэтгэж, эрхэмлэн хандах хэрэгтэй.

ариун ёслол

адислан түгээх талх, усны ёслол нь Сүмийн гишүүдэд Есүс Христийн тухай болон зарлигуудыг сахих тухай сануулдаг. Ёслолыг санваартан эрэгтэй хүмүүс гүйцэтгэдэг.

аялах

нэг газраас нөгөө газар уруу явах.

баптисм [батисм хүртээх]

Бурханы санваарын эрх мэдэлтэй хүн нөгөө хүний биеийг бүхлээр нь усанд дүрэн гаргаж ирэх ёслолыг хэлнэ. Есүс Христийн Сүмийн гишүүн болохын тулд баптисм хийлгэсэн байх шаардлагатай. Мөн Ариун Сүнсний бэлгийг үз.

Зураг
baptism
баяр тэмдэглэх

ямар нэгэн чухал өдрийг тохиолдуулан ямар нэг онцгой зүйл хийх.

бошиглогч

Бурханы хүмүүсээр хийлгэхийг хүссэн зүйлсийг тэдэнд хэлдэг Бурханаас дуудагдсан хүн.

булах

нас барсан хүний биеийг бунханд тавих эсвэл газарт шороогоор булах; хэрэв юм нуухыг хүсвэл газарт булдаг.

бунхан

нас барагсдыг хөдөөлүүлдэг газар.

Зураг
tomb
бэлэвсэн хүн

нөхөр нь нас барсан эмэгтэй.

бэлэг

Бурхан болон бусад хүмүүсийн бидэнд өгдөг сайн сайхан зүйлс.

Бурханы хаант улс

Сүм эсвэл зөв шударга хүмүүс Тэнгэрлэг Эцэгтэйгээ энэ амьдралын дараа хамт амьдрах газар.

бүтэн талх

хэлбэр бүхий талх

Зураг
loaf
бүтээх, бий болгох

ямар нэг зүйл хийх эсвэл ургуулах.

Гэгээнтэн

Есүс Христийн үнэн Сүмийн гишүүн.

газар хөдлөлт

газар хүчтэй чичирхийлэх.

гайхамшиг

Бурханы хүч чадлын улмаас ямар нэгэн ер бусын зүйл тохиохыг хэлнэ.

гишүүн

сүм эсвэл өөр бүлэгт харъяалагддаг хүнийг хэлнэ.

гэрчлэл

сайн мэдээ үнэн гэсэн Ариун Сүнснээс ирэх мэдрэмж буюу бодол.

гэрчлэх

бусад хүмүүст тухайн зүйлийнхээ үнэн гэдгийг мэддэг болохоо хэлэх.

Дээгүүр өнгөрөх баяр

Еврейчүүд Бурхан Мосегийн үед Израйлчуудыг аварсныг дурсан санахын тулд Дээгүүр Өнгөрөх Баярыг онцгойлон тэмдэглэдэг байлаа.

дагах

хэн нэгний хийж буйг дуурайх.

дайн

дайснуудын хооронд болдог тулаан.

дарс

усан үзмээс гаргаж авсан уух зүйл.

дуулал

сүмийн дуу буюу Бурханыг магтан дуулсан дуу.

дуулгавартай дагах

зарлиг эсвэл хүсэлтийг биелүүлэх.

дэн буудал

аяллаар явж буй хүмүүсийн буудаллаж, унтдаг газар.

дэн буудлын эзэн

дэн буудлыг ажиллуулдаг хүн.

дүлий

сонсголгүй

живэх

усан дор хэтэрхий удаан байснаас үхэх.

залбирал

хүний залбирч байхдаа хэлж буй үгс.

залбирах

Бурхантай ярих, Түүнд талархлаа хэлж, адислалууд хүсэх хэлбэр.

залхуу

ажиллах дургүй хүн

зарц

Бурхан эсвэл хүнд үйлчилдэг буюу ажилладаг хүн.

зовж тарчлах

маш их өвдөлтийг мэдрэх.

золиослол

Бурханд эсвэл бусад хүмүүсийн төлөө ямар нэгэн чухал зүйлээсээ татгалзах.

зоос

хавтгай, төмрөөр хийсэн мөнгө

Зураг
coin
зохион байгуулах

Есүс Христийн Сүмийг эмх цэгцтэй ёс журмын дагуу бий болгох.

зэлүүд цөл газар

ямар ч хот тосгон байхгүй, хэдхэн хүмүүс амьдардаг газар.

зүйрлэл

зарчим эсвэл хичээлийг бидэнд заадаг сургаалт түүх.

зөвлөх

өөр хэн нэгэнд тусламж, зөвлөгөө өгдөг хүн.

зөв шударга

Бурханы зарлигуудад дуулгавартай байдаг хүн.

зөгийн бал

зөгийн балны цуглуулга. Зөгийнүүд энэ тороо балаараа дүүргэдэг.

Зураг
honeycomb
илчлэлт

Бурханы хүүхдүүддээ хэлж буй зүйл.

итгэл

Есүс Христэд итгэх, найдах

итгэх

ямар нэгэн зүйлийг зөв эсвэл үнэн гэсэн мэдрэмж.

магтах

хэн нэгний талаар сайн зүйл хэлэх.

малын тэвш

мал амьтанд хоол тэжээлийг нь тавьж өгдөг хайрцаг

Зураг
manger
мацаг барих

Тэнгэрлэг Эцэгээс адислал хүсэн ус, хоол идэхгүй байх.

Мэргэд

Есүсийг бяцхан хүүхэд байхад Зүүнээс ирж Түүнд зочилсон эрчүүд.

мөнхийн амьдрал

Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан болж Түүнтэй мөнхөд амьдрах.

мөнхөд

үргэлж

мөнхөд үргэлжлэх

ямар ч төгсгөлгүй, мөнхөд үргэлжлэх зүйл.

найрын зоог

онцгой өдөр иддэг том зоог.

наманчлах

хийсэн алдаандаа гэмшиж, тэрийг дахин хэзээ ч хийхгүй гэж амлах.

номлогч

номлолд явж буй хүн. Заримдаа хүмүүс өөр газар явах дуудлага хүлээн авдаг.

номлол

сайн мэдээний талаар хэсэг бүлэг хүмүүст хэлсэн үгс.

номлол

Есүс Христийн сайн мэдээг хүмүүст заах мөн дэлхий дээрх Бурханы хаант улсыг хүчирхэгжүүлэхийн тулд зориулж буй үйлчлэлийн онцгой цаг үе юм.

нэгдэх

бүлгийн нэг хэсэг болох.

нүгэл

Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад дуулгаваргүй байх.

нүгэлтэн

Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагаагүй хүн.

нүүдэлчин царцаа

зарим үед хүнсэнд хэрэглэгддэг байсан том нисдэг шавьж.

Зураг
locust
нөмрөг

хувцасныхаа гадуур өмсдөг томоохон хэмжээтэй урт даавуу.

Зураг
robe
орчуулах

ярианы эсвэл бичгийн хэлбэртэй нэг хэл дээр байгаа үгсийг өөр хэлний ижил утгатай үгс рүү хөрвүүлэн өөрчлөх.

өвдөг сөгдөх [өвдөг сөгдсөн]

өвдөглөн суух

Зураг
kneeling
өлсгөлөн

хүн бүрийг хооллох хангалттай хүнс ургаагүйгээс үүссэн хоол хүнсний дутагдал.

өргөлийн тавцан

Есүсийг амьд байхад ариун сүмд байдаг байсан ширээ шиг тавцан. Хүмүүс өргөлийн тавцан дээр Бурханд хандан золиослоо шатаадаг байв.

Зураг
altar
өргөс

нэгэн ургамлын гар хүрэхэд хатгадаг, хурц үзүүртэй хэсэг.

өргөст титэм

өргөст модыг тойрог хэлбэрт оруулаад Есүсийн толгой дээр тавьсан зүйл.

Зураг
crown of thorns
прист

сүмийн нэгэн удирдагч

сайн мэдээ

Хүмүүс хэрхэн амьдрах хэрэгтэй, тэгснээр Тэнгэрлэг Эцэгтээ яаж буцаж очих талаар заасан Есүс Христийн сургаалиуд юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө юм.

санваар

Бурханы нэрээр ямар нэг юм хийх эрх мэдэл.

синагог

Еврейчүүдийн Бурханыг шүтэхээр цугладаг газар.

сонгох

ямар нэг юмыг бусдаас нь илүүд үзэж сонгох.

сохор

хараагүй

судрууд

Бурханы бошиглогчдоор дамжуулан өгсөн үгсийг хадгалдаг номнууд

сүнс

Тэнгэрлэг Эцэгийн бие махбодгүй хүүхэд.

татвар

засгийн газарт хүмүүсийн төлдөг мөнгө.

ташуур

нарийн уяа эсвэл олс; хүн эсвэл ямар нэг юмыг цохихын тулд ташуурыг ашигладаг.

Зураг
whip
толгой гудайх

хүндэтгэн толгойгоо тонгойлгох.

Зураг
bowed head
томилох

санваарын эрх мэдэлтэй эрэгтэй хүмүүс өөр нэг эрэгтэй хүний толгой дээр гараа тавьж түүнд санваарын хүч чадал болон эрх мэдлийг дамжуулан өгөхийг хэлнэ.

Зураг
ordination
тушаал, зарлиг

хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд юу хийхийг нь хэлсэн Бурханы үгс.

Тэнгэр элч

Бурханы тэнгэрлэг туслагч.

Төлөөлөгч

Есүс Христ болон сайн мэдээний сургаалын талаар гэрчилдэг Есүс Христийн Сүмийн нэгэн удирдагч юм.

тушаах

хэн нэгэн эсвэл ямар нэг юманд юу хийхийг хэлэх.

тэнгэр

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн амьдардаг газар.

удирдагч

бүлэг хүмүүсийг удирддаг, тэднийг хариуцдаг хүн.

удирдах

бусдыг удирдан залах

урвах

найзынхаа эсрэг дайрах, эсвэл найзыгаа дайсанд барьж өгөх.

уруу татах

хэн нэгнийг буруу зүйл хийлгэхийг хичээх.

усан үзмийн мод

Усан үзэм мэтийн ургамлын гол мөчир. Түүнээс жижиг мөчрүүд салаалж ургадаг. Гол мод нь салаа мөчрүүдийг амьд байлгадаг.

Зураг
vine
уул

уул эсвэл том дов толгод

уучлах

муу, хор хөнөөлтэй зүйл хийсэн хүнд уурлаж гомдохоо зогсоох.

ухаалаг

хүмүүс, хууль болоод судруудыг ойлгодог маш ухаантай хүн; мөн урьдчилан төлөвлөдөг хүнийг хэлнэ.

уяман өвчтэй хүн

биеэрээ дүүрэн яр шарх туурсан өвчтэй хүн.

үзэгдэл

Тэнгэрлэг Эцэгээс ирдэг нэгэн төрлийн илэрхийлэлт.

үнэн

үнэн зөв зүйл

харуул

шоронгийн хоригдлуудыг харж харгалздаг хүн. Хүн, газар эсвэл ямар нэг юмыг харж харгалзах.

хилэнц

Бурханаас биш ямар нэгэн муу зүйл.

хилэнцэт

хилэнцийг үйлддэг хүн.

Хоёр дахь Ирэлт

Есүс дэлхийд дахин ирж зөв шударгыг аварч, муу санаатнуудыг устгах үеийг хэлж байна.

хоньчин

хонь малладаг хүн.

Зураг
shepherd
хувиралт

тухайн хүн богино хугацаанд өөрчлөгдөн хувирч Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд байх боломжтой болохыг хэлнэ.

худал хэлэх

үнэнийг хэлэхгүй байх.

хулгайлах

хэн нэгний юмыг зөвшөөрөлгүй авах.

хулгайч [хулгайчид]

бусдын юмыг хэлэхгүй зөвшөөрөлгүй авдаг хүн.

хурим

эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэх ёслол.

хүргэн

гэрлэх гэж буй эрэгтэй хүн.

хүч чадал

ямар нэг зүйлийг хийх чадвар. мөн санваар гэдэг үгийг хар.

хөрш

гэрийн тань ойролцоо амьдардаг хүн. Бурханы бусад хүүхдүүд.

цовдлох

Есүс Христийг модон загалмай дээр өлгөсөн шиг хүнийг алахын тулд өлгөх.

цус махан бие

арьс, яс, булчин, цус зэргээс бүтсэн дэлхийн хүмүүсийн бие.

цэрэг

хаан эсвэл захирагчийн тушаалын дагуу ажилладаг хүн.

цөл

цөөн тооны ургамал, амьтантай маш бага устай газрыг хэлнэ.

чөтгөр

Сатаны өөр нэг нэр.

шавь

Есүс Христэд итгэж, Түүнтэй адилхан байхыг хичээдэг хүн.

шарх

хүний биед учирсан хүнд гэмтэл.

шарх

цус алдаж байгаа эсвэл өвдөж байгаа биеийн нэг хэсэг.

шоглох

зугаа болгож дооглох

шорон

хууль зөрчсөн хүмүүсийг хорьдог газар.

шүтэх

Бурханыг магтах, хайрлах болон дуулгавартай дагахыг хэлнэ.

шүүх ажиллагаа

тухайн хүн хууль зөрчсөн эсэхийг хүмүүс баталж нотлохыг оролддог үйл ажиллагаа.

эдгээх

өвчтэй эсвэл гэмтэж бэртсэн хүнийг эмчилж сайжруулах.

эзлэн авах

хүн эсвэл улс орныг хүчээр булаан авах.

энх амгаланг бий болгогч

хүмүүсийг бие биедээ уурлахгүй байхад тусладаг хүн.

эрх мэдэл

хүч чадал буюу санваарыг ашиглах эрх эсвэл хуулийг даган мөрдөхгүй байгаа хүмүүсийг шийтгэх эрх.