Судрын түүхүүд
Бүлэг 16: Захирагчийн хүү


Бүлэг 16

Захирагчийн хүү

Зураг
The son of a certain nobleman is very sick - ch.16-1

Еврейчүүдийн захирагчийн хүү нь хүндээр өвдсөн байв. Бүгд л Түүний хүү удахгүй үхэх байх хэмээн бодож байв.

Зураг
The nobleman travels to the city of Cana to find Jesus - ch.16-2

Захирагч хүүгээ орхиод олон бээр газрыг туулсаар Кана хотод ирэв. Тэр тэнд Есүсийг олж уулзав.

Зураг
The nobleman asks Jesus to come heal his son - ch.16-3

Захирагч Есүсээс гэрт нь очоод хүүг нь эдгээж өгөхийг хүсэв. Түүний хүү эдгэрнэ гэж Есүс хэлэв. Захирагч Есүст итгэн гэртээ харих замдаа гарлаа.

Зураг
The nobleman returns home to find his son recovering - ch.16-4

Түүний зарц нар түүнийг тосон ирж уулзлаа. Түүний хүүгийн бие сайжирч байгаа тул эдгэрнэ хэмээн тэд хэлэв. Түүний хүүгийн бие хэдий үеэс эхэлж сайжирч эхэлснийг тэр асуув. Тэд түүнд хэллээ. Энэ нь Есүсийн хүү эдгэрнэ гэж хэлсэн яг тэр мөчид болжээ.

Зураг
The nobleman sees his son recovering and he and his household have even more faith in Christ - ch.16-5

Есүс Христ хүүг нь эдгээснийг захирагч мэдэж байлаа. Захирагч болон түүний гэр бүл Аврагчид итгэв.